Москва хот дахь Apple корпорацийн хувийн технологийн музей

0

Москва хот дахь Apple корпорацийн хувийн технологийн музей


Яг нэг жилийн өмнөх тооцоогоор Дэлхийн 13 оронд 364 жижиглэн худалдааны дэлгүүрүүд болон нэг онлайн дэлгүүрээ ажиллуулж байгаа Америкийн үндэстэн дамнасан том корпораци Apple Inc. компани нь өдөр тутмын хэрэглээний цахим хэрэгслүүд, компьютерын программ хангамж, компьютерын үйлдвэрлэлээр Дэлхийд тэргүүлэгч компаниудын нэг. Тус корпорацийн ОХУ-ын нийслэл Москва хотод байрладаг технологийн музейгээр аялсан фото сурвалжлагыг техник технологи сонирхогч үзэгч та бүхэнд сонирхуулахаар бэлтгэлээ.Энэ оны эхээр Пестовскийн 16-р гудамжны 1-р байрны хоёр давхарт нээгдсэн энэхүү музейг Apple компанийг бүтээгдэхүүн, үйл ажиллагааг үнэн сэтгэлээс дэмжиж, шүтэн биширдэг Андрей Антонов гэгч эрхэм 15 жилийн турш цуглуулсан Apple-ын компьютер, тоног төхөөрөмжүүдээрээ нээсэн бөгөөд уг музейд Apple компаний сүүлийн 30 жилийн хугацаанд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүдийг дэлгэн тавьжээ. Москвагийн музейн урлагт дуртай гэрэл зурагчин Антониогийн илгээсэн эдгээр зургууд та бүхний тааллыг хүлээнэ гэж итгэж байна.
1.

[ XopoM.com ] фото

2. Москва дахь Apple-ын техникийн музейд тавигдсан хоёр долоо хоног тутмын MacUser сэтгүүлийн анхны дугаар

[ XopoM.com ] фото

3. Apple-ыг үндэслэгч Steve Jobs, Steve Wozniak нар болон Apple корпорацитай холбоотой сонин сэтгүүл, номны томоохон цуглуулга

[ XopoM.com ] фото

4. Музейг үүсгэн байгуулагч Андрей Антонов. Түүний цуглуулганд Apple-ын компьютер болон төхөөрөмжүүдийн бараг бүх бүтээгдэхүүнүүд байжээ. Уран зохиол, бэлэг дурсгалын зүйлс, хувийн эд зүйлс гэхчилэн Apple-тай холбоотой бараг бүх зүйлсийг цуглуулсан Андрей өөрийн цуглуулгын тухай мэдээллийг өгч, газарчлахдаа тун ч баяртай байдаг.

[ XopoM.com ] фото

5. 1977-79 онуудад үйлдвэрлэгдэж байсан маш ховордсон, 1 MHz давтамжтай Apple II компьютер

[ XopoM.com ] фото

6. 1984-88 оны 1 MHz давтамжтай Apple IIC компьютер, принтер, модемын хамт

[ XopoM.com ] фото

7. 1 болон 4 MHz давтамжтай Apple II Plus компьютер нь Apple II цувралын хоёр дахь загвар бөгөөд 1979 оны 6-р сараас 1982 оны 12-р сарыг хүртэл шинэ бүтээгдэхүүн байдлаар худалдаалагдаж байжээ. Энэхүү компьютер нь Apple DOS, Apple Pascal, Apple ProDOS үйдлийн системүүд дээр ажилладаг.

[ XopoM.com ] фото

8. Apple II Plus компьютер

[ XopoM.com ] фото

9. Энэ нь тухайн үедээ бараг л лаптоп шиг хөөрхөн зөөврийн шийдэл байсан байна.

[ XopoM.com ] фото

10. Хулгана

[ XopoM.com ] фото

11. Joystick

[ XopoM.com ] фото

12. Аpple график таблет

[ XopoM.com ] фото

13. 1984-86 онд үйлдвэрлэгдэж байсан 5 MHz давтамжтай Lisa 2/Macintosh XL компьютер

[ XopoM.com ] фото

14. Macintosh цувралын гурав дахь загвар 8 MHz давтамжтай Macintosh Plus компьютер нь 1986-90 онд үйлдвэрлэгдэж байсан.

[ XopoM.com ] фото

15. 1989-93 онд үйлдвэрлэгдэж байсан 25 MHz давтамжтай Macintosh IIci нь 80 MB хатуу дисктэй байсан.

[ XopoM.com ] фото

16. Ахиад нэг таблет

[ XopoM.com ] фото

17. Вэб дизайнеруудад зориулагдсан төхөөрөмж. Motorola 68040 процессорыг ашигласан Apple-ын анхны компьютеруудын нэг, 25 MHz давтамжтай Macintosh Quadra 700 нь 1991-93 онд үйлдвэрлэгдэж байсан ба хатуу диск нь 400 МВ хүртэл багтаамжтай байсан нь тухайн үедээ маш их хэмжээ байжээ.

[ XopoM.com ] фото

18. Apple Computer-ын Quadra цуврал дахь гурав дахь суурин компьютер болох 33 MHz давтамжтай Macintosh Quadra 950 нь гигабайтаар хэмжигдэх хатуу дисктэй байсан.

[ XopoM.com ] фото

19. Компьютерын муруй гар. Тухайн үедээ ийм гар шүтээн болж байлаа.

[ XopoM.com ] фото

20.

[ XopoM.com ] фото

21. Apple-ын лаптопууд

[ XopoM.com ] фото

22. 1988-90 онд үйлдвэрлэгдэж байсан 16 MHz давтамж, 40 MB хатуу дисктэй Macintosh Portable компьютерын үнэ 6500 доллар байжээ.

[ XopoM.com ] фото

23. 1992-97 онуудад үйлдвэрлэгдэж байсан Macintosh PowerBook Duo 250 нь жирийн зөөврийн компьютерээс арай хөнгөн, арай жижиг лаптоп ангиллын компьютер бөгөөд тухайн үеийн гайхалтай шийдэл байсан юм.

[ XopoM.com ] фото

24.

[ XopoM.com ] фото

25. Apple Computer-ын 1999-2006 онуудад худалдаалж байсан лаптоп компьютеруудын цуврал iBook-ын iBook G3 загвар нь 2000-2003 онд үйлдвэрлэгдэж байсан. 466 MHz давтамж, 10 GB RAM-тай энэ компьютер 2000 долларын үнэтэй байжээ.

[ XopoM.com ] фото

26. 1997 онд цөөн тоогоор үйлдвэрлэгдэн гарсан Twentieth Anniversary Macintosh компьютер нь тус компаний 20 жилийн ойн хүрээнд гарсан бүтээл юм.

[ XopoM.com ] фото

27. iMac цувралын анхны компьютер iMac G3 нь 1998-2003 онд үйлдвэрлэгдэж байсан. iMac G3 нь анхны Mac-уудын адил нэг их биед дэлгэц болон системийн нэгж нь хамтдаа багтсан байв.

[ XopoM.com ] фото

28. Apple-ын 2002 оны эхээс 2004 оны дунд үе хүртэл үйлдвэрлэж байсан iMac G4-ийг хүмүүс Lamp Jobs хэмээн нэрлэдэг байсан.

[ XopoM.com ] фото

29. 2000-01 онуудад худалдаалагдаж байсан 450 MHz давтамжтай Power Mac G4 Cube-ын загварыг Apple-ын дизайнер Jonathan Ive гаргажээ.

[ XopoM.com ] фото

30. Apple-ын видео тоглоомын гар

[ XopoM.com ] фото

31.

[ XopoM.com ] фото

32. Mac-ын тоглоом

[ XopoM.com ] фото

33. Apple 2 дээрх Mario тоглоом

[ XopoM.com ] фото

34. 90-ээд оны эхэн үеийн хамгийн өндөр эрэлттэй Prince of Persia тоглоомыг анх Mac-д зориулан бичиж байжээ.

[ XopoM.com ] фото

35.

[ XopoM.com ] фото

36. Apple MessagePad 2000 хэмээх энэхүү төхөөрөмж 1992-98 онуудад үйлдвэрлэгдэж байсан. Анхны зөөврийн компьютеруудын нэг.

[ XopoM.com ] фото

37.

[ XopoM.com ] фото

38. Newton үйлдлийн системийг дэмжиж ажилладаг бага үнэтэй лаптопууд хэлбэрээр боловсролын зах зээлд зориулан гаргаж байсан eMate 300 компьютер нь 1997-98 онуудад үйлдвэрлэгдэж байжээ.

[ XopoM.com ] фото

39. Apple-ын гэрэл зургийн аппарат

[ XopoM.com ] фото

40. Apple-ын анхны iPod

[ XopoM.com ] фото

41.

[ XopoM.com ] фото

42. Дэлхий дээр тун цөөхөн хувь байдаг бүс

[ XopoM.com ] фото

43. Үдэшлэгт зориулан ердөө гучхан ширхэг бүтээгдсэн энэ нүдний шилийг Андрей дуудлага худалдаанаас худалдаж авчээ.

[ XopoM.com ] фото
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Зочин

    2012/07/07 at 15:59

    bus ni goy ymaa

  2. SoL0

    2012/07/07 at 16:02

    yaay ter nvdnii shil ntr goy haragdjiin

  3. ass_kiss

    2012/07/07 at 18:09

    nice

  4. jerry-man

    2012/07/08 at 11:12

    nice2

  5. Зочин

    2012/07/15 at 13:02

  6. Зочин

    2012/10/14 at 17:42

    4im4r ym oo

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *