Үе мөчний үрэвслээр (артрит) шаналж байгаа хүнд хамгийн сайн таарах 7 төрлийн уух зүйл

2

Хамгийн элбэг таарах эм

Үе мөчний үрэвслээс болж шаналах зовиурыг үгүй болгох ундаа байдаг бол та түүнийг уух уу? Мэдээж хэрэг. Үе мөчний үрэвсэл нь маш шаналгаатайгаас гадна зүрх судасны өвчин, цусны даралт, чихрийн шижин зэрэг өвчнөөр өвчлөх эрсдэлийг бий болгож байдаг зүйл юм. Бид аливаа нэг хоол хүнсийг үрэвсэл дарахад чухал ач холбогдолтой гэж үзсээр ирсэн ч уух ундаа ч бас дутуугүй чухал юм шүү!

Нэгдүгээрт – шингэн хангалттай байх нь үе мөчний хоорондох тослог болон цусны хэвийн хангамжид чухал нөлөөтэй. Хоёрдугаарт – доорх ундаанууд нь тэжээллэг шинж чанартай тул үрэвслийг дарахад чухал нөлөө үзүүлнэ.

Ингээд үе мөчний үрэвсэлд тус болох 7 ундааг танилцуулж байна.

1. Улаан дaрс

Арxи дaрснаас хол бай гэж хэлэх болно гэж та бодож байсан байх. Гэхдээ үе мөчний үрэвсэлтэй хүнд улаан дaрс үнэхээр хэрэгтэй байж болно. Шалтгаан нь улаан дaрсанд байх ресвератрол хэмээх нэгдэл нь үрэвслийн эсрэг хүчирхэг үйлчилгээтэй билээ.

Хэрвээ тогтмол 1 хундага дaрс ууж байвал энэ нь үе мөчний үрэвслийг ужиграх эрсдэлээс сэргийлэх болно. Гэхдээ хэтрүүлж болохгүй бөгөөд их хэмжээний сoгтууруулах ундаа нь шингэн дутагдах зэргээр хүний биед хортой.

 

2. Ус

Бидний биеийн 70 орчим хувийг ус эзлэх бөгөөд энэ шингэн биеийн бүхий л үйл ажиллагаанд оролцоно.

Хэрвээ танд шингэн дутагдсан, таны бие хорт бодисыг хангалттай сайнаар уусгаж гадагшлуулж чадахгүй бол үрэвсэл бий болох эрсдэлтэй. Мөн ус нь үе мөчийг тослож байдаг ба үе мөчний үрэвслийн зарим төрөл нь чухам мөч хоорондын хүрэлцээг зөөллөхтэй холбоотой байдаг байна. Та болж өгвөл өдөрт хоёр литр цэвэр ус ууж байгаарай.

 

3. Интоорын шүүс

Аливаа жимсний шүүс нь чихэрлэг ихтэй, ислэг багатай нь сахарыг уусгахад саад болдог зэргээс үе мөчний үрэвслийн үед уухыг зөвшөөрдөггүй. Гэхдээ онцгой тохиолдол бий. Судалгаагаар интоорын шүүс нь үе мөчний үрэвсэл, тулай илрэх зовиурыг багасгадаг байна. Мөн интоорыг бас идэж болох ба энэ жимс нь олон тэжээллэг бодис, ислэг зэрэг сахарыг орлуулах байгалийн гаралтай бодисоор баялаг байна.

Харин грейпфрут болон түүний шүүснээс болгоомжил. Энэ нь зарим эмийн үйлчилгээг өөрчлөх ба ялангуяа үе мөчний үрэвслийн үед хэрэглэдэг олон эмийн нөлөөг өөрчилдөг байна.

 

4. Смузи

Смузи нь шүүсийг бодвол бүтэн жимсний ислэгийг тэр чигээр нь хадгалах учир илүү ашигтай. Өдөрт нилээд хэмжээний жимс идэх хэрэгтэй ба жимсэнд үрэвсэл үүсгэх шинж чанартай чөлөөт радикалыг устгах олон янзын антиоксидант бий. Энэхүү холимогтоо хэт их цэвэр шүүс хийх хэрэггүй боловч харин бага зэрэг тараг нэмж болно. Тарагны пробиотик нь мөн л үрэвслийг сулруулах нөлөөтэй юм.

 

5. Кофе

Зарим судалгаагаар кофе нь үе мөчний үрэвслийг ужигруулах шинж чанартай гэх боловч зарим нь үүнийг үгүйсгэдэг. Харин кофе уух нь тулай өвчний хүндрэлээс сэргийлэх шинж чанартай гэсэн баталгаа бий.

Кофе нь үрэвсэл дарах үйлчилгээтэй полифенол хэмээх антиоксидантын шинж чанартай бодис ихээр агуулдаг. Тиймээс хэрвээ та кофе уух дуртай бол хэмжээгээ тааруулан ууж болно. Ихэнх судалгаагаар өдөрт 4 аягаас бага кофе уухад ямар нэг аюулгүй гэсэн байдаг.

 

6. Цай

Цай хүний биед үргэлж сайн. Хар, ногоон, цагаан цай бүгд л үрэвслийн эсрэг үйлчилгээтэй байна. Хэрвээ та үе мөчний үрэвслийн эсрэг зорилгоор цай ууж байгаа бол ногоон цай нь илүү антиоксидант үйлчилгээтэй юм шүү.

Ногоон цайнд байх полифенолыг галлат эпигаллокатехина хэмээн нэрлэх ба энэ нь ясны эд эсийн бүтцэд орох чухал эд эсийг хамгаалж байдаг байна. Харин антиоксидантын үйлчилгээ нь С болон Е витаминаас 100 дахин их.

 

7. Сүү

Сүү нь тэжээллэг бодисоор баялаг, яс бэхжүүлэх кальци ихээр агуулдаг. Хэрвээ та сүүн бүтээгдэхүүнд дургүй, сөрөг нөлөөлдөг бол таны үе мөчний үрэвсэл улам л хүндрэх болно.  Харин ийм биш бол сүү нь зарим судалгаагаар үе мөчний үрэвслийн хөгжлийг зогсоож, тулай өвчин бий болохоос сэргийлдэг гэнэ.

Та эдгээр ундааны тухай урьд нь мэдэж байсан уу?

7
ГоёГоё
3
ГайхмаарГайхмаар
2
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *