Сахалны тухай 12 сонирхолтой баримт

2

Сахалтай эрчүүд эршүүд, хүчтэй, сэтгэл татам байдаг. Алдартай найрагчид, ерөнхийлөгч, кино одууд бас Санта Клаус гээд сахалтай эрчүүдийг тоочоод дуусахгүй. Заримдаа сахлыг шүүмжлэх нь ч бий: санаандгүй дөлнөөс болж шатах, цамцны цахилгаанд орооцолдох гээд аюул их. Хэрвээ та сахал тавьсан бол танд манай мэдээлэл таалагдах болно.

12. Сахал шилжүүлэн суулгах мэс засал гэж бий

Дэлхийн нийт эрчүүдийн 55 орчим хувь нь сахалтай гэсэн тооцоо байдаг бөгөөд эдгээрийн ихэнх нь байгалиас заяасан сахлаа ургуулжээ. Аз болж үс ургах дургүй эрчүүдэд зориулсан сахал шилжүүлэн суулгах мэс засал байдаг болжээ. Их ч олон эрчүүд энэ мэс засалд орсон байна: 2008-2013 оны хооронд мэс засал 600% хүртэл өсчээ. Мэс заслын процедур: үс их хэмжээгээр ургадаг хэсгээс буюу толгойноос үсний угийг сахал ургуулах хэсэгт шилжүүлэн суулгадаг байна.

Сахалны тухай 12 сонирхолтой баримт 1

11. Тусгай нэр томьёотой бүхэл бүтэн шинжлэх ухаан юм

Сахал ургуулах процесст зориулсан тусгай нэр томъёо хүртэл байдаг байна: “погонотрофи” (грек., pogon – сахал, threphein – тэжээх). Энэ үгийн үндсийг дараах үгнүүдэд харж болно: “погонотоми” – зүсэлт, сахал тэгшлэх, “pogonologist” – сахал судлаач, “pogoniasis” сахалны ургалт. “Погонотрофи” гэх нэр томьёо нь шанааны, эрүүний болон нүүрний хэсгийн үс ургуулахад ашигладаг буюу сахалны тухай ярихад ашигладаг үг юм. Хэл зүйн хүн болохыг хүсэж байна уу? Тэгвэл их хэмжээний сахал ургуулчихаад найз нартаа өөрийгөө погонотрофийн мэргэжилтэн болсон гэж хэлээрэй. Худлаа хэлээгүй юм шүү.

Сахалны тухай 12 сонирхолтой баримт 2

10. Сахал бол өндөр статусын илрэл

Судалгаанаас харахад сахалтай эрчүүдийг илүү нас тогтсон, хүндтэй, эрх мэдэлтэй бөгөөд өндөр статустай гэж үнэлжээ. Шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбар байхгүй ч гэсэн гайхмаар дүн биш юм. Эрт дээр үеэсээ л сахал эршүүд эрчүүдийн билэгдэл байсан. Абраам Линкольн, Күнз, Чарльз Диккенс, Карл Маркс – бүгд олноо хүндлэгдсэн хүмүүс, бүгд л сахалтай. Хэдэн зуун мянган жилийн өмнө ч гэсэн сахал дээд статусыг илэрхийлж байсан гэж судлаачид үзэж байна, учир нь сахал ургуулсан эрчүүд сүртэй харагдах бөгөөд дайсны талыг айлган сүрдүүлэх, авч болзошгүй шарх сорвиос хамгаалдаг байсан гэж үзжээ. Тэгэхээр сахалтнууд минь баярлаад ургуулаад байж дээ.

Сахалны тухай 12 сонирхолтой баримт 4

9. Маш урт сахал ургуулж болно

Дэлхийн хамгийн урт сахалтай эр бол Ханс Лангсет, 1927 онд түүний сахал 5,3 м урттай байлаа. 2008 онд Гиннесийн рекордыг Энэтхэгийн сахалт Сваран Сингх эвджээ – 2,3 метр урт сахалтай. Одоогийн рекордод бас нэгэн Энэтхэг эр бичигджээ – Шамшер Сингх – 1997 онд 1,83 м урт сахалтай байлаа. Орчин үед эрчүүд сахлаа хэзээ ч 2 метр болтол нь ургуулахгүй, хэрвээ эрчүүд сахлын хутга гэж мэддэггүй байсан бол тэдний сахал 8 метр хүртэл ургах боломжтой. Бас өөр нэгэн судалгаа байдаг нь эрчүүдийн сахал ургаад ургаад 1-1,5 метрээс хэтрэхгүй гэжээ.

Сахалны тухай 12 сонирхолтой баримт 3

8. Сахал – харшилтай тэмцэх шилдэг арга

Сахал зөвхөн сайхан харагдахад хэрэгтэй бус мөн эрүүл мэндэд тустай. Бидний амьсгалж байгаа агаар бохир гэдгийг хэн хүнгүй мэднэ. Сахал – сайхан шүүлтүүр болж өгдөг байна, агаарын тоос тоосонцрыг шүүж үлдээнэ. Харшил үүсгэгч тоос, тоосонцор нь уушигт орж байснаас сахал дээр үлдсэн нь дээр биз дээ? Урт өтгөн сахал нь өвлийн улиралд дулаахан байлгах тул элдэв ханиад томуунаас хамгаална.

Сахалны тухай 12 сонирхолтой баримт 5

7. Сахал Эртний Египетэд моод байлаа

Эртний Египетэд зөвхөн дээд зиндааныхан л сахал тавих эрхтэй байв. Тэд сахлаа ургуулан “хна”-гаар будахаас гадна алтаар чимдэг байв. Египетийн хаад сахландаа төмөр сахал зүүж хааны сүр сүлдийг илэрхийлдэг байжээ. Мөн фараон-эмэгтэйчүүд хүртэл зүүнэ: жишээ нь хатан хаан Хатшепуст ийм сахал зүүдэг түүхэн баримт олджээ.

Сахалны тухай 12 сонирхолтой баримт 6

6. Сахал – гүн ухааны илрэл

Эртний Ромд гүн ухаантнууд сахал ургуулж бусдаас онцгойрдог байв. Учир нь эртний ромчууд сахлаа хусдаг заншилтай байсан боловч гүн ухаантнууд өөрсдийгөө шинжлэх ухаанд зориулсан гэдгээ илэрхийлэх нэг арга аж. Гүн ухааны үзэл баримтлалаасаа шалтгаалж ургуулж буй сахал нь дотроо ялгаатай: эрээ цээргүй гүн ухаантнуудын сахал урт бөгөөд бохир заваан, стоицизмчууд сахлаа хайчилдаг байсан бол периптетикчууд нь сахлаа арчилж анхаарал тавьдаг байв. Ромын эзэнт хааны ширээнд Домициан сууснаас хойш гүн ухаантнуудыг (сахалтнуудыг) Ромоос зайлуулах арга хэмжээ авч байжээ.

Сахалны тухай 12 сонирхолтой баримт 7

5. Сахал арьсыг тань хамгаална

Нарны туяанаас үүдэлтэй пигментийн толбо эсвэл нүүрний мэнгэн дээр ургах үсийг та үзэн яддаг уу? Тэгвэл яагаад сахал тавьж болохгүй гэж? Сахалны ач тусаар нарны хортой туяаны 95% таны арьсанд шингэхгүй, ингэснээр наснаасаа эрт хөгшрөх юм уу арьсны ямар нэгэн хорт хавдар тусах магадлал багасна. Нүүрний сахалтай хэсгийн арьс бусад үсгүй арьсны хэсгээс илүү бага нарны хортой туяанд хорддог гэсэн эрдэмтдийн судалгаа байдаг. Сахлаа байнга хусахгүй болохоор арьс зүсэгдэж шархлахгүй тул арьс тань зөөлөн хэвээр байх болно.

Сахалны тухай 12 сонирхолтой баримт 8

4. 10 хоногийн сахал сайхан харагдуулна

Эмэгтэйчүүдэд 10 хоног ургуулсан сахал илүү их таалагддаг гэсэн дүгнэлт судалгаагаар тодорхой болжээ. Судалгаанд оролцсон ихэнх эмэгтэйчүүд сахалгүй эрчүүд буюу үс ургаддаггүй эрчүүдэд дургүй, цэвэрхэн хуссан болон 5 хоног ургуулсан сахланд – ямар нэгэн хэмжээнд сэтгэл татагдана, харин өтгөн ургасан сахалтай эрчүүд илүү их сонирхол татдаг гэжээ. Хэрвээ та сахалтай бол сайхан арчлахад л аяндаа бүх зүйл бүтэх нь.

Сахалны тухай 12 сонирхолтой баримт 9

3. Сахал 30,000 үснээс бүрдэнэ

Муурны сахал 24 үснээс бүрдэнэ, харин нохойных – 40. Тэгвэл эрчүүдийн сахалны үсний дундаж статистик тоо 30,000, үүнд хацар болон эрүүн дээрх үс багтаж байгаа юм. Энэхүү үсийг эрчүүд хяналтандаа байлгах гэж 75% нь өдөр болгон сахлаа хусна, нэг хусалтандаа 100-600 удаа бритк нүүрнийхээ арьсаар явуулдаг. Амьдралынхаа 900-3000 цагийг зөвхөн сахал хусахад зориулдаг гэсэн тооцоо гарчээ.

Сахалны тухай 12 сонирхолтой баримт 10

2. Ширтэлцэж тоглоход сахалтай нь ялна

Сахал таныг ялах магадлалыг 63%-аир нэмнэ. Яаж энэ баримт ил болсныг хэн ч мэдэхгүй, гэхдээ л бодит байдал: сахалтай эртэй ширтэлцэхэд ялна гэдэг маш хэцүү. Ихэнх хүмүүс минутанд 15 удаа ирмэдэг, тэгэхээр их удаан тоглоод байх тэмцээн биш. Сонирхолтой баримт: энэ тэмцээний хамгийн азтай ялагчаар Фергал Флеминг тодорч байв, тэрээр нүдээ цавчилгүй 40 минут 59 секунд байж чаджээ. Тэр сахалтай байсан уу, тиймээ өөрөө өөртөө таарсан сахалтай нэгэн.

Сахалны тухай 12 сонирхолтой баримт 12

1. Сахал хүмүүст тус авчирна

No Shave November буюу Movember – эрчүүдийг урт удаан эрүүл наслуулахад чиглэсэн олон улсын сайн дурын байгууллага. Жил бүрийн 11-р сард эрчүүдийг (мөн эмэгтэйчүүдийг) элдэв бритв, цахилгаан сахлын хутга, үс хуулах бүтээгдэхүүнээс нэг сар ч гэсэн татгалзан өөрийнхөө эрүүл мэнд болон сэтгэл зүйг тайван байлгах сар болгон зарладаг байна. Мөн энэ сард сахлын хутганд зарцуулах байсан мөнгөө эрүүл мэндийг хамгаалах арга хэмжээнд хандивлахыг уриалдаг. 2003 оноос эхлэн тус сан нийт 650 сая доллар цуглуулж, эрүүл мэндийг хамгаалах 1000 гаруй төслийг санхүүжүүлжээ. Тэдний үйл ажиллагааг дэлхийн 5 сая гаруй хүн дэмждэг байна.

Сахалны тухай 12 сонирхолтой баримт 11

7
Ха ХаХа Ха
6
БурууБуруу
5
ГоёГоё
4
БахархмаарБахархмаар
4
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Б. Энхбаяр

    Б. Энхбаяр

    2016/03/19 at 11:29

    hey tanaih GTAIV part 3 opuulaad ogoochee. zondoo ih ym tatuulchaad dutuu bhda ydiin

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *