Дэлхийн хамгийн алдартай 15 түүхэн дурсгалт газар ба тэдгээрийн тухай цочирдмоор баримтууд

33

Жуулчдын усан оргилуурт шидэх зоосны хувь тавилан яадаг бол гэж та ер нь бодож үзсэн үү? Эсвэл зуун жилийн тэртээ Пасха арлын хөшөө ямар харагдаж байсан бол гэж? Фүжи уул алдартай зураг дээрх шигээ харагддаг уу? Энэ мэт олон асуултад бид боломжоороо үнэн зөв хариулахыг хичээн тус нийтлэлээ бэлдлээ.

Мэдэхгүй, үзэж хараагүй шинэ зүйлийн тухай олж мэдэхийг бид бүгд тэмүүлж явдаг, мөн та бүхэнтэйгээ олж мэдсэнээ хуваалцахыг бүр их хүсдэг билээ.

1. Треви усан оргилуурт шидсэн зооснуудыг шөнө болгон цэвэрлэдэг

© Kirk F / Public Domain Pictures.net

Усан оргилуур нь Ром хотын түүхэн дурсгалт газар бөгөөд өдөр болгон хэдэн мянган жуулчдын хөлд дарагдана. Зорин ирсэн жуулчид бүгд хүслээ шивнэн зоос шидэх тул байнгын цэвэрлэгээ хийхэд хүрдэг. 2016 онд цэвэрлэгээнээс цуглуулсан зоос 1,5 сая доллар хүрснийг сайн үйлсэд зарцуулжээ.

 

2. Эйфелийн цамхагийн гэргий

© Pikrepo © Only Human / YouTube

Швед бүсгүй Эйя Рита 1979 онд Берлиний ханатай гэрлэж Берлинер-Мауэр овогтой болсон. Эрика Лабри үүнээс санаа авч Парисын түүхэн дурсгалт газар болох Эйфелийн цамхагтай гэрлэж Эрика Эйфель болжээ. Нум харваачийн төрлөөр дэлхийн аварга болж байсан энэ бүсгүй урьд нь өөрийн нумтай гэрлэж байснаас гадна cэлэмтэй ч гэрлэж байжээ.

 

3. Эрх чөлөөний хөшөөний өөгүй төгс Грек хөл

© Prints and Photographs Division, Library of Congress / Wikimedia Commons

Эртний грек, ромчуудын бодлоор бол хөлийн дунд хуруу нь эрхий хуруунаасаа урт байвал өөгүй тэгшид тооцогддог байжээ. Тийм ч учраас энэ үеийн бүх баримал ийм хөлтэй байсан юм. Эртний грекийн өмсгөлтэй Эрх чөлөөний хөшөө ч мөн энэ уламжлалаас гажсангүй.

 

4. Цагаан хэрмийн хоёр талд хоёр өөр ургамал ургадаг

© Jakub Hałun / Wikimedia Commons

Ургамлын тоосонцор зөөх хорхой, шавж нь хэрмийн өндөр ханыг давж чаддаггүй учраас ханын нэг л талд төрөл бүрийн ургамал ургахад хүргэжээ. Үнэндээ, энэ хооронд хэдхэн метрийн л зай байгаа шүү дээ.

 

5. Рок дуучин Hollywood тэмдгийг хадгалжээ

© Pikrepo © Ross Halfin / Wikimedia Commons

Hollywood тэмдгийг 1923 онд босгосон бөгөөд 1978 он гэхэд муудаж сүйдэх тал руугаа орсон байв. Энэ үед “О” үсэг нь бараг устаж үгүй болжээ. Сонсогч олныг өөрийн дүр төрх, уран бүтээлээрээ гайхшруулдаг рок дуучин Элис Купер л тусламжийн гараа сунгасан гэдэг. Тэрээр өөрийн хөрөнгөөс хөшөөг сэргээн засах мөнгө гаргаж домогт тэмдгийг сэргээн засах хандивын аян зохион байгуулжээ.

 

6. Гэгээн Бүл сүмийн барилга нь зүйр цэцэн үг бий болоход нөлөөлжээ

© Pikrepo

Каталонид очсон бол “Гэгээн Бүл сүмийн барилга баригдаж дуусах үед” гэсэн зүйр цэцэн үгийг та сонссон байж болох юм. Манай “нар баруунаас мандах” гэдэгтэй л ойролцоо утгатай юм уу даа. Сүмийн барилгын ажил 138 жилийн тэртээ эхэлсэн, хэзээ дуусахыг хэн ч хэлж мэдэхгүй. Учир нь хэд хэдэн нарийн бөгөөд хүнд асуудлууд байнга тулгарч байдаг ажээ. Жишээ нь, барилгын санхүүжилт нь зөвхөн хандиваар босдог, мөн хандивыг зөвхөн Каталонийн оршин суугчид л өгөх эрхтэй гэх мэт.

 

7. Пизагийн цамхаг тэгширсээр байгаа

© DenisStreltsov / Pixabay

Пиза их сургуулийн судлаачид түүхэн домогт цамхагийг байнга судалж байдаг ажээ. Цамхагийн ойр орчмын хөрс, суурийг сайжруулсны үр дүнд 1998 оноос цамхагийн хазайлт 4 сантиметрээр багасжээ.

 

8. Прагийн Карлов гүүрний хийн дэнлүү

© Depositphotos

1985 оноос хойш гүүрний бүх дэнлүүг цахилгаан болгон шинэчилсэн хэдий ч хотын захиргаа хотын түүхэн өнгө төрхтэй уялдуулах зорилгоор буцаагаад хийн дэнлүү болгох шийдвэр гаргажээ. Зул сарын баярыг дөхүүлээд буюу ялангуяа жуулчдын тоо нэмэгдэх үед дэнлүүг гараар асаах дэнлүүчдийг харж болно.

 

9. Мачу-Пикчугийн бат бөх чулуунууд

© mailanmaik / Pixabay

Хэдэн зуун жилийн тэртээ баригдсан архитектурын гайхамшигт бүтээлүүдийг бишрэхээс өөр аргагүй. Ялангуяа Мачу-Пикчу нь газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд баригдсан, тэр үед цемент зэрэг барилгын ямар ч материал байгаагүйг тооцвол энэ хот үнэхээр сайхнаараа хадгалагдан өдийг хүрчээ. Одоо ийм чанартай барилга бариад байдаг бол ч хэлэх үг алга аа.

 

10. Таж-Махал далий минаретууд/багана

© nonmisvegliate / Pixabay

Таж-Махалын минаретуудыг зориудаар 10 сантиметрийн далий барьжээ. Газар хөдлөлтийн үед эсвэл бунхан ямар нэгэн шалтгааны улмаас сүйдвэл баганууд барилга дээр бус хажууд нь нурж унахаар ийнхүү тооцоолж хийсэн байна.

 

11. Моаи нүдтэй байжээ

© Arian Zwegers / Wikimedia Commons

Нүдгүй хэмээн тооцогдож байсан Пасха арлын истуканууд нь нүдтэй байсныг эрдэмтэд саяхан тогтоожээ. Гэхдээ бидний мэдэх нүднээс арай өөр төрхтэй. Цаг хугацааны эрхэнд элэгдэж арилсан нүдийг галт уулын үнсээр эсвэл цагаан шүрээр хийсэн байжээ. Өнөөдрийн хувьд нэг хөшөөний нүдийг бүрэн сэргээж чадаад байна.

 

12. Гэгээн София сүмд хадгалагдан үлдсэн ханын бичээс

© Not home / Wikimedia Commons

Уг сүмийг 1700 жилийн настай гэж тооцдог бөгөөд энэ хугацаанд олон сүсэгтэн зорин ирж өөрийн ул мөрийг үлдээсэн байдаг. Зарим нэг сүсэгтэн ханын бичээсээр ч ул мөрөө үлдээжээ. Сүмийн гантиг чулуун бариул дээр үлдээсэн бичээсийг эрдэмтэд судлаад МЭ 4 дүгээр зуунд хамааралтай гэж тогтоожээ. Тэр үеийн дaйчид өөрсдийн нэрийг сийлэн үлдээсэн гэж үзсэн юм.

 

13. Япончууд Фүжи уулаа буруу зуржээ

© Katsushika Hokusai © umipocoken / Pixabay

Японы зарим нэг зураачид гадаадын жуулчдыг төөрөгдөлд оруулдаг буюу Японы үндэсний бахархал болсон уулаа буруу зурж дүрсэлжээ. Жишээ нь, уулын оройг илүү шовх, дээш огцом дүрсэлсэн, бас жилийн дөрвөн улиралд байнга цастай байдаг гэсэн ойлголт төрөхөөр мөнх цасыг уран бүтээлээрээ илэрхийлсэн юм.

 

14. Golden Gate гүүр өөрийн гэсэн будагчны багтай

© PickPik

38 будагчнаас бүрдсэн тусгай баг Алтан Гүүрийг будаж сэргээх үүрэгтэй. Амаргүй ажил, учир нь 2737 метр үргэлжлэх гүүр будна. Нар, салхи, бороо, чийгээс болоод будаг нь амархан идэгддэг учраас байнга будах шаардлага гардаг ажээ.

 

15. Тауэр дэх хувийн байр

© Carl S / Pixabay

Тийм ээ, Британийн хааны ордонд хааны гэр бүлд хамааралгүй байр байдаг ажээ. Юуны түрүүнд Тауэрт ажилладаг ажилтнуудын дотуур байр байхаас гадна Лондонд хүрэлцэн ирсэн хүндтэй зочдыг байрлуулах байрууд байдаг.

Та хаана очиж үзмээр байна? Таны очиж үзсэн ямар газрууд байна вэ?

14
ХөөрхөнХөөрхөн
3
ГоёГоё
3
ГайхмаарГайхмаар
3
Ха ХаХа Ха
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *