Өөрийнхөө үүрийг орон гэргүй хээлтэй мууранд тавьж өгсөн питбуль эзнээ алмайруулжээ. Муур нохойд үнэхээр итгэж муужгайнуудаа үүрэнд нь төрүүлсэн байна

0

Питбулийг юм л бол зодолдох гэж дайрдаг аюултай нохой хэмээн боддог хүмүүс цөөнгүй. Үнэндээ питбуль тэр бодлын талаар өчүүхэн ч ойлголтгүй бололтой. Питбуль цуст зодоонч бус харин бусад үүлдрийн нохдын л адил уян зөөлөн ааштай нохой юм. Тэд үнэхээр хайр татам амьтан гэдгийг мексик залуу Хуан Флоренс баталжээ. Залуугийн нохой жинхэнэ жентельмен, тэрээр хээлтэй мууранд үүрээ тавьж өгчээ.

Питбуль болгон хурц ширүүн ааштай биш гэдгийг энэ залуугийн нохой баталжээ

Juan José P. Flores

 

Залуу эхлээд орон гэргүй мууранд тусалжээ, түүний жишгээр нохой нь араас нь явсан байна

Juan José P. Flores

Хуан Флоренсийн хэлж байгаагаар, Тихуан дахь түүний гэрийн ойролцоо нэгэн орон гэргүй муур үзэгдэх болжээ, залуу зүгээр өнгөрч чадаагүй гэдэг. Муурыг өлсөх вий гэж санаа нь зовсон залуу мууранд хоол тавьж өгнө. Хейдс нэртэй хурц ширүүн харцтай питбуль мөн мууранд санаа тавихаар шийджээ. Нэг өдөр байшингийн ард гарах чимээ залуугийн анхаарлыг татсан байна. Хейдс хуцаж байсан нь Хуанд ямар нэгэн зүйл анхааруулаад байгаа мэт, магадгүй ямар нэгэн зүйл үзүүлэх гээд байгаа ч юм шиг санагдсан гэнэ.

 

Залуу нохойныхоо араас яваад нэгэн сэтгэл хөдөлгөм дүр зургийг олж харжээ. Нохой өөрийн үүрээ шинэ эзэнд нь тавьж өгсөн байв

Juan José P. Flores

Нохойны байшинд орон гэргүй муур хэвтэж байна гэнэ, нөгөө Хуаны тэжээж байсан муур.

 

 

Муур хээлтэй байжээ, муужгайгаа гаргах маш тохитой газар олжээ

Juan José P. Flores

Нохой өөрийнхөө үүрийг муужгайны үүр болгохоос татгалзаагүй бололтой. Нохой өөрийнхөө бүтээлгийг авчирч өгч, бас хажууд нь хэвтдэг гэнэ. Ирээдүйн ээж муурыг бусдаас хамгаалж байгаа мэт сэтгэгдэл төржээ.

 

Мууранд Николь гэж нэр хайрласан, түүнээс гарсан хоёр муужгайг гадаах үүрэнд орхилгүй гэртээ оруулсан байна

Juan José P. Flores

Николь, Хейдс хоёр одоо сайн найзууд болсон, ээж муур муужгайндаа анхаарал тавиагүй үедээ нохой андтайгаа цагийг өнгөрөөнө. Тэднийг одоо хэн ч салгахгүй. Муужгайнуудад Хуан шинэ эзэн олж өгсөн, тэд өсөж том болохоороо шинэ гэртээ очицгооно. Харин Николь, Хейдс хоёр цугтаа амьдарцгаах юм. Тэднийг одоо салгана гэвэл нүгэл гэж Хуан үзжээ.

 

Хейдсийн энэ үйлдэл олон хүмүүст нэгийг бодогдуулах болов уу гэж Хуан итгэж байгаа гэжээ

Juan José P. Flores

Хуан The Dodo-д өгсөн ярилцлагадаа: “Питбуль гэж тийм ч хурц ширүүн нохой биш болохыг Хейдсийн үйлдэл баталлаа, олон хүн энэ нохойны талаар буруу ойлголттой явдаг” гэжээ. Бусдыг хайр энэрэлдээ авсан энэ нохойн түүх олон хүний буруу ойлголтыг эвдэнэ гэдэгт найдаж байна.

54
БахархмаарБахархмаар
22
ХөөрхөнХөөрхөн
5
ГоёГоё
4
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

13 Сэтгэгдэл

  1. Khatan Anu

    Khatan Anu

    2020/05/17 at 02:14

    Teneg uxamsart zvn adguusand …

  2. Khatan Anu

    Khatan Anu

    2020/05/17 at 02:14

    xvn

  3. Gegee Ankoku

    Gegee Ankoku

    2020/05/17 at 13:45

    Gehdee yag unendee nohoin muuraa heeltuulsen bh tsag dor

  4. IJon A Yo

    IJon A Yo

    2020/05/17 at 17:40

    Хүнээс дээр нохой юм даа ккк

  5. Anu Ujin

    Anu Ujin

    2020/05/17 at 19:24

    Ямар ухаантай нохой вэ

  6. Byambadorj Saraa

    Byambadorj Saraa

    2020/05/17 at 20:21

    Ukhaantai

  7. Enkhbayasgalan Bayaraa

    Enkhbayasgalan Bayaraa

    2020/05/17 at 21:50

    Эзнээ биш нохой өөрийнхөө үүрийг тавьж өгсөн

  8. Byambadorj Saraa

    Byambadorj Saraa

    2020/05/17 at 23:30

    Khunees l deer bn

  9. Naranchimeg Chimgee

    Naranchimeg Chimgee

    2020/05/18 at 11:16

    Amitan ulam uxaantai bolood bid tegsen vasan bie bienee barij idlee. .

  10. Sunny Sunny

    Sunny Sunny

    2020/05/18 at 14:01

    Vneheer uhaantai

  11. Tuwshinjargal Togtokh

    Tuwshinjargal Togtokh

    2020/05/19 at 01:32

    manai 76 s deer ymaa

  12. Н. Тунгаа

    Н. Тунгаа

    2020/05/19 at 01:32

    Хачин чамин юмаар хорвоо дүүрэн юмаа.

  13. Н. Тунгаа

    Н. Тунгаа

    2020/05/19 at 01:33

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *