Өвлийн улиралд жолооч нар онцгой нөхцөлд хэрэглэх, үргэлж санаж байх 5 арга

1

Машин шарвах үед санаж байх хамгийн чухал дүрэм бол тоормослож болохгүй явдал юм. Энэ удаа ямар нэг шинэ жолооч, түүний туршлагагүй тухайд ярьж байгаа хэрэг биш бөгөөд шарвах үед тоормослоно гэдэг нь машинаа удирдах ямар ч боломжгүй болгож байгааг анхааруулж байгаа хэрэг. Шарвалттай тэмцэх 2 янзын арга байдаг ба урд ба хойноо хөтлөгчтэй машин болгонд энэ нь өөр өөр байна.

Ихэнх жолооч үүнийг мэдэх боловч мэргэжлийн жолоодлогын зарим нэг жижиг нууцыг задлая.

Аюул хаанаас ирэх бол?

  • Хаана хамгийн их тоормослодог вэ? Эргэлтийн өмнө, явган хүний гарцын ойролцоо, автобусны буудлын ойролцоо зэрэг газрын зам хамгийн их мөстөж, гулгаатай болсон байдаг. Мөн туннель, гүүр, тойрог замын орох, гарах хэсэгт онцгой анхаарах хэрэгтэй юм. Тийм газар аль болох тогтмол хурдтай, эртнээс тоормослож орно.
  • Зуны цагт өмнөх машин хоорондын барьж явах зайг өвөл хоёр дахин их болгох хэрэгтэй. Бас хэт их хоцорч зайтай явах хэрэггүй бөгөөд хэн нэг нь энэ зай руу орох гэж зүтгэх ба энэ нь авто хөдөлгөөнд оролцож байгаа 3 хүнийг эрсдэлд оруулж болзошгүй.

  • Зөвхөн урд яваа машинаа харах биш түүнээс өмнө байгаа 4-5 машиныг анзаарч байхыг хичээгээрэй. Ийм байдлаар та замын аюултай хэсгийг эрт, өөрөө туулахаасаа өмнө мэдэх болно.
  • Өвөл тоормос, авцуулах (конс гэж ярьдаг) гишгүүрээ зэрэг гишгэхээ болих хэрэгтэй. Ингэж зэрэг гишгэсэн нөхцөлд машин зөвхөн тоормосны хүчээр хурдаа саах ба дугуй эргэлтгүй, зуурч, шарвалт үүсэх аюултай юм.

ABS системтэй машины жолооч нарт. ABS буюу дугуйг хөдөлгөөнгүй зуурч, барихгүйгээр тоормослох систем нь халтиргаатай замд огцом тоормос гишгэн дугуй тас зуурахаас сэргийлсэн маш хэрэгтэй систем билээ. Энэ системийн тусламжтайгаар огцом тоормослохын оронд дугуйг барьж, тавин хөлийн гишгүүрт чичирхийлэл үүсгэх ба энэ үед та машинаа удирдан саадыг тойрч, хүрдээ эргүүлэн машинаа удирдаж хэрэгтэй байрлал, газарт орох боломжтой болдог.

ABS системгүй машинаа жолооч нарт. Жолоодлогын мэргэжилтнүүд өвлийн цагт ийм системгүй машинаар тоормослох хамгийн зөв арга нь тоормослох гишгүүр дээр гишгэх үедээ арааг хүндрүүлэхтэй цуг хэрэглэх нь үр дүнтэй гэж зөвлөдөг. Тоормослох үедээ огцом боловч богинохон хугацаанд гишгэж аван, гишгэж авах байдлаар хийх ба энэ нь дугуйг тас зуурч, хөдөлгөөнгүй болохоос сэргийлнэ.

 

Шарвалтын 3 хэлбэр

  1. Гулгалт: урд тэнхлэг тогтвортой, арын тэнхлэг гулгаж, машин хүлээж байснаас их өнцгөөр эргэнэ
  2. Шарвалт: арын дугуйнууд тогтвортой, урд дугуй гулгаж, эргэлт дээр машин чигээрээ гулган явна
  3. Хяналтаас бүрэн гарах: Бүх дугуй гулгах ба чиглэлийг тооцоолох боломжгүй

 

Шарвалт, гулгалтаас хэрхэн гарах вэ?

Шарваж, гулгасан л бол тоормос дээр гишгэж болохгүй.

Хэрвээ та ардаа хөтлөгчтэй машинтай бол хааз гишгэхээ больж хүрдээ шарваж байгаа тал руу эргүүлнэ.

Хэрвээ таны машин урдаа хөтлөгчтэй бол хаазаа нэм.

Машин шарвалтаас гарсны дараа жолооны хүрдээ маш хурдан чигээрээ явах чиглэлд оруулах хэрэгтэй ба ингэж чадаагүй тохиолдолд нөгөө тийшээгээ шарвах болно.

 

Янз бүрийн арга

Зам шалгах. Өвлийн замд гараад хэд хэдэн удаа ширүүхэн тоормос гишгэж үз. Хэрвээ машин хамраараа дохиж байвал зам ба дугуйны зууралдах чанар сайн байгаагийн шинж ба харин тоормос гишгэхэд хурд саарахгүй, дугуй гулгаж байгаа чимээ гарвал зам мөстэй байна гэсэн үг. Ийм байдлаар үе үе шалгаж байх хэрэгтэй. (мэдээж осолтой нөхцөл үүсгэхгүйгээр )

“Хоёр дахин багасгах” томьёо. Та энэ замаар зуны цагт 100 км/цаг хурдтай явдаг бол өвөл 50 км/цаг хурдтайгаар явна. Эргэлтэнд 80 км/цаг-аар ордог бол өвөл 40 км/цаг болгоно. Чухам ингэж байж та эргэлтээс шидэгдэхгүй, шарвалтыг цаг алдалгүй мэдэрч удирдах боломжтой байх билээ.

Нэгэн жигд гадаргуу. Ямар ч зам дээр 4 дугуй чинь адилхан гадаргуу бүхий зам дээр явахыг хичээгээрэй. Хэрвээ нэг дугуйны доор цас, нөгөөхийн доор мөс байвал машин замаас шидэгдэн гарах эсвэл зам дээр эргэлдэх аюултай.

Явах талаа сонгох. Машин маань замын хажууд хунгарлаж хатуурсан замаар явж байхдаа аль нэг талыг шахаж явах ба энэ нь хунгарын хооронд машин нааш цааш халтирахаас хамгаалж байгаа хэрэг юм.

Хөнгөрүүлсэн араа. Халтиргаатай замаар аль болох хөнгөн араатай явах хэрэгтэй ба та зуны цагт 2-р араагаар явдаг газраа өвөл 3-р араагаар явах нь зөв юм. Хөнгөн араа нь хүч султай учир халтиргаа гулгаан дээр хий эргэх нь бага байна.

 

Бонус

Машины дугуйгаа солих анхааруулгыг утсандаа хийж болох ба урьдчилаад 10 жилийн сануулга оруулахад ч ядах юм үгүй. Ийм анхааруулга яг одоо утсандаа хий. Ингэсэн тохиолдолд таны утас 10-р сар болгонд дугуйгаа сольж, аюулгүй байдлын тухай бодох цаг болсон гэж сануулах болно.

Магадгүй та халтиргаатай зам дээр машин жолоодох өөрийн гэсэн арга, нууцтай болсон юм биш биз? Сэтгэгдэл дээр энэ нууцаасаа бусадтай хуваалцаарай. Ийм нөхцөлд туршлагатай жолооч олон болж аюулгүй байдал ч өндөрсөх болно.

19
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
2
ГоёГоё
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Dalila Mariukaa

    Dalila Mariukaa

    2018/02/17 at 07:15

    Ystoi heregtei medeelel baina. Amjilt

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *