Бодож байснаас чинь ч илүү ашиг тустай 7 хүнсний бүтээгдэхүүн

0

Эрүүл хооллолтын өчнөөн олон домог ярианы улмаас аль хоол нь тустай харин аль нь хортой вэ гэдэг асуултанд хүмүүс төөрөлдөх болжээ. Ихэнх бүтээгдэхүүнүүд буруугүй мөртлөө “буруутай” хүнсний жагсаалтад ордог: эрүүл амьдралын хэв маягийг мөрддөг хүмүүс тэдгээр хүнсийг дэмий л үл тоомсорлодог юм. Яагаад кетчуп, гоймон, шоколад бодсоноос тань илүү биед тустай болохыг ярилцацгаая.

Төмс

Төмсийг ихэвчлэн зөв хооллодог мөн турах дэглэм барьж буй хүмүүст хоолны жагсаалтаас хасахыг зөвлөдөг. Мэдээж хэрэг хэрэв өдөр бүр том тавгаар дүүрэн шарсан төмс идээд байвал жин хасах мөрөөдөл талаар нурна. Гэхдээ төмс тийм ч муу хүнс биш юм.

Төмс нь бие дэх усны тэнцвэрийг хадгалахад, мөн тархийг хүчилтөрөгчөөр хангахад тусалдаг калийн эх үүсвэр юм. Дундаж хэмжээтэй төмсөнд калийн өдрийн нормын 20% агуулагддаг. Энэ элементийг хамгийн ихээр авахыг хүсвэл төмсийг хальстай нь чанаж хэрэглээрэй. Мэдээж хальстай төмсөө эхлээд сайтар угаах шаардлагатай шүү.

Төмсөнд агуулагдах эслэг нь С болон В6 амин дэмийн хамт холестерины түвшинг бууруулдаг. Тиймээс төмсөнд дурлагсад зүрх судасны асуудалд санаа зовох шаардлагагүй.

 

Шоколад

Хэрэв энгийн хоолыг шоколадаар орлуулж эсвэл өдөр бүр бүтэн сүүтэй шоколад идвэл таны бие танд талархахгүй л болов уу. Гэхдээ сүүтэй шоколадыг хар шоколадаар сольж болно. Хар шоколад тийм ч амттай биш ч (хүн бүрт өөр) биед маш тустай байдаг.

Нэгдүгээрт, шоколад хэрэглэснээр зүрх судасны тогтолцооны өвчин үүсэх эрсдэл буурна: теобромин болон катехин нь судсанд сайнаар нөлөөлдөг. Шоколаданд какао их байх тусмаа сайн. Сүүтэй шоколадыг биш харин хар шоколадыг идээрэй. Харин цагаан шоколадыг хэтрүүлэн хэрэглээд хэрэггүй гэж зөвлөж байна.

Хоёрдугаарт, шоколад нь флавоноид их хэмжээгээр агуулдаг. Энэ нь бидний арьсыг хэт ягаан туяаны нөлөөллөөс хамгаалах болно. Мэдээж хэрэг өдөржин наранд нарны хамгаалалттай тосгүй явж болно гэсэн үг биш. Гэхдээ хүнсэндээ шоколад хэрэглэх сайхан шалтгаан гараад ирлээ шүү дээ.

 

Кофе

Эрүүл амьдралын хэв маягтай хүмүүс “Кофеиноос татгалз” гэж уриалдаг. Харин зөв хооллолтын интернет нийтлэлүүд “Кофе биш харин цай уу” гэж тэднийг дэмжинэ. Тэдний нөхөрсөг зөвлөгөөг сонсох гэж бүү яар.

Судалгаагаар кофены хэрэглээ нь арьсны хорт хавдар үүсэх эрсдэлийг бууруулдаг болохыг баталжээ. Мөн кофе нь элгэнд тустай: өдөрт хоёр аяга кофе уухад элэгний хатуурлаас хамгаалах боломжтой байдаг юм байна.

Кофе нь дофамины ялгаралтыг ихэсгэж стресс тайлах ба хоёрдугаар төрлийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг. Хангалттай их нотолгоо байна уу? Гэхдээ бүх зүйл хэмжээндээ байх хэрэгтэй гэдгийг санаарай! Кофег хэтрүүлэн хэрэглэж болохгүй шүү.

 

Цөцгийн тос

Цөцгийн тосыг хүмүүс хамгийн эрүүл бус хүнс гэж боддог. Дан тосны юу нь биед тустай гэж? Гэхдээ цөцгийн тосноос татгалзах гэж бүү яараарай, таны бодсоноос ч илүү ашиг тустай юм шүү.

Цөцгийн тос А амин дэмээр баялаг бөгөөд энэ нь хараа, хэвийн бодисын солилцоо, бэлгийн дааврын синтезэд чухал ач холбогдолтой. Энэ амин дэм нь тосонд уусдаг учир тосны эх үүсвэр байхад хангалттай сайн тохирдог.

Цөцгийн тос Е витамин (дархлаа дэмжихэд тусалдаг), К витамин (кальцийн шимэгдэлтэнд оролцож бөөрний хэвийн үйл ажиллагааг дэмжинэ), D витамин (хорт хавдар болон зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэхэд чухал)-аар баялаг. Энэ амин дэмүүд ч тосонд уусдаг. Энэ нь юу гэсэн үг билээ? Тийм ээ, цөцгийн тос идэх хэрэгтэй гэсэн үг.

 

Паста

Хооллолтондоо анхаарал хандуулдаг хүмүүсийн өөр нэг хар дарсан зүүд бол гоймон. Халуун уур савссан гоймонтой таваг – калориор дүүрэн гамшиг шүү дээ. Эсвэл бүх зүйл тийм ч аймар биш байж мэднэ?

Ямар гоймон сонгохоос тань шалтгаална. Хатуу сортын улаан буудайн гоймон нь бидний хоол боловсруулалтанд сайнаар нөлөөлдөг эслэгээр баялаг байдаг. Эслэг нь турахад тусалдаг: тэрээр цадах мэдрэмжийг удаан хугацаанд төрүүлдэг учир өдрийн хоолондоо гоймон идвэл оройн хоол хүртэл хоол идэлгүй явах боломжтой. Нэмж хэлэхэд бүхэл үрийн, чанартай гоймон цусан дахь сахарын хэмжээг ихэсгэдэггүй.

Бүхэл үрийн гоймон фолийн хүчил (буюу В9 амин дэм) агуулдаг. Энэ нь ургийн хэвийн өсөлт хөгжилд шаардлагатай байдаг тул жирэмсэн эхчүүдэд зөвлөж байна. Эрчүүдэд энэ амин дэм мөн л тустай: эр бэлгийн эсийн үүсэл хөгжилд сайнаар нөлөөлнө.

Эцэст нь селен. Энэ нь бодисын солилцооны зохицуулалтанд оролцохоос гадна бамбай булчирхай болон дархлаа тогтолцооны үйл ажиллагааг дэмждэг. Бүхэл үрийн гоймон бол хоолондоо заавал хэрэглэх селений эх үүсвэр юм.

Хэрэв таргалахаас айсаар байгаа бол тослог, өег сүмснээс татгалз. Оронд нь гоймондоо бага зэрэг чанартай кетчуп нэмчих.

 

Самар

Самар хэтэрхий илчлэг ихтэй мөн тослог учир тогтмол хэрэглэхээс татгалзах хэрэгтэй гэж үздэг. Тийм л байг, гэсэн ч цэснээсээ самрыг үүрд хасах шаардлагагүй шүү.

Самар – эслэг, уургаар баялаг. Эслэг нь хоол боловсруулалтанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Харин уураггүйгээр бие махбодь хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй юм. Бүйлс, ойн самар Е амин дэмээр баялаг байдаг. Энэ нь дархлааг дэмжиж, тархийг хүчилтөрөгчийн дутагдлаас аварна. Үүнээс гадна буйлс нь ходоодны хэвийн бичил биетэд тустай байдаг аж.

Хушга тархинд сайнаар нөлөөлдөг, харин газрын самар зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэхэд тусалдаг.

 

Кетчуп

Улаан лоолийн сүмсийг буруутгах болсон шалтгаан нь үйлдвэрлэгчдийн буруу юм. Тэд цардуулын холимог, будаг, үнэртүүлэгчийг жинхэнэ улаан лоолийг хангалттай орлож чадна гэж бодсон хэрэг л дээ.

Жинхэнэ, биед тустай улаан лоолийн сүмс хийхэд тийм ч олон найрлага хэрэггүй: улаан лоолийн паста, ус, элсэн чихэр, давс, амтлагч. Ийм кетчуп ховор худалдаалагддаг ч тэд л хамгийн эрүүл хүнс байж чаддаг.

Mr.Ricco – португали, испани улаан лоолиор хийсэн чанартай, жинхэнэ кетчуп юм. Түүнд ямар ч нэмэлт цардуул ордоггүй: улаан лооль дотор агуулагдах пектин нь түүнийг өтгөн болгодог. Будаг ч хэрэггүй – ликопин нь улаан лоолийг улаан өнгөтэй болгодог юм. Үр дүнд нь амттай, эрүүл, гэрт бэлтгэсэн сүмснээс өөрцгүй хүнс болно.

Пектин, ликопин юугаараа тустай вэ? Пектин – холестерины түвшин болон цусан дахь сахарын хэмжээг бууруулна. Ликопин нь судасны нарийсал үүсэхээс сэргийлж мөн биднийг хорт хавдраас хамгаална. Алимны нухаш, амт оруулагч дээр суурилаагүй улаан лоолиор хийсэн сайн кетчуп нь шинэхэн улаан лоолиос илүү өндөр концентрацтай байдаг.

Дэмий зүйлд санаа зоволгүй сүмсийг дуртай хоолондоо нэмж хэрэглээрэй. Гол нь найрлаганд нь цардуул орсон, хямд кетчуп хэрэглэхээс татгалзаарай.

Ямар ч хүнсийг хэтрүүлэн хэрэглэвэл эрүүл хоол ч хортой болно. Чанартай хүнс сонгож хэмжээг нь ухаалгаар тохируулж сураарай.

19
ГоёГоё
6
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. нэг хэсэг энд орсон хүнс шүдэнд маш муу гэсэн бх юм, нөгөө хэсэг нь сайн гэх юм. үнэн зөв мэдээлэл авмаар бнх шүү.

  2. Gaamaa Dechin

    Gaamaa Dechin

    2017/09/18 at 20:45

    Ямар ч байсан нэг их муу биш л юм бна

  3. Oyunchimeg Zagd

    Oyunchimeg Zagd

    2017/09/19 at 04:40

    Xunsee oortoo toxiruulan xergel !d

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *