Дүрийнхээ төлөө төрсөн ээждээ ч танигдахгүй болтлоо өөрчлөгдсөн 16 алдартай жүжигчид. Фенүүд нь бол бүр ч танихгүй

0

Хувцаслалт, нүүр хувиргалт болон компьютер график заримдаа үнэхээр ид шидийг бүтээх тул бид кинонд оролцон тоглосон жүжигчдийн нэрсийг харж байж л алдартай оддыг танихад хүрдэг. Тухайн киног хэд дахин үзсэний дараа л Киану Ривз, Венсан Кассель эсвэл Стэнли Туччи тоглосныг ойлгох нь энүүхэнд.

Бидний хайрлаж явдаг жүжигчдийн танигдахааргүй болтлоо өөрчлөгдсөн тийм л дүрүүдийг эргэн дурсахаар шийдсэн юм.

1. Киану Ривз – Нохой-хүү (“Freaked”)

© John Wick: Chapter 3 – Parabellum / Lionsgate Entertainment Corporation, © Freaked / Chiodo Brothers Productions

Холливудын царайлаг залуугийн тоглосон цорын ганц дүр биш, гэхдээ цорын ганц хамгийн этгээд дүр нь мөнөөс мөн. Ривз энэ удаад галзуу эрдэмтний гарт орсон аймшигтай хүмүүсийн нэг дүрд тоглосон. Кианугийн бүтээсэн энэ дүрийг кинонд оролцон тоглосон жүжигчдийн жагсаалтад багтаагаагүй ч гэлээ тус дүрд тоглосныхоо төлөө 1 сая доллар авсан байна.

 

2. Райан Рейнольдс – Дэдпул (“X-Men Origins: Wolverine”)

© 6 Underground / Skydance Media, © X-Men Origins: Wolverine / 20th Century Studios

Дэдпулийн дүрд зориулж дараа нь тусад нь кино хийсэн, энэ нь Райан Рейнольдсын ч мөрөөдөл байсан юм. Тийм ч учраас “X-Men”-ы зохиолд уг дүрийг олж хараад жүжигчин кино бүтээгчдэд өөрийнхөө хүслийг хэлэхээр шууд ханджээ.

 

3. Гай Пирс – бизнесмэн өвгөн (“Prometheus”)

© Bloodshot / Columbia Pictures Industries, © Prometheus / 20th Century Studios

Найруулагч тэр үед 83 настай байсан Макс фон Сюдовыг урих хүсэлтэй байсан юм. Даанч кино зохиолд уг дүрийг залуугаар дүрсэлсэн байсан тул дүрд Гай Пирсийг тоглуулахад хүрчээ. Гэхдээ киноны эцсийн хувилбарт залуу үеийг нь оруулаагүй байна.

 

4. Билли Кристал – шидтэн (“The Princess Bride”)

© When Harry Met Sally… / Castle Rock Entertainment, © The Princess Bride / Act III Communications

Дүрийг бодитойгоор бүтээхийн тулд нүүр хувиргагчдад зориулж Билли эмээгийнхээ гэрэл зургийг авчирч өгчээ. Дүр үнэхээр хөгжилтэй болж чадсан юм. Ямар сайндаа л Билл Кристалыг зураг авалтын талбай дээр гарч ирэх болгонд л найруулагч нь тэсэлгүй инээж сандлаасаа босож яваад байсан гэдэг. Үнэхээр л инээдтэй байсан бололтой.

 

5. Дэвид Тьюлис – Арес (“Wonder Woman”)

© Harry Potter and the Half-Blood Prince / Warner Bros. Entertainment, © Wonder Woman / Warner Bros. Entertainment

Киноны найруулагч Пэтти Женкинсийн хэлж байгаагаар бол киноны энэ хэсгийг эхлээд ингэж хийхээр бодож байгаагүй ажээ. Харри Поттерийн тухай цуврал киноны профессор Люпины дүрээр бидний сэтгэлд хоногшин үлдсэн жүжигчин Дэвид Тьюлис ийм аймшигтай хуягтай байхааргүй байсан юм. Даанч Warner Bros. кино компанийн удирдлагууд энэ хэсгийг илүү аймшигтай болгох ёстой гэсэн байр сууринаасаа хөдлөөгүй гэдэг.

 

6. Жиллиан Андерсон – маяг нь дэндсэн амжилтгүй-жүжигчин (“Crooked House”)

© The X Files / 20th Television, © Crooked House / Fred Films

Жүжигчний нүүр будалт төвөгтэй харагдахгүй ч гэлээ үзэгчид “The X Files”-ын Дануг шууд таниагүй. Андерсоны тоглосон жүжигчний дүр нь олон хүний сэтгэлд үлджээ. Шүүмжлэгчид ч тэр, үзэгчид ч тэр түүний жүжиглэлтийг үнэмшилтэй гэж үнэлсэн байдаг.

 

7. Роуз Макгоуэн – муурын хувцастай зөөгч (“Monkeybone”)

© Charmed / Spelling Television, © Monkeybone / 20th Century Studios

Уг кино жүжигчний хувьд амжилттайд тооцогддоггүй. Тэрээр “Charmed” киноны Пейжийн дүрээр үзэгч олны сэтгэлд илүү буусан. Муурын хувцастай дүрийг нь шүүмжлэгчид сөргөөр хүлээж авснаа нэг биш удаа бичиж байлаа. Гэсэн хэдий ч Роуз энэ дүрээрээ үзэгчдэд эерэг сэтгэгдэл үлдээж чаджээ, үзэгчдэд харааны тaaшаал авчирсан гэдэг.

 

8. Стэнли Туччи – ордны хөгжмийн зохиолч (“Beauty and the Beast”, 2017)

© The Devil Wears Prada / 20th Century Studios, © Beauty and the Beast / Mandeville Films

Стэнли Туччиг хүн төрхөөр нь киноны эхэнд болон төгсгөлд л харж болно. Харин киноны бусад хэсгүүдэд түүнийг бид даралтат хөгжмийн зэмсэг байдлаар л харагддаг. Сонирхуулж хэлэхэд, алдартай үйл явдлын өмнөх хувилбаруудад ийм дүр гардаггүй.

 

9. Венсон Кассель – Араатан (“La belle et la bête”, 2014)

© Mon roi / StudioCanal, © La belle et la bête / Eskwad

Найруулагч Кристоф Ган бусад кинонуудын адил энэ бүтээлдээ дүрийн харагдах байдалд онцгой анхаарал хандуулжээ. Тийм учраас Араатны багийг бүтээхэд маш нухацтай хандсан байна. Эхлээд гараар нарийн бүтээгээд, дараа нь Касселийн нүүрэнд тоон технологийн ачаар шилжүүлсэн гэдэг.

 

10. Хавьер Бардем – кибер гэмт xэрэгтэн (“Skyfall”)

© Eat Pray Love / Columbia Pictures Industries, © Skyfall / Metro-Goldwyn-Mayer

Кастингийн эхэнд Хавьер Бардем найруулагч Сэм Мендест өөрийнхөө бүтээх дүрийн гадаад төрхийг, ялангуяа үс, нүдний өнгийг өөрчлөх хүсэлтэй байгаагаа хэлжээ. Бардемийг зураг авалтын эхний өдөр талбай дээр гарч ирэхэд түүнийг хэн ч таниагүй гэдэг. Жүжигчний цайвар өнгийн үс – хиймэл. Бас хиймэл эрүү ашигласан байна.

 

11. Жина Дэвис – сүйт бүсгүйн сүнс (“Beetle Juice”)

© Stuart Little / Columbia Pictures Industries, © Beetle Juice / Warner Bros. Entertainment

Бид Жинаг “Stuart Little” киноны ээжийн дүрээр сайн мэднэ. Энэ киноноос 11 жилийн өмнө хийгдсэн “Beetle Juice” кинонд тоглосон залуу жүжигчнийг бид хараад шууд танихгүй л болов уу? Тэгээд ч багагүй нүүр хувиргалтад орсон – сүнс дуудах ажиллагаанд оролцсоны улмаас тэр маш хурдан хөгширч эхэлдэг.

 

12. Тейлор Свифт – муур (“Cats”)

© Valentine’s Day / New Line Cinema, © Cats / Working Title Films

Алдартай жүжигчин энэ кинонд туслах дүр бүтээсэн, гэхдээ үзэгчдийн сэтгэлд гүн шингэжээ. Мэдээж тэр бас дуулж байгаа. Уг бүтээл олигтой орлого олж чадаагүй, гэхдээ Тейлор Свифт “энэ хачин кино”-нд тоглосондоо огт харамсдаггүй тухайгаа хэлсэн юм.

 

13. Майкл Шин – клубын эзэн (“Tron”)

© The Twilight Saga: New Moon / Summit Entertainment, © Tron / Walt Disney Pictures

Майкл Шин өөрөө “Tron” эх хувилбарын  шүтэн бишрэгч хүн. Тиймээс түүнийг уг кинонд дүр бүтээхийг урьжээ, тэр ч тавьсан саналыг бодож санах зүйлгүй шууд хүлээн зөвшөөрөхөөр шийдэж. Түүний хувирсан дүр нь Зигги Стардаст – хүн төрхтэй Марсийн уугуул, Дэвид Боуийн 5 болон 6 дугаар цомгийн дүр.

 

14. Жонни Депп – этгээд хачин хошууч (“Before Night Falls”)

© The Tourist / GK Films, © Before Night Falls / El Mar Pictures

Жонни Депп – үнэхээр давтагдашгүй дүрийг чадварлагаар хувьсаж гаргадаг мастер. Гэхдээ энэ дүрийг нь хүмүүс тэр болгон мэддэггүй. Депп энд нэгэн oфицерын дүрийг бүтээсэн. Тоглож байгаа дүр нь шоpонд шургаж кубын зохиолч Рейнольдо Аренасын сүүчлийн бүтээлийг гаргаж авахын тулд ийм хачин эмэгтэй гоёл өмсөхөд хүрдэг.

 

15. Мила Кунис – Теодора (“Oz the Great and Powerful”)

© Friends with Benefits / Castle Rock Entertainmen, © Oz the Great and Powerful / Walt Disney Pictures

Мила Кунисийг ийм дүрд хувирна гэж хэн ч бодож байгаагүй болов уу. 2011 онд жүжигчин “Oz the Great and Powerful” кинонд хорон муу санаатай шyлмасын дүрийг бүтээжээ. Тэр нэг дор хоёр ч дүрд хувирахад хүрсэн. Теодорын дүрд хувирахын тулд түүнд маш төвөгтэй буюу силикон, порлон, линз зэрэг ашигласан нүүр хувиргалт хийжээ.

 

16. Леди Гага – италийн нөлөө бүхий Патриция Режани (“House of Gucci”)

© Invision / Invision / East News, © White Label / East News

Леди Гага энэ удаад Патриция Режанигийн дүрийн бүтээсэн – амьдралаа Gucci-гийн өв залгамжлагч Маурициотой холбосон жирийн нэгэн бүсгүйн дүр. Амбиц, шунал, хардалт тэдний гэр бүлийн харилцааг тойроогүй юм. Леди Гага зураг авалтад маш нухацтай бэлджээ: тэр 6 сарын турш итали аялгаар ярьсан, Патрициягийн бодит төрхийг гаргахын тулд өөр дээрээ туршилт хийж. Патриция гэрийн муур, үнэг бас зэрлэг пантер тэжээдэг хүн. Түүнийг дүрдээ амжилттай орсон гэж олон шүүмжлэгчид  онцлон дүгнэсэн байна.

Таны хувьд алдартай оддын ямар дүр нээлт болов?

6
ГоёГоё
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
1
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *