Санамсаргүйгээр iPhone утсаа гэмтээж байдаг 14 үйлдлүүд

0

Борлуулалтаараа 500 сая хэдийн давсан iPhone утас яалт ч үгүй 21-р зууны гайхалтай нээлт ололтын нэг билээ. Бусад гайхалтай бүтээлүүдийн адилаар, та бидний буруу хэрэглээнээс болж эвдрэх, дэлгэц нь хагарах, үйл ажиллагаа нь доголдох зэрэг асуудлууд багагүй тулгарч байна.

Гэхдээ та одоо ч өөрийн iPhone-оо аврахад оройтоогүй бөгөөд техникийн мэргэжилтнүүдийн зүгээс танд хүргэх үнэт зөвлөгөөнүүдийг уламжилж байна. Та эдгээр зөвлөгөөнүүдийг баримталвал таны утас танд их талархах болно шүү.

1. Push notification-уудыг байнга идэвхитэй байлгах

Та Candy Crash Saga зэрэг тоглоомуудыг байнга тоглодог уу? Эдгээр тоглоомуудын сануулга ирэх бүрт батерейны насжилтыг бууруулж байдаг учраас хэрэгцээгүй notification-уудыг унтрааж байх нь зүйтэй.

Санамсаргүйгээр iPhone утсаа гэмтээж байдаг 14 үйлдлүүд 1

2. Батерейг хэтрүүлэн цэнэглэх

Бид бүгдээрээ ухаалаг утсаа унтахдаа цэнэглээд орхичихдог гэмтэй. Утас дүүрэн цэнэгтэй болсны дараа залгаатай хэвээр байлгах нь батерейнд муу. Мэргэжлийн хүмүүс бага цэнэгтэй болсон үед нь цэнэглэхийг зөвлөдөг.

Санамсаргүйгээр iPhone утсаа гэмтээж байдаг 14 үйлдлүүд 2

3. Утасны багтаамжаа хэтрүүлэх

iPhone бага хэмжээний багтаамжтай ирдэг гэдгийг бид мэднэ. Утас ажиллах явцдаа их хэмжээний зайг шаарддаг учраас зайгаа хэмнэх үүднээс хэрэгцээгүй зургуудаа устгаж нэмэлт мемори хэрэгтэй гэж үзвэл (32 GB/ 128 GB)-н Mophie Spacestation-г сонгоорой.

Санамсаргүйгээр iPhone утсаа гэмтээж байдаг 14 үйлдлүүд 3

4. Усанд орохдоо ойр орчимд нь утсаа байлгах

Халуун ус уурыг бий болгодог ба уур нь утасны загварыг муутгах, утсанд нэвчиснээр ус болж богино хэмжээний цахилгааны асуудлыг үүсгэх эрсдэлийг ч дагуулдаг. Хэт их ууранд байлгаснаар утас халах асуудал ч гарч болно.

Санамсаргүйгээр iPhone утсаа гэмтээж байдаг 14 үйлдлүүд 4

5. Үйлдлийн системийн шинэчлэлийг хийхгүй орхих

Үе үе таныг үйлдлийн системээ шинэчлэхийг сануулсан сануулга гарч ирдэг. Утсаа тогтмол шинэчилж байх нь удаан ажиллах, гацах зэрэг асуудлаас сэргийлдэг. Хамгийн сүүлд гарсан үйлдлийн систем нь аюулгүй байдал, системийн үзүүлэлтийг сайжруулдаг давуу талтай.

Санамсаргүйгээр iPhone утсаа гэмтээж байдаг 14 үйлдлүүд 5

6. Удаан унтраахгүй байх

Бидний ихэнхи нь iPhone-г Macbook-тэй адил санаж хэрэглэхгүй үедээ унтраалгүй орхидог. Үүнд үүсч болох асуудал нь Apple-ын ухаалаг утаснууд нь гадны температурт их мэдрэг. 7 хоногийн 24 цагт асаалттай байлгах нь батерейг ачааллуулаад зогсохгүй эдэлгээг ч богиносгодог байна. Samsung-н утастай адилгүй нь iPhone-н батерей сольж болдоггүй гэдгийг санахад илүүдэхгүй бизээ.

Санамсаргүйгээр iPhone утсаа гэмтээж байдаг 14 үйлдлүүд 6

7. Олон таб-уудыг нээлттэй хэвээр орхих

Та Chrome, Facetime, iMessage, Instagram, Pandora, Trivia, Carck, Twitter эдгээрийг бүгдийг нь нэг зэрэг ашигладаг уу? Олон аппликейшн нэгэн зэрэг ажиллуулах нь RAM-г ачааллуулж үр дүнд нь үйлдлийн систем гацдаг.

Санамсаргүйгээр iPhone утсаа гэмтээж байдаг 14 үйлдлүүд 7

8. Apple-н өөрийнх нь цэнэглэгч болон кабелыг хэрэглэхгүй байх

Apple-ийн зориулалтын бус цэнэглэгч, USB кабель хэрэглэдэг хүмүүсийн тоо хэдийн рекорд тогтоожээ. Английн засварын компанийн ажилчдын хэлж байгаагаар эдгээр зориулалтын бус хэрэгсэл нь хэлхээний U2 IC чипийг гэмтээж улмаар батерей дууссан 1%-тай байх үед boot up хийх чадварыг үгүй хийдэг байна. Иймээс таныг Apple брендийн оригинал цэнэглэгч, USB хэрэглэхийг зөвлөж байна.

Санамсаргүйгээр iPhone утсаа гэмтээж байдаг 14 үйлдлүүд 8

9. Зориулалтын бус шингэн, алчуураар дэлгэцийг арчих

Химийн найрлага бүхий цэвэрлэх бүтээгдэхүүнүүд нь гадаргууг их бага хэмжээгээр гэмтээж байдаг.

Санамсаргүйгээр iPhone утсаа гэмтээж байдаг 14 үйлдлүүд 9

10. Jailbreak хийх

iPhone утсаа ердийн нэг андройд эсвэл тоглоом тоглодог хэрэгсэл төдий болгохыг хүсэхгүй байгаа биз дээ? Та Jailbreak хийсэн тохиолдолд програм хангамжаа шинэчилж, аюулгүй байдлаа хангаж чадахгүйд хүрнэ. Таны веб сайтаас татаж авсан албан ёсны бус аппликейшнууд их хэмжээний вирусын аюулыг давхар дагуулж байдаг.

Санамсаргүйгээр iPhone утсаа гэмтээж байдаг 14 үйлдлүүд 10

11. Эвдэрч гэмтсэн кабелууд

Эвдэрсэн кабелыг утаснаасаа зүүгээд орхих нь аюултай. Гэмтсэн цэнэглэгч нь цахилгаан төхөөрөмжид аюул учруулдаг ба таны утсыг гэмтээх аюултай учраас цэнэглэгчийн доод хэсгийг ойр ойрхон шалгаж байх нь зүйтэй.

Санамсаргүйгээр iPhone утсаа гэмтээж байдаг 14 үйлдлүүд 11

12. Цаг уурын эрс тэс нөхцөл байдалд утсаа ил гаргах

Таныг утсаа байнга халаасандаа байлгаж бай гэж хэлээгүй юм шүү. Гэхдээ хэт халуун эсвэл хэт хүйтэн үед гар утсаа ил гаргахдаа болгоомжтой байгаарай. Наранд ил байлгаснаар төхөөрөмж хэт халж доторхийг нь гэмтээдэг.

Санамсаргүйгээр iPhone утсаа гэмтээж байдаг 14 үйлдлүүд 12

13. Вирустэхээс сэргийлэхгүй байх

Андройдтой харьцуулвал IOS үйлдлийн систем хамгаалалт сайтай хэдий ч энэ нь ор тас вирустэхгүй гэсэн үг биш юм. Whatsapp мессежүүд вирустэй байх магадлал өндөр ба үйлдлийн системийн үйл ажиллаагааг доголдуулж цаашлаад таны утсыг ч гэмтээх аюултай. Avira-г татаж авахыг танд зөвлөж байна.

Санамсаргүйгээр iPhone утсаа гэмтээж байдаг 14 үйлдлүүд 13

14. Утсаа байнга унагаах

Хамгаалах гэр гадуур нь хийсэн байсан ч газар унах бүртээ аюулыг дагуулж байдаг. Зөвхөн дэлгэц хагараад зогсохгүй байнга унагах нь дотоод эд ангиудыг ч мөн гэмтээдэг.

Санамсаргүйгээр iPhone утсаа гэмтээж байдаг 14 үйлдлүүд 14

12
ТэнэглэлТэнэглэл
5
ГоёГоё
5
ГайхмаарГайхмаар
5
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
1
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Зочин

    2015/05/06 at 09:25

    15. Утсаа унтраагаад саванд нь хийгээд хүйтэн, халуун биш газар хадгал. Утас чинь хэзээ ч муудахгүй.

  2. Зочин

    2015/05/06 at 09:49

    2 бол худлаа дээр үед л ийм байсан байх сүүлийн үеийн шингэн батерэй нууд дүүрсэн үедээ нэмж цэнэг авдаггүй. харин байнга бүр дуусгаж унтраагаад байвал амархан нурна:

  3. Зочин

    2015/05/06 at 14:51

    za tovog oo yamar huuhed asarch baigaa bish

  4. Зочин

    2015/05/11 at 22:56

    zarim zuil buur zalj orhij bna aa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *