Эмэгтэйчүүд эрчүүдийг ямар байгаасай гэж хүсдэг вэ?

1

Эрчүүд нүдээрээ дурладаг. Харин бүсгүйчүүд чихээрээ дурладаг. Тэд эрчүүдийн зан чанар, хэрхэн өөрийг нь халамжилж, анхаарал тавьж, хамгаалж байгаад татагддаг. Зарим эмэгтэйчүүдийн хувьд эрчүүдийн гадаад төрх, бие бялдрын байдал чухал байдаг ч олонх эмэгтэйчүүд түүнээс илүү зүйлийг хүсдэг. Тэд сэтгэл татам эр хүн сайхан харагддаг, сайхан хувцасладаг байхаас гадна доор дурдсан зан чанаруудыг агуулсан байх ёстой гэж үздэг байна.

Эмэгтэйчүүд эрчүүдийг ямар байгаасай гэж хүсдэг вэ? 1

1. Хүнлэг нинжин сэтгэлтэй

Эмэгтэйчүүд эрчүүдийг хүнлэг, зөөлөн сэтгэлтэй байгаасай гэж хүсдэг. Тэд эр хүнийг хамтрагчаас гадна хамгийн сайн найзын үүргийг эн тэнцүү гүйцэтгэдэг байвал маш дуртай байдаг.

2. Тархи, тархи, тархи

Ухаалаг байдал бол дур булаам зүйл бөгөөд ухаантай эр хүн хүүхнүүдийг татдаг. Хамгийн сүүлд шинээр нээгдсэн зоогийн газрын тухай дуулгах эсвэл бейсболын тухай мэдэхгүй зүйлийг нь заах гэх мэтээр юм мэддэг байх нь тэднийг баярлуулдаг.

Эмэгтэйчүүд эрчүүдийг ямар байгаасай гэж хүсдэг вэ? 5

3. Хошин шогийн мэдрэмж

Хөгжилтэй эрчүүдэд бүсгүйчүүд дуртай байдаг. Хошин шогийн мэдрэмжтэй эрчүүдийг эмэгтэйчүүд 100% таашаадаг. Хэрвээ эр хүн та эмэгтэйчүүдийг инээлгэж чаддаг бол тэр таныг үнэхээр гайхалтай гэж бодох болно.

4. Өөртөө итгэлтэй байдал

Өөртөө итгэлтэй, түүнийгээ үйл хөдлөлөөрөө илэрхийлэн харуулж чаддаг эрчүүдэд бүсгүйчүүд маш таатай ханддаг. Эмэгтэй хүн бүр өөрийнхөө агуу гэдгийг мэддэг эрчүүдэд дурладаг.

Эмэгтэйчүүд эрчүүдийг ямар байгаасай гэж хүсдэг вэ? 2

5. Бусдыг татах хүч

Бусдыг татах хүч нь ихэмсэг, омголон байдлаар тодорхойлогддог. Бүх эмэгтэйчүүд дур булаам эрчүүдэд дуртай байдаг.

6. Тэнцвэр

Тогтвортой амьдралын хэв маягт хөтөлж чаддаг байх нь эр хүний хувьд чухал зүйл. Эмэгтэйчүүд ажил, гэр бүл, найз нөхөд, харилцаагаа эрэмбэлж чаддаг эрчүүдтэй болзохдоо дуртай байдаг.

7. Сайн сонсогч

Хүүхнүүд эрчүүдээс илүү сэтгэл хөдлөлтэй улс. Тэдний ярьж байгааг анхааралтай сонсож чаддаг эр хүнд тэд маш их дуртай.

Эмэгтэйчүүд эрчүүдийг ямар байгаасай гэж хүсдэг вэ? 3

8. Халамжтай

Халамжтай эрчүүд бүсгүйчүүдийн сэтгэлийг булаадаг. Яриан зуураа дурссан зоогийн газарт нь урих, гэнэт цэцэг бэлэглэх, кинонд урих зэргээр халамжаа илэрхийлдэг эрчүүдийг бүсгүй хүн бүр дур булаам гэж үздэг.

9. Нийтэч

Бусадтай хамт байж чаддаг, урам зоригтой хөгжөөн дэмжигч байж чаддаг, ямар ч нөхцөлд тав тухтай байж чаддаг эрчүүдэд бүсгүйчүүд дуртай.

10. Нэр хүндтэй

Эмэгтэйчүүд сайхан хувцасласан эр хүнтэй болзох дуртай байдаг. Сайхан хувцасладаг, өөртөө анхаарал тавьдаг эрчүүд бусдын нүдэнд дулаахан харагдаж, нэр хүндтэй байж чаддаг.

Эмэгтэйчүүд эрчүүдийг ямар байгаасай гэж хүсдэг вэ? 4

42
ГоёГоё
3
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Random

    2015/02/09 at 10:10

    Tegeheer yasan baih ni ve?
    togs er hun hussen baih ni.
    Ter ni haa baih ve?
    buu med

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *