Алдартай аавууд ба тэдний хүүхдүүд

0

Эцэг хүн бяцхан үрээ тэврэхийг харах шиг сайхан зүйл үгүй билээ. Ингээд бидэнд танил болсон оддын хүүхдүүдтэйгээ авахуулсан зургуудийг сонирхоцгооё.

Жастин Тимберлэйк хүү Сайласын хамт

Дуучин Жастин Тимберлэйк энэ жил аав болжээ. Тэрээр эцэг болсон талаараа хэлэхдээ: “Энэ бол надад тохиолдож байсан зүйлүүдээс хамгийн гайхалтай, үлгэрийн мэт итгэмээргүй нь юм.” гэжээ.

Алдартай аавууд ба тэдний хүүхдүүд 9

Дэвид Бэкхэм охин Харперын хамт

Мэргэжлийн хөлбөмбөгчин маань 3 хүүтэй ч түүнийг охинтой болох юм гэж хэн ч санасангүй. Охиныхоо талаар Бэкхэм “Болдогсон бол би охиноо өндөр цамхагт түгжээд ирсэн ханхүү болгоныг байцааж шалгаах байсан юм” гэжээ.

Алдартай аавууд ба тэдний хүүхдүүд 1

Орландо Блум хүү Флиннтэйгээ

Хэдий Орландо загвар өмсөгч Миранда Керр-ээс салсан ч тэдний дундаас гарсан хүү Флиннтэйгээ цагийг их өнгөрөөдөг гэнэ.

Алдартай аавууд ба тэдний хүүхдүүд 2

Жерар Пикэ ба түүний хөвгүүд, Милан ба Саша

“Барселона” хөлбөмбөгийн багийн хамгаалагч Пикэд түүний эхнэр Шакира 2 хүү төрүүлж өгсөн билээ. Хөвгүүдийн зурган дээр байгаа хувцаслалтаас харахад тэд ч мөн хөлбөмбөгтэй амьдралаа холбохоор шийдсэн бололтой.

Алдартай аавууд ба тэдний хүүхдүүд 3

Брэд Питт ба түүний охин Шайло

Брэд Питтийг гайхалтай жүжигчин гэдгийг бид бүгд мэднэ. Харин түүний ямар мундаг аав бэ гэдгийг хүн бүр сүүлийн хэдэн жил 6 хүүхдээ өсгөж байгаа байдлаар нь мэдэж авсан байх.

Алдартай аавууд ба тэдний хүүхдүүд 4

Иван Ургант гэр бүлийн хамт

Телевизийн хөтлөгч, дуучин Иван Ургант 3 үзэсгэлэнтэй охидын эцэг билээ. Түүний бага охин хэдхэн сарын өмнө мэндэлсэн юм.

Алдартай аавууд ба тэдний хүүхдүүд 10

Мэттю Макконахи хүү Левигийн хамт

Хэрэв Мэттюгийн кино урлагт гаргаж буй сүүлийн үеийн амжилтуудыг авч үзэх юм бол түүнийг үнэхээр завгүй хүн гэдгийг бид ойлгоно. Гэсэн хэдий ч тэрээр өөрийн гэр бүлд хангалттай цаг зав гаргадаг нь харагдсаар л байна. Эхнэр Камила Алвес болон 3 хүүхэддээ тун их хайртай гэдгээ хэд хэд мэдэгдсэн юм.

Алдартай аавууд ба тэдний хүүхдүүд 11

Жим Кэрригийн охин Жэйн

Хэдий Жим Кэрри өөрийн эхнэртэй амьдралаа үргэлжлүүлэн зохиож чадаагүй ч цорын ганц охиндоо хэмжээлшгүй их хайртай юм. Уг зургийг 1991 онд дарсан ба өнөөдөр түүний охин нас бие гүйцсэн эмэгтэй болсон бөгөөд аавтайгаа кино нээлтүүдэд хааяа хааяа очдог байна.

Алдартай аавууд ба тэдний хүүхдүүд 6

Брюс Уиллис охин Мэйбэл Рэйгийн хамт

Брюсын 5 дахь охин түүнийг 59 настай байхад мэндэлсэн байна. Эхний 3 охин нь Дэми Муртай гэр бүл болсон байхад мэндэлсэн бол сүүлийн 2 охиныг нь Эмми Хэминг төрүүлж өгчээ.

Алдартай аавууд ба тэдний хүүхдүүд 5

Крис Хэмсвортын охин Инди Роуз

“Хайр гэдэг зүйлийн дүр төрхийг охиныхоо төрхөөс олж харсан” хэмээн залуу эцэг хэлжээ.

Алдартай аавууд ба тэдний хүүхдүүд 7

Сергей Жуков

Гэргий Регинагийн хамт гоцлол дуучин Сергей 3 хүүхдээ өсгөдөг бөгөөд олон хүмүүст үлгэр жишээ болдог байна.

Алдартай аавууд ба тэдний хүүхдүүд 12

Кэм Жиганд охин Эверлигийн хамт

Америкийн жүжигчин Кэм Жигандын охин аавынхаа авьяасыг өвлөж авсан бололтой.

Алдартай аавууд ба тэдний хүүхдүүд 8

1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *