Мөнгөний хэрүүл гэр бүлийн харилцааг сүйрүүлэх ёсгүй

0

Мөнгө – эхнэр нөхрийн дунд том асуудал үүсгэж болно. Тийм учраас хурим хийхээсээ өмнө санхүүгийн асуудлаа урьдчилан тохирох хэрэгтэй, ингэснээр ирээдүйд үүсэх таагүй нөхцөл байдлаас зайлсхийж болно.

АНУ-ын Анагаахын үндэсний төвийн баримтаас харахад дэлхий дээр жил болгон ойролцоогоор 2 сая хос харилцаагаа шүүхээр шийдвэрлүүлдгээс 800 000 орчим нь салах эсвэл гэр бүлээ албан ёсоор цуцлуулдаг байна. Гэр бүл салалтын шалтгаан нь санхүүгийн асуудал. Энэхүү асуудлаас зайлсхийх зарим нэг зөвлөгөөг бэлдэв.

1. Санхүүгийн зорилгоо харилцан тохиролц

Мөнгөнд хэрхэн ханддагаа хосууд харилцан мэдэж байх ёстой. Хосуудын хэн нэг нь үрэлгэн бол, нөгөө нь хар өдөртөө зориулж мөнгө хуримтлуулах ёстой. Эс бөгөөс эрт орой хэзээ нэгэнт цагт асуудал үүснэ.

Гэр бүл болонгуутаа мөнгөний асуудлыг тайван, нухацтай ярилцаж суралцсаны үр дүнд ирээдүйд бий болох том асуудлаас зайлсхийж чадна. Мөн хувийн мөнгө зарцуулах асуудалд хэрхэн хандаж байхаа урьдчилан тохиролцоорой.

 

2. Гэр бүлийн төсөвтэй бай

Хэдий хэр хэмжээний мөнгө юунд зарцуулах, хэдийг цааш хуримтлуулах талаар цугтаа хэлэлцэж тохиролцоно. Та хоёрын олсон орлого нийтийнх байх уу эсвэл орлогоо бие даан захиран зарцуулах уу?

Гэр бүлийн төсөвт эхнэр нөхрийн орлогыг багтааж болно, та хоёр хоёулаа хувь нэмэр оруулах нь ойлгомжтой.

 

3. Хэн нэг нь өртэй эсэхийг тодорхойл

Гэр бүл болохоосоо өмнө хэн нэг нь өртэй байгаа эсэхийг мэдэж байх хэрэгтэй. Энэ өр цаашид гэр бүлийн төсвийг хөндөх болно. Магадгүй төлөх хүү, төлбөр нь их хэмжээгээр яригдахыг үгүйсгэхгүй. Тиймээс ганц ч төгрөгийн өр үлдээлгүй бие биедээ эртхэн хэлсэн нь дээр. Өрөө эрт төлж дуусах тусам хамтын төсвийн зорилгодоо хүрч чадна.

 

4. Ирээдүйд зориулж хуримтлал үүсгэ

Өнөөдөр та тэтгэврийн тухай бодох эрт байж болно, гэхдээ цаг хугацаа харвасан сум шиг өнгөрдгийг мартаж болохгүй. Тийм учраас гэр бүлээ тэтгэврийн насандаа зохих хэмжээгээр хангахын тулд өнөөдрөөс эхэлж хуримтлал үүсгээрэй.

 

5. Ажилгүйдлээс хамгаалсан даатгал

Гэр бүлээ аливаа асуудлаас хамгаалах хэрэгтэй, үүнд даатгал тус болно. Амьдрал таамаглашгүй, магадгүй хосуудын хэн нэг нь ажилгүй удаан хугацаагаар сууж болно. Даатгал энэ мэт санхүүгийн таагүй байдлаас хамгаална.

3
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Odon Nyamtseren

    Odon Nyamtseren

    2017/11/16 at 15:42

    Amidral mungun deer togtohgui.

  2. Odon Nyamtseren

    Odon Nyamtseren

    2017/11/16 at 15:42

    Amidral mungun deer togtohgui.

  3. Зочин

    2017/11/24 at 21:51

    zuv shd

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *