
Зөвхөн хүмүүс үс уналт, халцралтаас болж зовж шаналдаг амьд биет биш ажээ. Өвчин эсвэл нас ахихтай холбоотойгоор энэ нөхцөл байдал амьтдад ч бас нөлөөлдөг байна.
Толгой эсвэл биеийн үс унах үйл явцыг алопециа буюу халцрах гэж албан ёсоор нэрлэдэг. Үүнд нөлөөлөх олон учир шалтгаан байж болно. Тухайлбал байгалийн үйл явц (цаг уурын өөрчлөлт эсвэл хөгшрөлт), биологийн саатал (витамин эсвэл эрдэс бодисын тэнцвэр алдагдалт), генийн мутац, өвчин эсвэл шимэгч хорхойн халдвар гэх мэт. Мөн зарим нохой, муур, харх болон усан гахайн үсийг хүмүүс хусдаг гэдгийг хэлэх нь зүйтэй байх.
Аз болоход эдгээр амьтдын үс унасан хэдий ч, тэдний харагдах байдал ялгаагүй танд өхөөрдөм санагдах байх. Харин та юу гэж бодож байна?
Үсгүй туулай – Энэ өхөөрдөм туулай 2009 онд төрөхдөө үсгүй төрсөн ч, 3 сарын дараа үс нь хэвийн ургажээ


Үсгүй баавгай – Долорес гэх нэртэй энэ эмэгчин баавгай Герман улсын Лайпциг хотод орших амьтны хүрээлэнд амьдардаг.


Үсгүй зараа – Түүнийг Бетти гэдэг бөгөөд Их Британийн Фокси Лож амьтан асран хамгаалах газар амьдардаг


Үсгүй тоть – Оскар, 35 настай, эмэгчин тоть бөгөөд шувуунуудад тохиолддог өвчин туссаны улмаас үс нь унажээ


Үсгүй элбэнх – Мэрэгч амьтад шимэгч хорхойн халдвар авснаас болж, ихэнхдээ үс нь унадаг байна


Үсгүй хэрэм – Хэрэмд үс уналт ховор тохиолддог бөгөөд гол төлөв хачигнаас өвчин тусдаг ажээ


Үсгүй усан гахай – Туранхай гахай бол усан гахайн үүлдрийн үсгүй төрөл зүйл юм


Үсгүй оцон шувуу – Энэ халзан оцон шувуун эцэг эхдээ гологджээ. Хятадын Ляонин мужийн амьтан асран хамгаалах газар амьдардаг.


Үсгүй харх – Тэдний үсгүй байгаа нь гентэй нь холбоотой. Мөн дархлааны систем болон бөөрний өвчинтэй холбон тайлбарлаж болно



Үсгүй шимпанзе – Тэдэнд ч бас халцрах үйл явц тохиолддог. Биеийнх нь бүх үс унадаг

Үсгүй нохой – Тэд Перугийн үсгүй ноход юм. Мачу Пиккуг (4 сартай гөлөг) АНУ-ын экс ерөнхийлөгч Барак Обама охидууддаа үрчилж авч өгч байв. Энэ нохойн хувьд харшлаас болж, үс нь унадаг байна.


Үсгүй вомбат – Түүнийг Карманн гэдэг. Австралиас үрчлэгдсэн. Тэд 7 сар хүртлээ эхийн уутанд байх ёстой ч, Карманн-ийн ээж нь үхсэн тул 3 сар хүртлээ уутанд байжээ.


Үсгүй Бабуин – Энэ эмэгчин бабуин Зимбабве улсын нутгаас олджээ. Алопециа буюу халцралтаас болж үс нь унасан

Үсгүй кенгуру – Энэ бяцхан амьтныг Сабрина гэдэг бөгөөд ээждээ гологджээ. Эхийнхээ уутанд байгаагүйгээс болоод үс нь унасан.


Үсгүй орог зусаг – Сирийн үсгүй орог зусаг генийн эмгэгээс болж үсгүй болсон байна









Delkhii Seded
2020/03/07 at 18:42
😱😩
О.Б. Дашка
2020/03/07 at 19:13
hvn vstei bol ilvv huurhun haragdana gesen vg vv
Tugsuu Damba
2020/03/07 at 21:26
Hvn ooroo amitand ingej haragdaj bgashd zavaan vsgvi 2 hol deeree yavdag
Э'М' М'Б
2020/03/07 at 21:29
Нохойл арай дээр харагдаж бна
Bbe Bilgee
2020/03/07 at 23:12
Usgui bol amidrah batalgaa ni arai deerdeh bhdaa
Ем Бүү
2020/03/08 at 02:51
ter baawgaig anhandaa kengaroo gj bodoj blaashd
Irmuun Batkhuyag
2020/03/08 at 03:09
Us saihan bol zus saihan
Shatar Undrah
2020/03/08 at 03:48
Vsgvi amitadaas hamgiin huurhun ni hvn l yum bnoo
Жансу Жансу
2020/03/08 at 17:58
Хувцас бурхан бие чөтгөр гэж
Temuge Uge
2020/03/08 at 21:30
Ter otson shuvuu kingurui hoorhii doo eej ni ym bj arai ch dee
Г. Болортуяа
2020/03/08 at 22:31
Us saihan bol zus saihaan gj
А.С.М Х.Х.Б
2020/03/09 at 10:39
Эмэгтэй хүнээс бусад нь шалдан л бол хог юм бна.✅