Хараагүй хүмүүс уран зургийг “харах” боломжтой боллоо

0

Та уран зургийн үзэсгэлэнд очоод зурганд хүрч үзэж урлагийг мэдэрч, таашаал авч байсан удаа бий юу? Магадгүй хэзээ ч үгүй байх… Тэгвэл дэлхийд алдартай Мадрид дахь Museo del Prados-ийн үзэсгэлэн хамгийн алдартай, юугаар ч сольшгүй урлагийн бүтээлүүдийг таны санаанд оромгүй байдлаар дэлгэн үзүүлэхэд бэлэн болжээ.

Хараагүй хүмүүс уран зургийг “харах” боломжтой боллоо 1

Энэхү үзэсгэлэнд дэлхийн хамгийн алдартай зургаан ширхэг уран зургуудын хуулбарыг Didu нэртэй товгор зургийн аргаар бүтээсэн бүтээлүүд тавигдсан байна. Энэхүү техникийн ачаар харааны бэрхшээлтэй хүмүүс уран зургийг сонирхох боломжтой болж байгаа юм.

Хараагүй хүмүүс уран зургийг “харах” боломжтой боллоо 4

Didu техник нь Мадрид дахь Estudios Dueros нэртэй хэвлэх студид бий болсон. Технологийг бүтээгчид хэлэхдээ тэд зургийн ажлаа өндөр нягтрал бүхий зурагнаас эхэлсэн ба яваандаа зурганд орсон элемент бүрийн ширхэгийг сонгож будах ярвигтай ажилдаа ордог байна. Энэ үйл явц дууссаны дараа, ширхэгүүдийг тусгай бэхээр будан зотон даавуун дээр хэвлэж гаргадаг байна. Хавтгай зотон гадаргуу дээр тусгай химийн процесс ашиглан хэвлэдэг. Эдгээр бүх үйл явцын дараа товгор хуулбар зураг танд хүрэхэд бэлэн болдог байна.

Хараагүй хүмүүс уран зургийг “харах” боломжтой боллоо 5

Prado, Estudios Dueros нар харааны бэрхшээлтэй хүмүүст зургийн урлагийг байгаа чигээр нь мэдрэх гайхалтай боломжийг олгож байна. Үзэсгэлэнд ирснээр Leonardo da Vinci, El Greco, Corregio зэрэг алдартай мастеруудын бүтээлийг үзэж сонирхох бөгөөд энэхүү үзэсгэлэн нь уран зургийн ертөнцөд энэ жилийн турш хамгийн их яригдсан сэдэв болох нь тодорхой байна.

Хараагүй хүмүүс уран зургийг “харах” боломжтой боллоо 6

Francisco de Goya-н “The Parasol” нэртэй бүтээлийг үзэж сонирхож буй нь, 1777 он

Хараагүй хүмүүс уран зургийг “харах” боломжтой боллоо 2

El Greco-ийн “A Gentleman” нэртэй бүтээлийн хэсгээс, 1580 он

Хараагүй хүмүүс уран зургийг “харах” боломжтой боллоо 3

Хараагүй хүмүүс уран зургийг “харах” боломжтой боллоо 7

Хараагүй хүмүүс уран зургийг “харах” боломжтой боллоо 8

Хараагүй хүмүүс уран зургийг “харах” боломжтой боллоо 9

Хараагүй хүмүүс уран зургийг “харах” боломжтой боллоо 10

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *