Эмэгтэйчүүд залуу насандаа бараг бүгдээрээ хийж үзсэн байдаг 15 зүйл, гэхдээ насанд хүрч том болсон хойноо тэр тухайгаа огт санадаггүй

0

“Урьд нь … тэгдэг байж билээ” эсвэл “Харин одоо ингэдэг болж дээ” гэдэг үгийг та нэг биш удаа сонсож байсан байлгүй. Бид дэлхийн ертөнцийг их өөрчлөгдсөн гэж боддог, гэтэл үнэндээ бид л өөрсдөө хамгийн их өөрчлөгдөж байгаа юм – бид өсөж том болцгоожээ. Том болоод ирэхээр амьдралыг өөрөөр харж эхэлдэг. Жишээ хэлэхэд л, 20 насандаа гэрээсээ будаггүй гарахаас айдаг байлаа, харин 30 настайдаа энэ асуудал ямар ч хамаагүй болох нь энүүхэнд.

Том болсны дараа бидэнд ямар өөрчлөлт гарч байгааг бид сонирхолтой зургуудаар илэрхийлэхийг хичээлээ.

Дахиж хэзээ ч нүүрнийхээ будагтай унтахаар хэвтэхгүй шүү, хэвтвэл арьс минь бидэнд лав баярлалаа гэж хэлэхгүй нь мэдээж

 

Урьд нь дутуу нойртой хоносон ч гэсэн дагина шиг л харагддаг байлаа, харин одоо бүтэн нойртой хоносон ч сайхан харагдахгүй үе тохиох юм

 

Охин насны романтик мөрөөдөл нь өдөр тутмын амьдралын ухамсраар өөрчлөгдөж дээ

 

Энэ нь ч илүү дээр болж дээ, яагаад гэвэл одоо бидний зүрхийг хэн ч үүнээс илүү шaрхлуулж чадахгүй

 

Хоол ундандаа нарийн анхаарал хандуулдаг болсон. Амны зугаа гаргах хөнгөн зууш ч бие галбир, эрүүл мэндэд ул мөрөө шууд үлдээж байна

 

Одоо эмэгтэй хүний дотуур хувцас сонгох гол шалгуур – биед эвтэйхэн байхаас бус сонирхолтой, гоё загвар огт хэрэггүй

 

Бид санхүүгээ нарийн төлөвлөж сурсан тул цалингаа тэр чигт нь ямар ч хэрэггүй зүйлд үрэхээ больсон

 

Нэг ийм мухар сүсэг байдаг даа: нүүрээ будахгүй, үсээ дээрээ овоолж боогоод хачин юм дэлгүүр гарсан үед яг экстэйгээ тааралдчихдаг. Азаар том болсон хойно ингэж тааралдсан ч ер санаа зовохоо болино

 

Хувийн орон зай гэдэг сайхан зүйл болохыг бид ойлгодог. Хайртай хүмүүс заавал 24/7 цугтаа байх албагүй шүү дээ

 

Ээлжийн амралтаараа жинхэнэ утгаар нь амарч сурдаг. Залуу байхад гуравхан хоногт бүх л аялал зугаалгыг бүрэн мэдрэхийг хичээдэг байж дээ

 

Магтаалын үг үнэндээ тэс өөр болсон шүү

 

Бүсгүй болгон ариун цэврийн хэрэглэл худалдаж авахаасаа ичдэг. Ялангуяа эрэгтэй кассчинтай бол. Тэгсэн одоо бидний худалдаж авч байгаа бараа бүтээгдэхүүн хэнд ч падгүй гэдгийг сайн мэдэх болж дээ.

 

“Өөрийнхөө” эмчийг олох нь “өөрийнхөө” гоо сайханчийг олохоос чухал болжээ

 

Хэзээ ч юм, урьд нь болзоонд явахын тулд бүтэн өдрийг зарцуулдаг байж дээ. Одоо үдшийн даруухан дүр төрхийг гаргахад улаан уруулын будаг байхад л болно гэдгийг сайн ойлгосон.

 

Урьд нь биеийн тамирын дасгал хийхэд амар байж дээ

Амьдралынхаа ямар үед та өөрийгөө том болсныг ойлгосон бэ?

33
ГоёГоё
24
Ха ХаХа Ха
5
ХөөрхөнХөөрхөн
3
БахархмаарБахархмаар
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *