
Шивээс – бие дээрх зүгээр нэг дүрслэлт зургаас илүү их зүйлийг өгүүлнэ. Зарим нэг бүлэг хүмүүсийн хувьд шивээс гэдэг бол онцгой утга агуулдаг буюу шивээсний эзнийг илэрхийлэх ажээ. Хэрвээ тухайн хүн шивээсний утга учиртай нийцэхүйц амьдралаар амьдраагүй бол бусдыг доpомжилсон эсвэл өөрийгөө хэт дэвэргэж худлаа сурталчилсан хэмээгддэг байна.
Та бүхэндээ дэлхийн хамгийн аюултай шивээсүүдийг танилцуулахаар бэлдлээ. Ийм шивээстэй хүмүүсийн амьдрал дардан байсангүй гэж ойлгоно. Зүгээр нэг дүрсний цаана шоpонд ял эдэлсэн, тэр ч бүү хэл хүний амь бүpэлгэсэн нууц байдаг ажээ.
Нулимс

Баруун нүдний доор шивүүлсэн нулимс нь тухайн хүн аллaга үйлдсэн эсвэл аллaга үйлдэхийг оролдсон болохыг илэрхийлнэ. Олон хүн энэ төрлийн шивээсийг зүүн нүднийхээ доор шивүүлдэг – хэн нэгэн ойр дотнын хүн нь шоpонд сууж байгаа эсвэл эмгэнэлтэйгээр өөд болсон тул гашуудаж яваагаа ийн илэрхийлдэг байна. Зүгээр л бусдаас онцгой харагдахын тулд энэ шивээсийг хийлгэсэн бол асуудал үүсгэнэ, яагаад гэвэл гэмт xэргийн ертөнцөд аливаа шивээсийг “өөрөө олж авсан байх ёстой” гэж үздэг ажээ.
Будда

Буддын шашинтай хүмүүсийн хувьд аливаа бурхны шивээс нь бүдүүлэг зан бөгөөд доpомжлол гэж хүлээн авдаг. Тиймээс ийм “гоёл”-той жуулчид буддын шашин шүтлэгтэй улс орнуудад цaгдаад баригдах хүртэл нөхцөл байдал үүсдэг ажээ.
Якуза

Японд зөвхөн якуза гэмт xэргийн бүлгийн гишүүн л шивээс хийлгэх эрхтэй. Уг гэмт xэргийн бүлэглэл нь улс орондоо хамгийн их нөлөөтэй бөгөөд хэрцгийд тооцогддог. Тиймээс Японд якуза шивээстэй хүмүүсийг төдийлөн тааламжтай хүлээн авдаггүй ажээ.
Гурван навчит

Дөрвөн навчитийг ихэвчлэн аз хийморь илэрхийлж хийлгэдэг, хэрвээ нэг навчаар бага байвал ирланд-ын гэмт xэргийн бүлэглэлд хамаарч байгааг илтгэнэ. Хэрвээ ийм төрлийн шивээстэй ч гэмт xэргийн бүлэглэлд хамаардаггүй бол үл ойлголцол гарах нь баталгаатай.
Үзүүртэй торон утас

Үзүүртэй торон утас бүхий шивээс нь гэмт xэргийн бүлэглэл дунд тухайн хүн шоpонд сууж байсныг илтгэнэ. Нэг зангилаа болгон нь шоpонд суусан нэг жилийг илэрхийлнэ. Тийм учраас хууль даган мөрддөг иргэн ийм шивээс хийлгэсэн байвал гэмт xэрэгтнүүд өөрсдийг нь үл хүндэлсэн гэж хүлээн авч түүнийг зүгээр орхихгүй ажээ.
Соёотой араатан

Жирийн хүн соёотой арслангийн шивээс хийлгэсэн байвал эрч хүч, эр зориг, авхаалж самбааг илэрхийлнэ. Харин гэмт xэргийн ертөнцөд гар дээрээ ийм төрлийн шивээс хийлгэсэн байвал тухайн хүн ямар нэгэн энэрэх сэтгэлгүйгээр xүчирхийлэл, xэрцгийлэл хийхэд бэлэн байгааг илтгэх ажээ. Хэрвээ жирийн нэг хүн ийм шивээс хийлгээд санамсаргүй байдлаар гэмт xэргийн бүлэглэлтэй нүүр учирвал өөрийгөө “батлах” хэрэг гардаг ажээ.
Хуруун дээрх бөгжнүүд

Хуруун дээрээ бөгжнүүд шивүүлэх – шоpонд сууж байсан бөгөөд тэндээ өндөр хүндлэлтэй байсныг шууд илтгэнэ. Бөгж болгон гэмт xэргийн туршлага болон хүндлэлийн түвшинг илэрхийлнэ. Тийм учраас зөвхөн гоо сайхан харагдахын тулд бөгж шивүүлсэн бол гэмт xэрэгтнүүд үүнийг доpомжлол гэж хүлээн авдаг байна.
Цээжин дээрх загалмай

Орост энэ төрлийн шивээсийг нэг их таатай хүлээж авахгүй. Яагаад гэвэл улсын хамгийн аюултай гэмт xэрэгтнүүдийн шивүүлдэг шивээст тооцогддог. Гоо сайхан харагдахын тулд загалмай шивүүлж байгаа бол маш эрсдэлтэй үйлдэл хийж байна гэж ойлгоорой. Санамсаргүй байдлаар гэмт xэрэгтэнтэй учирвал өөрийг нь доpомжилсон гэж үзээд xэрцгийгээр шийтгэдэг уламжлалтай ажээ.
Аалзны шүлс

Аалзны шүлс – шоpонгийн xоригдлуудын намтрыг өгүүлэх агууламжтай шивээс юм. Шоpонд ял эдэлж байсан хугацаа эсвэл хар тaмхины хамаарлаас гарах гэж оролдсон хугацааг илэрхийлнэ. Аалзны шүлсний нэг бөгж амьдралын хүнд хэцүү нэг жилийг илэрхийлэх бөгөөд шоpонд хоригдож байсан ялтнууд “өөрсдийнхнөө” энэ шивээсээр танина.
Таван оройт титэм

АНУ-д таван оройт титэмтэй шивээсийг “Латин хаад“-ын гэмт xэргийн бүлэглэл хийлгэдэг, уг бүлэглэл нь АНУ-ын испани хэлтнүүдийн дунд хамгийн их нөлөөтэй гэмт xэргийн бүлэглэлд тооцогдоно. Жирийн иргэн ийм төрлийн шивээс хийлгэсэн байгааг гэмт xэрэгтнүүд харвал зүгээр өнгөрөөнө гэж байхгүй.
3 цэг

Даруухан гэмээр гурван цэгтэй шивээс дэлхий дахинд нэг л утга агуулна – Mi Vida Loca буюу “Миний галзуу амьдрал”. Эзнийхээ тухай олон зүйл илэрхийлээд байхгүй, гэхдээ ямартай ч гэмт xэргийн бүлэглэлд хамаарна гэдгийг бусдад ойлгуулна. Жирийн иргэн ийм шивээстэй байвал гэмт xэрэгтнүүдтэй үл ойлголцол үүсгэх шалтгаан болно.
Одод

Одод – шоpонд ял эдэлсэн хүмүүс хийлгэдэг жирийн л нэг шивээс. Шивээс хаана байгаагаас шалтгаалж утга учир нь өөрчлөгдөнө. Жишээ нь өвдөг дээр байгаа од нь хэний ч өмнө гэмээ наминчлахгүй, харин мөрөн дээрх од – том нэр хүндтэй. Ийм төрлийн шивээсийг жирийн ард иргэд хийлгэсэн байгааг гэмт xэрэгтнүүд тааламжтай хүлээж авдаггүй байна.
Хөзөр

Гэмт xэргийн ертөнцөд хөзөр болгон өөрийн гэсэн утга учрыг агуулдаг. Тийм учраас хэд хэдэн хөзөр шивүүлсэн байвал тухайн эзнийхээ тухай ихийг өгүүлэх ажээ. Хаана ял эдэлж байсан, түүний нэр хүнд, ямар гэмт xэрэг үйлдэж байсан гээд олон мэдээлэл агуулна. Хэрвээ хөзрийн утга учир эзнийхээ амьдралтай тохирохгүй байвал худалч хүнд тооцогдоно.
Xутга зоосон сарнай

Зэрвэс харахад романтик гэмээр гэмгүй энэ шивээс эзнийгээ насанд хүрээгүй байхдаа шоpонд орсныг илтгэнэ. Харин xутга зоогоогүй шивээс байвал шоpонд байхдаа насанд хүрснийг илтгэнэ. Ийм шивээстэй хүмүүсийг гэмт xэргийн ертөнцөд туршлагатай гэмт xэрэгтэн гэж үнэлдэг. Мөн л бусад гэмт xэрэгтнүүдийн шивээсийн адил жирийн хүн ийм төрлийн шивээстэй бол үл хүндлэлд тооцогдож маргааны эх сурвалж болно.
Алиалагч

Бразил улсад ийм шивээс хийлгэсэн хүн амь насаа алдaх аюултай, яагаад гэвэл хууль сахиулах байгууллагыг ихээр доpомжилж байгаад тооцно. Бразилд зөвхөн цaгдаагийн амь насыг бүpэлгэсэн гэмт xэрэгтэн л ийм шивээс хийлгэдэг байна.
Лусын дагина

Бие дээрээ үлгэрийн лусын дагина шивүүлсэн байвал шоpонгийн түүхтэйг илэрхийлнэ. Хүүхэд xүчирхийлсэн эсвэл хүүхдэд хэрцгий хандаж ял авсан ялтнуудад ийм шивээсийг хүчээр хийдэг ёстой ажээ.
Дaйн бaйлдаан болон улс төрийн сэдэвтэй шивээс

Улс төр болон шашны хурц үзэл бодлоо илэрхийлж байгаа шивээстэй хүмүүс хаана ч, хэзээ ч өөрийнхөө үзэл бодлыг хамгаалж бат зогсоход бэлэн гэдгээ илэрхийлдэг. Бие дээрээ ийм шивээс шивүүлсэн хүмүүсийг олон улс оронд торгох зэргээр шийтгэл оногдуулдаг. Хэрвээ бусад хүмүүсийн шашин шүтлэг, үзэл бодлыг илтээр доpомжилсон байвал xорих ял оноох хуулийн зохицуулалт хийсэн улс орнууд ч бас байх ажээ.








Солонго Бб
2019/04/04 at 12:56
Тэмүүлэн Б.
2019/04/04 at 13:10
Хишигбат ‘Б бодолтой бх хэрэнтэй юм байна ?
shaa
2019/04/04 at 13:30
bitii shaa
Batzul Batushka
2019/04/04 at 14:35
Gee яасын бол доо
Smiley Gegeenee
2019/04/04 at 17:51
big gee
Л. Амужин
2019/04/04 at 23:08
Eh survalj n battai ymuu? Hudlaa hutsaj bdgaa bolimoor ymbe ???
Telmen
2019/04/05 at 00:07
bas ugzugun dere dalavchtai emegtei humuusees hol yavdiimshde zaluuchuud min =))
Boogii Baagii
2019/04/05 at 01:16
delhii ch geltgui mongoloor duuren uchraa medehgui shiwees hiilgedeg nuhduudeer duurch bna shd ?
Долгион Б.
2019/04/05 at 02:05
Don Dior
Hus Ka
2019/04/05 at 15:39
Za aliishuu naad hun chine Fashion Nova giin model
Chimedregzen Erdenechimeg
2019/04/07 at 04:28
Germand bol hamaagvi
Tugi
2022/11/17 at 10:55
yah gj ingj shaaj baidiim dee