Испани инженерийн хамгийн сүүлийн үеийн шийдлийн төгс жишээ Aspid GT21 Invictus спорт машин

0

Испани инженерийн хамгийн сүүлийн үеийн шийдлийн төгс жишээ Aspid GT21 Invictus спорт машин


Aspid бол шилдэг инженер, машины дизайнер Ignasio Fernandez-ийн өөрийн IFR Automotive инженерийн компанийхаа хосгүй бүтээгдэхүүн, брэнд болгон бүтээсэн гайхалтай шинэлэг санаа юм. IFR Automotive компани саяхан хурд хүч болоод хэв загварын гайхамшигтай нийлэмж болсон Aspid GT21 Invictus хэмээх спорт машинаа танилцуулжээ. 305 кмцаг хүртэл хурдлах 450 морины хүчтэй V8 хөдөлгүүрээр тоноглогдсон GT21 Invictus машин нь 0-100 кмцагийн хурдыг 3 секундын дотор авах ба 0-200 кмцагийн хурдыг 10 секундын хугацаанд авах чадалтай.Маш хөнгөн буюу 989 кг жинтэй энэ машины суудлын тохиргоо 2+2 гэсэн тохиргоотойгоор хийгдсэн учир гэр бүлээрээ аялахад ч тохиромжтой. IFR Automotive компанийг үүсгэн байгуулагч, тэргүүн инженер Ignasio Fernandez-ийн тайлбарласнаар “Технологийн болон хөнгөн жингийн машины хөгжлийн замд Aspid машинуудын манлайллыг бий болгохын тулд бид дизайны тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй болсон. Мөн өөрсдийн гэсэн хэв маяг, үнэмлэхийг бий болгохын тулд түрэмгий байдлын элементийг ч ашиглах хэрэгтэй болсон.” гэнэ. Машин нэг бүр нь гараар хийгдэх энэ машиныг тусгай захиалгын дагуу үйлдвэрлэх ба захиалагч 100 гаруй өөр өөр тусгайлсан өөрчлөлтийн тохируулгаас сонголтоо хийхийн зэрэгцээ машинаа үйлдвэрлэгдэж байгаа процессийг үйлдвэрт очин өөрийн нүдээр үзэх боломжтой аж. Одоогоор зөвхөн Европт худалдаалагдах GT21 Invictus машины үнэ хараахан тодорхойгүй байгаа юм.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Зочин

    2012/07/28 at 12:36

    1st ;-) avhimsan

  2. Зочин

    2012/07/28 at 12:51

    ooo iim goe mashin garsan yumuu avay daa avahgui bol bolohgui

  3. asparagus

    2012/07/28 at 13:31

    aimr

  4. TheLibertines

    2012/07/28 at 15:04

    like

  5. jerry-man

    2012/07/28 at 18:39

    sur2

  6. Зочин

    2012/07/29 at 12:28

    ene onholdtson bhoo

  7. xoosh

    2012/07/29 at 16:06

    yahaw saihan zagwar bna tegehdeee mersedes benz * mclaren shig l yum bn tegheeeer neeh goid sonin haragdahgvi bna oooo

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *