Богино хэмжээний кинонд дуртай хүмүүсийн заавал үзэх 15 бүтээл

0

Богино хэмжээний кино нь хүмүүсийн ихээр сонирходог киноны төрөл биш юм. Гэсэн хэдий ч кино урлагийн олон сонгодог бүтээлүүд ердөө хэдхэн минутын урттай байдгийг мартаж болохгүй.

The Blue Umbrella

Богино хэмжээний кинонд дуртай хүмүүсийн заавал үзэх 15 бүтээл 1

Борооны шүхэр том, жижиг, зурагтай, зураггүй, улаан, цэнхэр гээд их олон төрлийнх байдаг. Гэхдээ та дурлаж чаддаг борооны шүхэр байдаг гэдгийг мэддэг байсан уу? Хэрэв мэдээгүй байсан бол уг богино хэмжээний хүүхэлдэйнээс мэдэж аваарай.

The Smile Man

Богино хэмжээний кинонд дуртай хүмүүсийн заавал үзэх 15 бүтээл 2

Авто осолд орсон нэгэн залуу бэртэл гэмтлийн ямар ч ул мөргүй бүрэн эдгэрдэг ч нэгэн өвөрмөц согогтой хоцордог. Тэр инээмсэглэхээ больж чадахаа байчихдаг. Мэдээж инээмсэглэнэ гэдэг үргэлж сайхан сэтгэгдэл төрүүлдэг шүү дээ, аль эсвэл үгүй юм болов уу?

The Expert

Богино хэмжээний кинонд дуртай хүмүүсийн заавал үзэх 15 бүтээл 3

Мэргэжилтэн байлаа гээд бүхнийг чадах ёстой гэсэн үг биш юм. Бид мэргэжилтэн гэдэг нэр томъёоллыг сонсоод юу ч гуйсан биелэх болно гэж боддог. Гэхдээ бодит байдал бидэнтэй санал нийлдэггүй. Ингээд дизайнер, инженер мөн программист гэх мэт мэргэжилтнүүд хэрхэн боломжгүй хүсэлтүүдтэй өдөр бүр тулгардгийг та сонирхоорой.

Historia de un oso

Богино хэмжээний кинонд дуртай хүмүүсийн заавал үзэх 15 бүтээл 4

Оскарын шагналт энэ бүтээл нь Чили улс Пиночетагийн дарангуйллын дор хэрхэн зовж байсан мөн зэрлэг амьтдыг циркийн үзүүлбэрт ашиглах нь ямар сөрөг үр дагавартай байдгийг харуулдаг. Сонгодог гэдэг ойлголтыг богино хугацаанд ойлгомоор байгаа бол тус бүтээлийг үзээрэй.

The Black Hole

Богино хэмжээний кинонд дуртай хүмүүсийн заавал үзэх 15 бүтээл 5

Богино хэмжээсийг бусдаас гайхалтай болгодог бас нэг чанар бол түүний гүн утга илэрхийлэх чадварт байдаг юм.  Маш богино хугацаанд бүтэн номоор илэрхийлэх гэж оролдож байгаа зүйлийг харуулж ойлгуулж болдог.

The Life of a Stone

Богино хэмжээний кинонд дуртай хүмүүсийн заавал үзэх 15 бүтээл 6

Байрнаасаа хөдөлсөн чулуу 3 жил зовдог гэдэг. Тэгвэл барууныхан ч гэсэн чулууг амьтай мэтээр дүрслэн харуулсан юм.

The Maker

Богино хэмжээний кинонд дуртай хүмүүсийн заавал үзэх 15 бүтээл 7

Эмгэнэлтэй энэхүү кино нь амьдралын мөн чанарыг хөндөн харуулдаг. Ямар эмзэг, ямар богинохон мөн ямар харгис ертөнцөд бид амьдардаг гээч.

Kung Fury

Богино хэмжээний кинонд дуртай хүмүүсийн заавал үзэх 15 бүтээл 8

90-ээд оны үед сэрүүн ухаантай байсан хүн бүр энэ кинонд дурлах болно. 90-д онд үзэх дуртай байсан дэлгэцийн бүх бүтээлийг нэг цэгт цуглуулсан нь дурсах мөн дурсамжаасаа салах бас нэгэн боломж юм.

The Saga of Biorn

Богино хэмжээний кинонд дуртай хүмүүсийн заавал үзэх 15 бүтээл 9

Тус бүтээлийг та үзвэл үхлийг арай өөрөөр харах болно. Насан эцэслэсэн викинг домогт тэнгэрийн орон болох Валхаллад ирдэг байна. Ингээд та инээдээ барьж дийлэхээ байх вий.

Lie Detector

Богино хэмжээний кинонд дуртай хүмүүсийн заавал үзэх 15 бүтээл 11

Техник технологи хурдацтай хөгжиж байгаа энэ үед хувийн үнэн бус яриаг илрүүлэгч машин байхыг үгүйсгэхгүй. Тэгвэл худал хэлсэн үгүйг таньж мэддэг төхөөрөмжтэй ярилцлаганд орох нь боломжгүй зүйл байх. Гэхдээ үнэн үргэлж ялан дийлдгийг битгий мартаарай.

Abe

Богино хэмжээний кинонд дуртай хүмүүсийн заавал үзэх 15 бүтээл 10

Айдас төрүүлэм энэхүү богино хэмжээний кино нь хүн төрөлхтөн болон хийсвэр оюун ухааны мөнхийн дайныг ахин нэг удаа тун чадварлагаар дүрслэн харуулж чадсан юм. Мэдээж арай нэг өөр зүйлийг хайсан үзэгчид маань ихээр таална гэж итгэж байна.

Lila

Богино хэмжээний кинонд дуртай хүмүүсийн заавал үзэх 15 бүтээл 12

Сэтгэл сэргээм энэхүү кино нь хэрхэн нэгэн охин өөрийн зурсан зургаараа амьдралыг ямар энгийн гэдгийг харуулахыг оролдож буй талаар өгүүлнэ. Заримдаа бид аливааг өөр өнцгөөс харах шаардлагатай байдаг шүү дээ.

Sight

Богино хэмжээний кинонд дуртай хүмүүсийн заавал үзэх 15 бүтээл 15

Магадгүй энэ их техник технологи нь хэрэггүй юм болов уу, гэсэн асуултыг тавьсан шинэ үеийн шинэ бүтээл яах аргагүй мөн. Бидний мэдрэхүйг гар утас, компьютер гэх мэт төхөөрөмжүүд хэрхэн бадайруулж байгааг харуулсан уг киног та заавал үзээрэй.

Kiwi

Богино хэмжээний кинонд дуртай хүмүүсийн заавал үзэх 15 бүтээл 13

Жижигхэн киви шувууны талаар Нью-Йоркийн урлагийн их сургуулийн оюутнууд кино хийхээр шийдсэн юм. Агшин зуур харахад сайн чанартай биш гэж бодогдох ч үзсэн хойно та ердөө ямар буруу байсан бэ гэдгээ л бодон суух болно.

Lava

Богино хэмжээний кинонд дуртай хүмүүсийн заавал үзэх 15 бүтээл 14

Хайр гэдэг хүчтэй. Хайр нэг арлыг үүсгэж нөгөөг нь живүүлэх чадалтай. Хайр хаана ч ижил байдаг. Энэ бүх санааг харуулахын тулд Дисней бас нэгэн гайхалтай бүтээлийг туурвисан байна.

1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Б. Энхбаяр

    Б. Энхбаяр

    2016/03/19 at 11:29

    hey tanaih GTAIV part 3 opuulaad ogoochee. zondoo ih ym tatuulchaad dutuu bhda ydiin

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *