Бидний дэндүү ойр ойрхон угаадаг 9 зүйл болон угаахаа таг мартчихаад байдаг 9 зүйл. Аль аль нь буруу!

0

Хүмүүсийн ихэнх нь байгалийн нөөцөд хайр гамгүй ханддаг. Статистик тооцооноос харахад бидний угаалгын машинд угаахаар хийж байгаа хувцасны 90 хувь нь бохирдоогүй байдаг ажээ. Нэг төрлийн хувцсыг зогсоо зайгүй угааж байхад зарим нэг хувцас нь угаалгын машинд орох ээлжээ хоног тоолон хүлээнэ. Хувцсыг хэр тогтмол угааж байх ёстой вэ? Бидний судалгаан дээр үндэслэсэн нийтлэлтэй танилцана уу.

1. Легинс vs. Жийнс

© MEGA / Mega Agency / East News © Ralph, PacificCoastNews.com / East News

Байнгын угаалга жийнсэн хувцасны өнгийг гандуулж, материалын бүтцийг муутгадаг. Мөн халуун хэмтэй ус нь хувцсыг агшаах тул анх өмсөж байсан шигээ таарахаа болино. “Жийнсэн хувцсаа хамгаалмаар байна уу? Тэгвэл угаалгын машинд бүү хий” гэх энэхүү зөвлөгөөг Levi’s-ийн захирал Чип Берг өгч байна. Компанийн захирлын ярьснаар тэрээр бүхэл бүтэн 10 жил жийнсээ угаагаагүй гэнэ.

©Bennett Raglin / Getty Images for Fast Company

“Жийнсэн хувцсыг аль болох цөөхөн угаах нь дээр. Зөвхөн хувцас агшина эсвэл өнгөө алдана гэдэг талаасаа бус мөн ус хэмнэх үүднээс – байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй шүү дээ” Чип Берг, Levi’s-ийн захирал

Мэдээж нэг зүйлийг баримтлах хэрэггүй. Жийнсэн хувцас нь анхнаасаа л ковбой болон ажилчдад зориулагдсан байсан, эдгээр залуучууд ариун цэвэртээ санаа тавиад байх нь юу л байсан бол? Тэднээс үлгэр жишээ авч яагаад болохгүй гэж? Тайвшраад жийнсэн хувцсыг үнэхээр их бохирдсон үед нь л хүйтэн усанд дотогш нь харуулаад угааж байгаарай.

Харин легинс-тэй тэс өөрөөр харьцана. Биед бариу уг хувцас хөлс сайн шингээх тул нян үржих таатай орчин болж өгдөг, мөн эвгүй үнэр хан хийх нь ч үүнтэй холбоотой. Хэрвээ та өдөр тутмын амьдралдаа легинс өмсдөг бол 2-3 удаа өмссөний дараа заавал угааж заншаарай. Харин идэвхтэй бэлтгэл сургуулилтын дараа өмссөн тоо харгалзахгүйгээр шууд угааж байх нь зөв.

 

2. Спортын цээживч vs. Жирийн хөхний даруулга

© grinvalds / depositphotos © PacificCoastNews / East News

200 эмэгтэйгээс хөхний даруулгаа хэр тогтмол угаадаг тухай санал асуулга авсан юм. Ойролцоогоор гуравны нэг нь хоёр долоо хоногт нэг удаа гэж хариулсан байдаг, харин тал хувь нь үүнээс бага удаа угаадаг гэжээ. Гэхдээ тэд нэг хөхний даруулгаа үргэлжлүүлж байнга зүүдэггүй тохиолдолд бага угаадаг гэсэн байна. Энэ төрлийн дотуур хувцасны хэд хэдэн солих нөөцтэй байхад байнга угаагаад байх шаардлагагүй. Ингэснээр хөхний даруулгын өөрийн хэлбэр алдагдах нь бага, резин нь сунахгүй удаан хэрэглэгдэнэ. Харин спорт топын хувьд ямар ч хувилбар байхгүй. Бэлтгэл сургуулилтын үеэр өмссөн л бол угаана.

 

3. Хивсэнцэр vs. Алчуур

© Nobilior / depositphotos © Twitter / East News

Алчуурыг 3-4 удаагийн ашиглалтын дараа сольж байх хэрэгтэй. 2 долоо хоногт 1 удаа угаах тоог багасгахын тулд 2 алчуур хэрэглэж болно. Аль аль нь хатаж амждаг. Энэ дүрмийг үл тоовол алчуурнаас муухай үнэр ханхлахаас гадна цагаан өнгө нь сааралтаж зэвхий болдог.

Хивсэнцэр төсөөлж байснаас илүү хурдан бохирддог. Харанхуй бас чигтэй орчинд байсан хивсэнцэр нь нян болон мөөгөнцөр үржих таатай орчин болно. Тиймээс угаалгын өрөөний хивсэнцрийг долоо хоногтоо нэг удаа угаалгын машинаар угааж байх хэрэгтэй. Хивсэнцэр дээр хүний биеэс гуужсан арьс, үс зэрэг ихээр унадгийг бас бодолцоорой.

 

4. Саравчтай малгай vs. Өвлийн малгай

© Juan Sharma / Bruja, PacificCoastN / East News © Milton Ventura / Broadimage / East News

Намар-өвлийн улиралд нэг л малгай үргэлжлүүлж өмсөөгүй бол 2 сардаа нэг удаа угаахад хангалттай гэж үзнэ, нэг ёсондоо нэг улиралд 3 удаа угааж таарч байна. Угаалгын машинд угаахад чанар, өнгөө алдах нь ховор, гэхдээ малгай цэвэрлэх заавартай заавал танилцах хэрэгтэй.

Саравчтай малгайг зуны улиралд 2 удаа угаана гэхдээ зөвхөн гараар хүйтэн усаар угаахыг мартаж болохгүй. Эс бөгөөс малгайны хэв алдагдахад хүрнэ.

 

5. Дэрний уут vs. Орны хэрэгсэл

© varandah / depositphotos © nito103 / depositphotos

Ор хөнжлийн даавуун дээр цугларсан тоос шороо нь вирус, нян зэрэг хортой микро биетүүд агуулсан байдаг. Эдгээр хортой бодисоор байнга амьсгалаад байвал харшилтай болох, амьсгалын замын өвчлөл, ам хамрын хөндий цочрох зэрэг таагүй өөрчлөлтүүдтэй тулгарна. Харин хүний арьсны үхэжсэн эс нь хачигны хоол болж тэжээнэ. Эдгээр асуудлуудаас зайлсхийн тулд ор, хөнжлийн даавуугаа 10 хоногт нэг удаа угааж заншаарай.

Дэрний уутанд онцгой анхаарал хандуулах буюу тогтмол ойр ойрхон сольж байх хэрэгтэй. Нүүрний будагны үлдэгдэл, арьсны тослог, нян хуримтлагдаж арьсны үрэвсэл мөн батга гарах шалтгаан болно.  

 

 

6. Нөмрөг vs. Орны бүтээлэг


© iofoto / depositphotos © golubovy / depositphotos

Ор, хөнжлийнхөө даавуутай цуг орны бүтээлгээ цуг хийж угаадаг бол нэн даруй зогсоо. Орны бүтээлгийг 2 сардаа нэг удаа угааж болно, яагаад гэвэл арьстай шууд хүрэлцээд байдаг зүйл биш юм.

Харин нөмрөг буюу хүйтэнд нөмөрч хэвтэх тэр зүйлийг ашиглалтын давтамжаас шалтгаалж угаавал зохилтой. Бохирдсон үед л угаадаг, угтаа бол сардаа нэг удаа угаахад нэг их буруудахгүй.

 

7. Хүрэм vs. Пальто

© Diggzy / Hall / Pena, PacificCoastNews.com / East News © Dylan Travis / ABACA / Abaca / East News

Хүрмийг 3 сард нэг удаа хүйтэн усанд угааж байх хэрэгтэй. Гадуур хувцас биед шууд хүрдэггүй, тиймээс байнгын цэвэрлэгээ шаардахгүй. Эзэгтэй нарт зориулсан лайфхакаас дурдахад, сөдөн хүрмийн сөдийг бөөгнүүлэхгүйн тулд угаалгын машиндаа хэд хэдэн теннисийн бөмбөг хийгээрэй.

Пальто дээр үүссэн толбонд маш анхаарал болгоомжтой хандана. Пальтоны шошготой сайтар танилц, ямар материалтайг нь болон цэвэрлэх аргыг нь харах хэрэгтэй. Ихэнх пальтог угааж болдоггүй, хувцсаа муухай болгохгүйн тулд хими цэвэрлэгээнд өгөөрэй.

 

8. Дэр vs. Одеял

© belchonock / depositphotos © AntonMatyukha / depositphotos

Үсний тослог болон гуужсан арьс дэрэнд шигдэж орох тул мөөгөнцөр үүсэх шалтгаан болно. Угаалгын машинаар он удаан жил угаагаагүй дэрэнд тоосны хачиг үүссэн байдаг, уг хачиг хүнд харшил үүсгэх аюултай. Тиймээс дэрийг 3 сардаа нэг удаа угааж заншаарай.

Харин одеялыг хагас жилдээ нэг удаа угаахад л хангалттай, дэр шигээ хурдан хиртдэггүй.

 

9. Тюль vs. Хөшиг

© olenka-2008 / depositphotos © ginasanders / depositphotos

Цонхны хоёр талаар унжиж байдаг зузаан хөшгийг жилдээ нэг удаа угаахад болно, гэхдээ уг хөшгийг тогтмол тоос сорогчоор соруулж байх хэрэгтэйг мартаж болохгүй. Ингэснээр хөшиг дээр төрөл бүрийн микро биет болон хачиг үржиж чадахгүй.

Тюль цонхны голд өлгөөтэй байх бөгөөд гаднаас орж ирэх бохир, тоос шороог өөртөө шингээнэ. Тиймээс хагас жилдээ дор хаяж нэг удаа угааж байхыг хичээгээрэй, харин гал тогооны хөшгийг боломжоороо тогтмол угааж байхыг зөвлөж байна.

 

Бонус: Шүршүүрийн хөшгийг ч мөн угааж болно

© VitalikRadko / depositphotos

Хэрэглээний явцад савангийн хөөсний үлдэгдэл, биеийн бохир, усны зэв зэрэг үлдэж хөшиг муухай болдог. Хөшгийг полиэстер эсвэл даавуугаар хийсэн бол угаалгын машинд хийж угаах боломжтой. Хэрвээ шүршүүрийн хөшгөнд мөөгөнцөр зэрэг үүссэн бол юуны түрүүнд уксус-ын уусмалд хэдэн цаг дэвтээж бохирдлыг сойзоор угааж арилгана. Харин дараа нь 60 хэмийн усанд хагас аяга содтой усанд угаалгын машинаар угаана.

Танд цэвэрлэгээний энэхүү хуваарь тохирч байна уу? Эсвэл аль нэгэн дүрэмтэй огт санал нийлмээргүй байна уу?

17
ХөөрхөнХөөрхөн
7
ТэнэглэлТэнэглэл
5
Ха ХаХа Ха
4
ГайхмаарГайхмаар
4
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Baigal Betty

    Baigal Betty

    2020/05/17 at 21:20

    Ene gehde nileen zavaan hunii zuvluguu bnaa kk

  2. Tamir Chuluun

    Tamir Chuluun

    2020/05/18 at 16:06

    Az Jargal

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *