Нэгэн эцэг эх гэртээ “За” хэмээх өдөрлөгийг зохион байгуулж, нэг өдрийн турш хүүхдийнхээ хүссэн болгоныг зөвшөөрвөл юу болохыг өөрсдийн биеэр харуулжээ

0

Хүүхдийн уран зөгнөл, тоглох сэтгэлгээнд хил хязгаар гэж байхгүй, тийм ч учраас зарим үед эцэг эхчүүд тэдэнд хориг тавьж “үгүй” гэж хэлдэг. Гэхдээ хүүхдийнхээ хүсэлтэд хориг тавихгүй, бүгдийг нь зөвшөөрөөд байвал ямар өдөр болж өнгөрөх бол гэж та бодож үзсэн үү?

Өмнөд Уэльст амьдардаг Ханна, Жеймс Симонсоны гэр бүлийнхэн нэгэн туршилт хийхээр шийджээ: тэд нэг өдрийн турш хүүхдийнхээ хүссэн, гуйсан болгоныг зөвшөөрч хүүхдийнхээ хүслээр байсан байна. “За” гэж хэлэхэд хүнд хэцүү зүйлгүй мэт, үнэндээ тоглоомын болзол зэрвэс харахад л энгийн санагдаж байгаа юм. Симонсоны гэр бүлд “За” гэдэг өдөрлөг зохион байгуулагдсаныг Ханнагийн ээж фейсбүүкийн «FAMILY LOCKDOWN TIPS & IDEAS» группэд постолжээ.

Симонсоны гэр бүл нэгэн жирийн биш гэхдээ сонирхолтой туршилт хийхээр шийдсэн юм

Hannah Simonson

Ханна, Жеймсон хоёр “Yes Day” инээдмийн кино үзэхээр шийдсэнээс бүх зүйл эхэлсэн гэдэг. Киноны үйл явдал: эцэг, эх хоёр хүүхдүүдийнхээ бүх хүсэлд за гэж хэлдэг. Залуу хосууд ч удаан бодолгүй туршилт хийхээр шийджээ. Ингээд 4 дүгээр сарын 12-ны өдөр гэр бүл дотроо “За” өдрийг зохион байгуулахаар тохирсон байна.

 

Мэдээж гэр бүлийн гишүүдэд “За” өдрийг аюулгүй бас xохиролгүй өнгөрөөхийн тулд эцэг, эх хоёр дүрэм тогтоожээ:

1. Ямар ч аюултай зүйл байж болохгүй (бид энэ өдрийг яаж ийж байгаад л давах ёстой)

2. Гуйлт, хүсэлтийн үр дагавар нэг өдөр л үргэлжлэхээр байх ёстой

3. Урьдчилан тохирсон төсөв дотор

4. Зугаац!

Зүгээр л хий! Битгий бод! Тэд юу хүссэнээ хийцгээг! Та харамсахгүй ээ … нээх удаан ч биш – гэж Ханна туршлагаасаа хуваалцсан байна.

 

Хүүхдүүд эхлээд аав, ээжийнхээ нүүрийг будахыг хүсжээ – ЗА!

Hannah Simonson

Ханна, Жеймсийн хүүхдүүд их хөгжилтэй хүүхдүүд юм! Эхлээд тэд аав, ээжийгээ будахаар шийджээ: ээжийнхээ уруулыг будаж, хар, бүдүүн хөмсөгтэй болголоо, тэр бүү хэл ээждээ сахал зурсан юм. Харин аав нь улаан уруулын будагтай, нүүрэн дээрээ бага зэрэг хээтэй л үлдэж.

 

Дараа нь хүүхдүүд аав, ээжийгээ хувцаслах ажилдаа оржээ – ЗА!

Hannah Simonson

Аавын гадуур хувцас дээгүүр хөxний дааруулга зүүлгэлээ, харин ээжид эрэгтэй дотуур өмд өмсгөжээ – даанч татгалзаж болохгүй.

 

Хүүхдүүд Макдональдс-д өглөөний хоол идэхээр шийдэв – дахиад л ЗА!

Hannah Simonson

Яг ийм л царай зүстэй хоёр өглөөний хоолондоо гадагшаа гарсан юм, дараа нь машиндаа шатахуун хийхээр жолоо залав.

 

Хамгийн хэцүү туршилт, энэ бол Ханнагийн хэлснээр л дээ – хүүхдийн тоглоомын талбай дээр тоглох

Hannah Simonson

Тоглоомын талбай дээр хүүхдээ тоглуулж байгаа эцэг, эхчүүд хачин нүүр царай, хувцастай хоёр хүнээс хүүхдүүдээ өөрийн эрхгүй холдуулж байсан юм гэж Ханна бусадтайгаа хуваалцсан байна.

Уг туршилт хүнд хэцүү байсан ч гэсэн сэтгэл хангалуун үлдсэн гэдгээ Ханна бичжээ, мөн бусад эцэг, эхчүүдийг ч гэсэн ингэж зугаацахыг уриалжээ.

Цар тахал болж хол хорио тогтоох үед бид хүүхдүүддээ байнга л “үгүй” гэж хэлж байлаа: гэр бүлийнхэнтэйгээ уулзахгүй, найз нөхөдтэйгөө тоглохгүй, тоглоомын газар очиж тоглохгүй, тийм учраас энэ удаад “ЗА” гэж хэлэх цаг иржээ хэмээн хоёр хүүхдийн ээж сэтгэгдлээ хуваалцсан юм.

Та ийм туршилт хийж зүрхлэх үү?

8
Ха ХаХа Ха
2
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *