Вьетнамын түргэн хоолны газрын худалдагч алтан гоёлоороо худалдан авагчдаа гайхшруулж байна. Түүний нийт гоёл ойролцоогоор 5 кг жинтэй ажээ

0

Гудамжинд түргэн хоол хийж зардаг лангууны худалдагч залуу алтан гоёлоороо алдаршиж байна. Тэр өдөр болгон Хошимины гудамжаар биедээ 5 килограмм алт зүүн алхах нь загварын үзүүлбэр гэлтэй.

34 настай О Нгок Туун ухаан орсон цагаасаа л алт сонирхож иржээ. Том болоод алтан гоёл худалдаж авч эхэлсэн бөгөөд гадаа гарах болгондоо бүх эрдэнэсээ зүүгээд гарна. Түүнийг гудамжаар алхахаар хүмүүс нүд салгалгүй харцгаадаг, машин барьж яваа нэг нь гэрлэн дохиогоо ч анзаарахгүй таг зогсох нь энүүхэнд. Хүмүүсийн анхаарал татах тусам илүү их алтан гоёл зүүх хүслийг нь төрүүлдэг гэнэ. Тэр ихэнх мөнгөө алтан гоёлд зарцуулдаг болжээ. Дараа нь Хошиминд өөрийн лангууг нээснээс хойш улам их алт зүүх болсон нь өөрийн бизнестээ хэрэглэгч татах нэг арга байв. Сошиал сүлжээ бий болсон өнөө цагт бүр ч их хүний анхаарал татах нь мэдээж.

“Урьд нь интернэтэд алдаршаагүй байхдаа ч би их алт зүүдэг байсан. Тэр үед гэрлэн дохио хүлээгээд зогсож байхад хүмүүс намайг зааж шуугилдаад л. Удалгүй би өөрийнхөө лангууг нээсний дараа улам их алт зүүхээр шийдсэн юм. Хооллохоор ирсэн үйлчлүүлэгчид надаас аз гуйдаг, бас илүү их үйлчлүүлэгч татах зорилготой байсан” гэж Туун вьетнамын сэтгүүлчдэд ярьсан байна.

Туун гудамжинд гарах болгондоо 10 алтан бөгж, 30 алтан бугуйвч мөн хэдэн арван зузаан гинж зүүдэг болжээ. Ажилдаа явж байна уу, салхилахаар гарч байна уу гэдэг нь огт хамаагүй, энэ бүгдийг зүүгээд л гарна. Үүнд бид ээмэг, хөлөнд зүүсэн гинж бас хөлийн хуруунд байгаа бөгжийг оруулж тоолсонгүй. Нийт дүнгээр өдөр болгон тэр ойролцоогоор 5 орчим килограмм алт зүүдэг байна.

Алтан гоёлд дурласан залуу сошиал сүлжээний ачаар багагүй алдартай болжээ. Атаархах нэгэн байхад бас магтах нэгэн ч бий. Бас хуурамч гоёл зүүж худлаа маяглалаа гэж муулах хүн ч цөөнгүй. Мөн сурталчилгааны кампанит ажил хийж байна гэж үзэх хүн ч гарна. Туун өөрийг нь элдвээр хэлсэн болгоныг “тyлаан”-д дууддаг: түүний гоёлуудын нэг нь ч болов хуурамч болохыг баталж чадвал тэр алт зүүх зуршлаа шууд орхино гэдэг. Баталж чадахгүй бол худлаа гүтгэгч түүнд 5 сая донг (215 орчим ам.доллар) төлөх ёстой болно.

“Манай хотынхон намайг алт зүүдэг болсныг аль эртнээс мэднэ. Эргэлзэж байгаа хэн ч надтай цуг зоос гоёлын дэлгүүр орж жинхэнэ алт мөн үү эсэхийг шалгуулж болно. Хуурамч алт зүүж байгаа нь нотлогдвол би бүхнээ өгье. Миний зүүж байгаа гоёлууд алт болох нь батлагдвал надад 5 саяыг төл” гэж О Нгок Туун хэлжээ.

2008 оноос их хэмжээний алт зүүдэг болсноос хойш хоёрхон удаа л дээpэмдүүлэх оролдлогод өртжээ. Анхны тохиолдол нь 2014 оны нэгэн үдэш болсон юм. Түүнийг бүлэг хүн дагаад байсныг тэр ажиглаад 24 цагийн дэлгүүр рүү гүйгээд орчихож. Сэжигтэй этгээдүүд дэлгүүрийн үүдэнд түүнийг хэсэг хүлээж байгаад тэсэлгүй тарцгаажээ.

Хоёр дахь тохиолдол: машин барьж явахад нь өөр нэг машинаас түүнийг бичиг баримтаа шалгуул хэмээн зогсохыг шаарджээ. Залуу гэмт этгээдийн урхинд эгээтэй л орсонгүй, азаар цaгдаа биш болохыг ойлгоод тусламж дууджээ. Түүн рүү дaйрсан этгээд ганц гинж татаж авч чадсан, О Нгок Туун ч зүгээр хоцорсонгүй гинжээ атгаад авчээ. Xулгайч гинжнээс мултарч үлдсэн ганц зүүлт атгаад л арилж өгч. Иймэрхүү гэмт xэрэг үйлдэгдэх эрсдэлтэй ч гэлээ Туун хотоос гарах болохоороо бие хамгаалагч хөлсөлдөг ажээ. Хошимины оршин суугчид түүний хүсэл сонирхлыг бүгд мэддэг болохоор айдасгүй алхдаг гэсэн байна.

Вьетнамчууд алтан гоёлд дуртай гэдгийг дэлхий даяараа сайн мэддэг. Том, нүсэр алтан гоёлоороо гайхуулах хүмүүс ч цөөнгүй бий. Жишээ нь, алтан гоёлд дoнтсон вьетнамын нэгэн бизнес эрхлэгч биедээ 13 килограмм алтан гоёл зүүж явдаг, бас нэг вьетнам эр машинаа хүртэл алтаар бүрүүлжээ.

11
ТэнэглэлТэнэглэл
6
ГайхмаарГайхмаар
5
Ха ХаХа Ха
4
БурууБуруу
3
БахархмаарБахархмаар
2
ГоёГоё
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2022/06/16 at 13:57

    эр юм байж заваан юм бэ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *