Автомашины гэрлийн тухай

0

Автомашины гэрлийн тухайШөнийн цагт буюу үзэгдэх орчин хязгаарлагдмал үед автомашин жолоодоход хамгийн хүндрэлтэй байдаг зүйл бол – 1. Эсрэг талаас ирж буй автомашины гэрлийн гялбаанд орох – 2. Автомашины их гэрлийн ламп нь зохих хэмжээндээ хүрч тусахгүй, стандартын бус муу гэрэлтэйгээс болж үүдэн гарах хор хохирол их байдаг төдийгүй улмаар зам тээврийн осол аваар осол гарах эх үндэс болдог.

Дээрх бэрхшээлүүдээс гарах гол арга замууд нь : 

1.1 Жoлооч нар харилцан бие биенээ хүндэтгэж 150 метр ойртоход л гэрлээ шилжүүлэх.

1.2 Мөн та өөрийн автомашины бамперандаа жолоодлогын болон цаг агаарын хүнд нөхцөлийн гэсэн нэмэлт гэрлүүдийг суурилуулах хэрэгтэй.

@Жолоодлогын гэрэл – Энэхүү гэрэл нь эсрэг талын автомашины жолоочийг гялбуулахгүй зориулалтаар хийгдсэн байдаг бөгөөд машин барьж яваа таны нүдний харааны хамгийн ашигтай тусгал болох 20-30 метр газрыг тод гэрлтүүлдэгээрээ онцлог юм. Гэрлийн тусгал ихэнхдээ хавтгай байдаг бөгөөд цагаан болон неон цэнхэр өнгөтэй байдаг.


@Цаг агаарын хүнд нөхцөлийн гэрэл – Цас,бороо,манан,утаа,шуурга зэрэг цаг агаарын хүндрэлтэй нөхцөлүүдэд автомашины өөрийн гэрэл үнэхээр шаардлага хангадаггүй гэдгийг хэн бүхэн мэднэ. Эдгээр гэрлүүд ихэнх тохиолдолд шар өнгөтэй байдаг. Дашрамд сануулахад эдгээр суудлын автомашинд зориулагдсан гэрлүүд нь Замын хөдөлгөөний тухай хуульд бүрэн зөвшөөрөгдсөн байдаг бөгөөд суурилуулахдаа тусгалыг нь зөвхөн зам уруу тааруулаарай.


2. Зориулалтын их гэрлийн лампыг хэрэглэх явдал байдаг.

Жишээлбэл 60/55 ваттай гэрлийн сууринд 100/130 ваттай гэрлийн ламп хийснээр:

Гэрлийн өөрийнх нь арын залгуур хайлдаг мөн релейгээ шатаах буюу цахилгааны утасаа ч шатаах тохиолдол байдаг.
Зарим жолооч нь гэрлийн тусгалаа сайжруулж байгаа нь энэ гээд олон прожекторуудыг зэрэг зэрэг машиндааа суурилуулдаг тухайлбал дээр 4-6 ш, доороо 2-4 ш гэх мэтээр: Ингэснээр гарах үр нөлөө нь:
Акумлятор болон жанамд өгөгдөх ачаалал ихэсдэг. Тийм учраас акумлятороо зөв сайн сонгох ёстой. Олон прожектор зэрэг суурилуулсанаах жанамын ачаалал ч мөн ялгаагүй ихэсдэг.
Мөн жолооч нар гэрэл бүдэг тусаад байна. Тусгалыг нь сайжруулья, өндөр ваттай ламп авья гэж ирдэг. Энэ нь зарим тохиолдолд тухайн гэрлийн цайртай холбоотой байдаг. Гэрлийн арын тагийг гүйцэд таглаагүй болон гэрлийн ар талд хагархай нүх сүв үүссэнээс болж цайр нарийн тоосонцор, шороогоор дүүрч цайран дээр буусанаар гэрлийн тусгал мууддаг. Энэ үед цайраа цэвэрлэх ёстой. Гэхдээ цайрыг арчих буюу халуун байгаа үед угааж болохгүй. Гэрлийн тохиргоо муутай хурц гэрэлтэй байсанаас тохиргоо сайтай бүдэг гэрэлтэй байх нь илүү сайн. Учир нь хичнээн гялбаанд орлоо ч гэсэн өөрийн үзэгдэх орчноо бага алддаг. Тохиргоо муутай гэрэл бол үзэгдэх орчныг алдах нь их байдаг.

Гэрэл шатах шалтгаан:
1. Жанамаас гарч буй хүчдэлийн хэлбэлзэл
2. Хүчдэл буюу вольт ихэссэнээс
3. Гэрлийн гадар гэрийн бүрэн бүтэн байдал алдагдсанаас болж дотор нь ус, чийг, тоос орсоноос болж амархан шатдаг
4. Гэрлийн суурь болон залгуур хөндийрч доргио үүссэнээс болж залгууранд халалт үүссэнээс
5. Хуурамч гэрэл хэрэглсэнээс
6. Тухайн гэрлийн өөрийнх нь амьдрах хугацаа дууссанаас
7. Гэрлийн лампыг зөвхөн суурин дээрээс нь барих ёстой бөгөөд их биеийн шил болон орой толгой дээрээс нь барьсанаас болж хурууны хээ гарч тухайн ламп ихээр халж амархан шатдаг.
3
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *