Багадаа нэг сургуульд хамт сурдаг байсан 30 алдартнууд. Тэдний зарим нь одоо ч сайн найзууд хэвээрээ ажээ

0

Зарим алдартнууд олны танил болохоосоо өмнө нэгнээ маш эртнээс таньдаг байсан нь энгийн нэгэн шалтгаантай. Тэд ердөө нэг сургуульд хамт сурдаг байсан юм. Эдгээр хөгжимчин, дуучин, улс төрчид нэг ангид, нэг ширээнд сууж нэг багшаар хичээл заалгадаг байсан гэхээр сонирхолтой биш гэж үү? Тэдний зарим нь одоо ч сайн найзууд хэвээрээ байдаг аж.

1. “Cameron Diaz” болон “Snoop Dogg”

© David Shankbone / WIikipedia © Glenn Francis / www.PacificProDigital.com / Wikipedia

Камерон Диаз, Снүп Догг нар Калифорни дахь “Long Beach Polytechnic School”-д  хамтдаа суралцаж байжээ. Харин жүжигчин Камерон Диаз энэ тухайгаа “Тэр надаас нэг насаар ах байсан. Тэр маш туранхай, өндөр хүү байсан” хэмээжээ. Харин тэр үед алдарт репперийн хувьд Диазын хөгжөөн дэмжигчдийн багийн охидтой болздог байсан тухайгаа дурсан ярьсан байна.

 

2. “Justin Trudeau” болон “Matthew Perry”

© White House / Twitter © Policy Exchange / Flickr

Мэттью Перри АНУ-д төрж Оттава хотод өсжээ. Тэнд түүний ээж 15 жилийн турш Канадын Ерөнхий сайд Пьер Трюдогийн нарийн бичгийн даргаар ажиллаж байна. Энэ бол “Friends” цувралын од хэрхэн улс орны одоогийн удирдагч Жастин Трюдотой хамт нэг сургуульд сурч байсны шалтгаан юм.

 

3. “Rami Malek”, “Kirsten Dunst” болон “Rachel Bilson”

© Dominick D / Wikipedia © Georges Biard / Wikipedia © Anjaagnieszka / Wikipedia

Рами Малек, Кирстен Данст нар Калифорни мужийн Нотр-Дам хотын ахлах сургуульд нэг ангид сурч байжээ. “Bohemian Rhapsody” киноны од маань “Interview with the Vampire” болон “Jumanji” кинон дээр гардаг жүжигчин бүсгүйг шохоорхдог байсан тухайгаа ярьж байсан удаатай. Түүнчлэн “O.C.” киноны од  Рейчел Билсон мөн адил энэ сургуулийг төгссөн.

 

4. “Adam Levine” болон “Jonah Hill”

© Adam Levine / Instagram © Harald Krichel / Wikipedia

“Maroon 5” хамтлагийн гоцлол дуучин Жонах Хиллээс бараг 5 насаар ах. Гэсэн хэдий ч тэд өсвөр насандаа хөршүүд байсан төдийгүй Лос Анжелест нэг сургуульд суралцдаг байсан бөгөөд нэг автобусаар сургуульдаа явдаг байсан гэнэ. Тэндээс л тэдний одоог хүртэл үргэлжилж буй гайхалтай нөхөрлөл эхэлсэн түүхтэй. Тиймдээ ч Жонах Адамын хуримыг нь Мексикт зохион байгуулж өгсөн байдаг.

 

5. “Ben Affleck” болон “Matt Damon”

© Walt Disney Television / Flickr

Харвардын их сургуулиас хэдхэн алхмын зайд оршдог “Cambridge Rindge and Latin School” бол орчин үеийн кино урлагийн түүхэн дэх хамгийн тод нөхөрлөлийн гэрч болсон сургууль юм. Бен Аффлек болон Мэтт Дэймон нар яг тэнд л анх уулзаж байсан бөгөөд тухайн үед жүжигчин болох мөрөөдлөө хуваалцаж байсан гэдэг. Тэд хамтдаа “Good Will Hunting” киноны зохиолыг бичжээ.

 

6. “Robert Downey Jr.”, “Sean Penn” болон “Charlie Sheen”

© Robert Downey Jr. / Instagram © Sachyn Mital / Wikipedia © Joella Marano / Wikipedia

80-аад оны эхээр өсвөр насныхны кинонуудад тоглодог залуу жүжигчдээс бүрдсэн маш алдартай бүлэг байдаг байв. Гишүүдийн зарим нь буюу Роберт Дауни, Шон Пенн, Эмилио Эстевез нар Санта Моника Ахлах Сургуульд хамтдаа сурдаг байсан байжээ. Энэ сургуульд мөн Эмилио Эстевезийн дүү Чарли Шин, Роб Лоу нар сурдаг байсан.

 

 

7. “Val Kilmer” болон “Kevin Spacey”

© Val Kilmer / Instagram © Maryland GovPics / Wikipedia

Кевин Спэйси Вал Килмерээс дөнгөж 5 сараар л ах гэнэ. Тэд хоёул Лос Анжелес дахь Чатсворт ахлах сургуулийн нэг анги байжээ. “Top Gun” киноны жүжигчин Спэйсиг  карьераа хөгжүүлэхийн тулд Нью-Йорк дахь нэр хүндтэй жүжиглэх урлагийн консерваторийн “Juilliard сургуульд” суралцахыг санал болгосон байна.

 

8. “Naomi Watts” болон “Nicole Kidman”

© naomiwatts / Instagram

Николь Кидман Хавайд төрсөн бөгөөд 4 настайдаа гэр бүлийн хамт Австрали руу нүүжээ. Тэр Хойд Сиднейд охидын дунд сургуульд суралцаж байхдаа Наоми Уоттстай тааралдаж байжээ. Түүнээс хойш тэд найзууд болсон байна.

 

9. “Tom Hiddleston”, “Eddie Redmayne” болон “Prince William”

© Gage Skidmore / Wikipedia © Gage Skidmore / Wikipedia © Frankie Fouganthin / Wikipedia

Том Хиддлстон, Эдди Редмэйн нар жил дараалан хорвоод мэндэлсэн төдийгүй хөвгүүдэд зориулсан Английн Этон коллежид нэг ангид суудаг байжээ. Марвелийн кино ертөнцөд Локигийн дүрийг бүтээсэн жүжигчин, “Theory of Everything” киноны Стефен Хокингийн дүрийг бүтээсэн жүжигчид нэг анги байсан гэхээр гайхалтай санагдахгүй байна уу? Мөн тэд хунтайж Уильямтай хамт суралцдаг байсныг хэлэхгүй өнгөрөөж болохгүй.

 

10. “Neil Patrick Harris” болон “Freddie Prinze Jr.”

© Rhododendrites / Wikipedia © Freddie Prinze / Instagram

Нил Патрик Харрис болон Фредди Принзе нар ямар ч кино, цувралд хамтарч ажиллаагүй ч нэг сургуулийн хамтрагчид юм. Тэд Альбукерк дахь “La Cueva” ахлах сургуульд суралцдаг байжээ. Мэдээжийн хэрэг тэд насны хувьд бага зэрэг ялгаатай байх ёстой. “How I Met Your Mother” киноны од 1991 онд төгссөн бол “Scooby Doo” киноны Фред Жонс 1994 онд сургуулиа төгссөн.

 

11. “Gwyneth Paltrow”, “Jack Black”, “Liv Tyler” болон “Kate Hudson”

© Gwyneth Paltrow / Instagram © Jack Black / Instagram © Joella Marano / Wikipedia © Kate Hudson / Instagram

Калифорниа муж улсын Санта Моника дахь “Crossroads” сургуулиас олон алдартан төрөн гарсан нь дамжиггүй. Гвинет Пэлтроу, Жек Блэк, Кейт Хадсон, Лив Тайлер нар коллежийн бэлтгэл сургуульд суралцдаг байж. Үүнтэй адил найруулагч Майкл Бэй, Эмили болон Зооей Дешанель нар энэ институцэд суралцдаг байсан байна.

 

12. “Lenny Kravitz”, “Nicolas Cage” болон “Slash”

© Lenny Kravitz / Instagram © Georges Biard / Wikipedia © Andreas Lawen, Fotandi / Wikipedia

Беверли Хиллс бол Холливудын олон оддын гэр орон бөгөөд улсын ганцхан сургуультай учир тэнд олон алдартнууд нэг дор сурч байсан нь гайхах зүйл биш юс. Жишээлбэл, 80-аад оны эхээр хөгжимчин Ленни Кравиц, гитарчин Слаш (жинхэнэ нэр нь Саул Хадсон), жүжигчин Николас Кейж нар энэ сургуулийн нэг үеийн төгсөгчид болж байжээ.

9
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. 68н0

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *