Бидний өдөр тутамдаа хэрэглэж ирсэн алдартай бүтээгдэхүүнүүд дэлгүүрийн лангуун дээр ирэхээсээ өмнө ямар харагддаг вэ?

0

Дэлхий даяар 200 оронд өдөр бүр 1.9 тэрбум ширхэг зарагдаж байгаа Кока-кола ундааг дэлгүүрийн лангуун дээрээс хараад хэн ч андахгүй танина. Гэвч энэхүү ундаанд ордог орц найрлагыг харвал ундаа болдог гэж итгэхэд ч хэцүү зүйлс байдаг. Хумсны будаг л гэхэд хөвөн даавуу мэт зүйлээр хийгддэг гэвэл та итгэх үү? Энэ мэтчилэн бидний өдөр тутамдаа хэрэглэдэг бүтээгдэхүүнүүд бидний гар ирэхээсээ өмнө ямар хэлбэр, дүрстэй байдаг талаарх мэдээллийг бэлдлээ.

1. Хумсны будаг

© Fabexplosive/ Wikimedia Commons, © CC BY-SA 3.0, © depositphotos.com

Гоо сайхны бүтээгдэхүүнүүд олон мянган жилийн өмнөөс хэрэглэгдэж ирсэн түүх байдаг ч хүн төрөлхтөн ердөө 20-р зуунд л хумсны будаг хэрэглэж эхэлсэн байдаг. Хэдийгээр Эртний Египетэд гарын хумсаа улаан хүрэн өнгөөр буддаг байсан ч тэр нь өнөөгийн бидний хэрэглэдэг хумсны будагнаас эрс ялгаатай зүйл гэдгийг хэлэх нь зүйтэй.

Хумсны будагт үйлдвэрлэгчид олон төрлийн орц, найрлага нэмж хийдгээс дийлэнх нь нитроцеллюлоз хэмээх шингэн боловч маш жижиг бичил хэмжээний хэрмэл даавуу мэт бүтэцтэй нэгдлийг хэрэглэдэг байна.

 

2. Бохь

© shutterstock.com, © depositphotos.com

Дэлхийн өнцөг булан бүрт хүмүүс бохийг амны хөндий цэвэрлэх, эвгүй үнэр дарах, цангах мэдрэмжийг бууруулах зорилгоор хэрэглэж байна. Хүн төрөлхтний түүхэнд бохийг тааламжтай үнэр бүхий ургамал, модны давирхай зэргээр хэрэглэж ирсэн түүх бий. Харин өдгөө бохийг яг л сүү шиг харагдах шингэн ургамлын сүүн шүүс ашиглан хийж байна. Цөөн хэдэн төрлийн бохь л нарс болон гуттаперча модны давирхай ашиглан үйлдвэрлэгддэг ажээ.

 

3. Шүүр

© depositphotos.com, © zyaextruder.en.made-in-china.com

Дэлхийд 1 минут тутамд 1 сая ширхэг хуванцар сав зарагддаг гэсэн цочирдмоор тоо баримт бий. Хаягдал болох үедээ маш удаан задардаг энэ материалыг дахин ашиглах нэгэн шийдэл нь түүгээр шүүр хийх явдал байдаг ажээ. Өдгөө хаягдал хуванцар савыг шүүр болгон дахин боловсруулж ашиглаж байгаа нь байгаль орчинд нэн тустай шийдэл болоод байгаа юм.

 

4. Задь

© depositphotos.com, © depositphotos.com

Хоол хүнсэнд тун хүчтэй үнэр, амт оруулагч задь нь бидний дэлгүүрээс худалдаж авдаг байдлаасаа тэс өөр хэлбэрээр байгальд оршдог ажээ. Энэ Карибын тэнгисийн Спайс арал болон Зүүн Энэтхэгийн тропикийн бүс нутгийн арлуудад модонд ургадаг бөгөөд түүний дотор байх улаан өнгийн үрээр задь амтлагчийг хийдэг байна.

 

5. Төмсний чипс

© depositphotos.com, © depositphotos.com

Олон төрлийн амтны сонголттой төмсний чипсийг идэхийг хүсдэггүй хэн байх билээ? Хэдийгээр тэд гаднаасаа зүссэн төмс мэт харагддаг ч үнэндээ эрдэнэ шишийн цардуул, төмсний үйрмэгийг устай хольж гарган авдаг ажээ. Үүний дараа түүнийг хэвэнд оруулан зүсч, 11 секунд шараад тосонд дүрж, амтлагчаар амтлаад савлагдах шатанд хүрдэг байна.

 

6. Хайлмаг чийдэн

© Gmhofmann / Wikipedia, © CC BY-SA 3.0, © depositphotos.com

1960-аад онд анх зохиогдсон цагаас хойш дэлхий даяар олон сая ширхэг зарагдаж, айл гэрт чимэглэл байдлаар хэрэглэгдэж байгаа хайлмаг чийдэн нь өөртөө хатуу парафин болон тос агуулсан байдаг. Тос нь хатуу парафиныг халааж, дээш хөөрөх хөдөлгөөнийг бий болгох ба хөрөх үедээ эргээд доошлох хөдөлгөөнд оруулдаг ажээ.

 

7. Толь

© depositphotos.com, © depositphotos.com

Одоогоос 8000 жилийн тэртээ хүн төрөлхтөн толь хэрэглэж эхэлсэн гэх судалгаа бий. Тухайн цаг үед бидний мэдэх толь шиг тод тусгалтай байгаагүй ч аливаа дүрс ойж харагдах бүрэн чадамжтай байсан нь гарцаагүй. Тэгвэл өнөөдөр толь хийх арга нь харьцангуй хялбарт тооцогдох болжээ. Толийг шилэн дээр олон төрлийн ойлт өгөх чадамж бүхий нэгдлээр бүрж хийдэг байна.

 

8. Усны хуванцар сав

© depositphotos.com, © depositphotos.com

Хуванцар сав нь хагарах эрсдэлгүй, авч явахад хялбар, хөнгөн зэрэг олон давуу талтай учраас ундаа, ус зэрэг олон зүйлс хуванцар савтайгаар худалдаанд гардаг. Харин тэрхүү хуванцар савыг үйлдвэрлэхдээ жижиг хэмжээний хуванцар хоолойг халааж, сунгаж, хэлбэржүүлэх замаар үйлдвэрлэдэг байна.

 

9. Кока-кола

© shutterstock.com, © Santeri Viinamäki / Wikimedia Commons, © CC BY-SA 4.0

Өөрийн өвөрмөц амтаараа алдартай Кока-кола бол хүмүүсийн хамгийн уух дуртай ундаануудын нэг яах аргагүй мөн. Энэхүү өвөрмөц амт оруулагч найрлагыг мэддэг 2 хүн л байдаг бөгөөд нууц байлгах үүднээс тэд хамтдаа аялах эрхгүй байдаг гэнэ.

Энэхүү ундаанаас бидний мэдэж байгаа гол орц бол баруун Африкт ургадаг кола самар юм. Кола самрын тариаланг хэдэн мянган жилийн өмнөөс хийж эхэлсэн түүхтэй бөгөөд Европ тивд 1500-аад онд нэвтэрч, 19-р зууны үеэс хэрэглээнд нэвтэрсэн аж.

 

10. Кешью самар

© depositphotos.com, © depositphotos.com

Чихрийн агууламж бага ч уургийн өндөр агууламжтай, хүний биед тустай тослогийг өөртөө агуулдаг кешью самрыг өдөр тутмын хэрэглээндээ олон янзаар ашиглаж болдог. Түүнчлэн амтлаг, сайхан үнэртэй тул хоолонд ч хэрэглэх бүрэн боломжтой гэдгээрээ онцлогтой байдаг.

Дэлхийн хамгийн үнэтэй самарнуудын нэгээр тооцогддог энэ самар боловсруулах урт замыг туулж байж бидний гарт ирдэг ажээ. Кешью самар байгальд ургахдаа хортой бүрхүүлтэй байдаг бөгөөд хэрэглэж болох хэмцээнд хүртлээ олон шат дамжлаг туулдаг нь үнэтэй зарагдах нэг шалтгаан болдог биз ээ.

Таны хувьд аль бүтээгдэхүүний гол орц хамгийн сонирхолтой байсан бэ? Та дээрх бүтээгдэхүүнүүдээс алийг нь түлхүү хэрэглэдэг вэ?

12
ТэнэглэлТэнэглэл
12
ГайхмаарГайхмаар
6
ГоёГоё
4
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *