Угаалгын өрөөг илүү тав тухтай болгодог хэдий ч хүмүүс дэлгүүрт тэр болгон тоож хардаггүй 10 эд зүйл

0

Зөв сонгосон эд зүйл угаалгын өрөөний өнгө төрхийг сэргээгээд зогсохгүй мөн илүү тав тухтай болгодог. Савангийн тавиур эсвэл ариун цэврийн цаас тогтоогч зэрэг жижигхэн зүйл байсан ч хамаагүй ухаалаг сонголт хийсэн эд зүйл болгон өрөөний тохижилтыг төгөлдөржүүлэх ажээ.

Угаалгын өрөө болгонд хэрэг болох эд зүйлсийн жагсаалтыг бид танд бэлдлээ.

Ариун цэврийн цаасны тавиур

© AiFeiYa Store / AliExpress

Ариун цэврийн цаасны нөөцийг шүүгээ, сагс эсвэл ердийн нэг тавиур дээр өрж хадгалдаг. Ердийн тавиурын оронд боодол ариун цэврийн цаасанд тусгайлан зориулж бүтээсэн өвөрмөц хэлбэртэй тавиур сонгож болно. Жишээ нь, үүлэн эсвэл хонины хэлбэртэй. Ийм загварын тавиур угаалгын өрөөг чимж өгдөг байна.

 

Угаалгын өрөөний буюу шүршүүрийн дэвсгэр

© Depositphotos.com

Ванндаа халтирч унахаас сэргийлж гулсдаггүй дэвсгэр тавиарай. Төрөл бүрийн хэлбэр, хэмжээ, өнгөтэй байх тул өөрийн угаалгын өрөөндөө тохируулж авахад ямар ч асуудалгүй, сонголт арвин. Гэхдээ дэвсгэрийг цаг тухайд нь угааж цэвэрлэж байхаа мартаж болохгүй. Яагаад гэхээр чийгтэй орчинд мөөгөнцөр амархан үүсдэг байна.

 

Ванны ус зaйлуулах тагны наалт

© Depositphotos.com, © Haoxair Store / AliExpress

Ванн дүүрэн усанд орох гэхээр ванны илүүдэл ус зaйлуулах тагны завсраар ус урсаад тогтдоггүй. Энэ асуудлыг тусгай наалтын тусламжтайгаар шийдэж болно. Илүү зай завсрыг нөхөх тул хүссэн хэмжээгээр ус дүүргэж болно. Гэхдээ ус ванны хүрээнээс давж гардаггүй юм.

 

Хөшигний дугуйрсан зам

© Depositphotos.com, © Depositphotos.com

Хөшигний дугуйрсан зам илүү их орон зай бий болгоход тустай. Мөн хөшиг ванны хөөс зэрэгт бохирдохгүй, татаж унагаах аюул ч бага.

 

Суултуурын өмнө тавих хөлийн тавиур

© ShinyHome Store / AliExpress

Хөлийн тусгай тавиур нь суултуур дээр суухад илүү тухтай болгодог. Судалгаанаас харахад энэ жижигхэн хэрэгсэл эрүүл мэндийн зарим нэг асуудлыг ч шийдэхэд тустай ажээ.

 

Дугуйтай тавиур

© Minimize Life Store / AliExpress

Дугуйтай тавиур нь оо энгэсэг зэрэг угаалгын өрөөнд зайлшгүй байх ёстой өөр бусад эд зүйлс хадгалахад амар. Дугуйтай тавиур овор хэмжээ бага ч гэлээ багтаамж сайтай. Мөн цэвэрлэгээ хийхэд ч нааш цааш амархан хөдөлгөж болно.

 

Ухаалаг утасны тавиуртай ариун цэврийн цаас тогтоогч

© Depositphotos.com, © Depositphotos.com

Ийм төрлийн тогтоогч бие засах өрөөнд утастайгаа орох дуртай хүмүүст хамгийн их тохирно. Ухаалаг утсаа шалан дээр тавихын оронд тусгай тавиур дээр тавьсан нь аль ч талаасаа дээр.

 

Савангийн соронзтой тогтоогч

© Depositphotos.com, © SongRockey Store / AliExpress

Саванг хуурай байлгах мөн удаан хэрэглэхэд тустай хэд хэдэн төрлийн тавиур байдаг. Хамгийн өвөрмөц загвар нь соронзтой. Тавиурт дагалдаж ирэх соронзыг саванд шургуулж хийгээд тавиуртаа наана: саван усанд дэвтэхгүй, өөрөөр хэлбэл тавиуртаа дүүжлэгдэж тогтдог байна.

 

Хананд тогтох шүдний сойз тогтоогч

© Depositphotos.com, © Depositphotos.com

Шүдний сойзонд нян үүсэхээс хамгаалахын тулд хадгалах дүрмийг чандлан баримталж байх ёстой. Хэрэглэсний дараа сайтар уугаж шууд хатаавал зохино. Нэг саванд хэд хэдэн шүдний сойз хийх үед сойзны үс бие биедээ яаж ийж байгаад л хүрдэг. Харин хананд тогтоодог тусдаа тогтоогч сойзыг тусад нь хадгалахаас гадна хуурай байлгахад тустай.

 

Хөлийн ус хусахад хэрэгтэй тавиур

© Depositphotos.com, © Shop5001140 Store / AliExpress

Ийм тавиурыг шууд ванныхаа дээр байрлуулах тул усанд орж байхдаа хөлийн илүүдэл үсээ хусахдаа тухтай газар хайж зовохгүй. Биед эвтэйхэн тул тэнцвэрээ олоход ч амар.

Угаалгын болон бие засах өрөөнд та өөр ямар эд зүйл санал болгомоор байна?

20
БахархмаарБахархмаар
7
Ха ХаХа Ха
7
ГоёГоё
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *