Таны жирэмсэн болж чадахгүй байгаа нууцлаг 6 учир шалтгаан! Хүүхэдтэй болох боломжийг бууруулдаг зүйлс бол…

2

Бидний мэдэж байгаачлан хүүхэдтэй болох боломжийг бууруулдаг зүйлс бол: төрөлт болон хөxөөр хооллох, төрөлтийг хянах эм, бэлдмэл хэрэглэх, тамxи татах гэх мэт. Гэсэн хэдий ч эдгээр шалтгаануудын аль нь ч хүүхэдтэй болох боломжийг бууруулахад нөлөөлөхгүй байж болдог байна.

Харин хамгийн ихээр нөлөөлдөг нууцлаг учир шалтгаануудыг бид танд хүргэхээр бэлтгэлээ.

6. Та хэтэрхий их транс тос хэрэглэдэг

Транс тос идэх – жигнэсэн хоол хүнс, пицца, чипс, шарсан төмс гэх зэрэг зууш – төрөлтөд сөрөг нөлөө үзүүлнэ, юу гэсэн үг вэ гэхээр овуляци болохгүй. Эдгээр хоол хүнсний хэрэглээгээ хязгаарлалгүй, эрүүл нүүрс ус агуулсан хоол хүнс хэрэглэхгүй байвал, овуляцийн эмгэгээр өвчлөх эрсдэлийг 73% нэмэгдүүлдэг байна. Транс тос агуулсан хоол хүнс идэх хорхой чинь хүрч байвал, оронд нь гадил, бүхэл үрийн талх, буйлс самар эсвэл жимстэй тараг хэрэглээрэй.

© Depositphotos

 

5. Та хэтэрхий их дасгал хийдэг

Дасгал хийх нь төрөлтийн хугацааг сунгах ач тустай, гэхдээ зөв тоогоор дасгалыг хийх нь чухал. Хэтэрхий их дасгал хийх нь энергийн балансыг алдагдуулж, нөхөн үржихүйд сөрөг нөлөө үзүүлнэ. Судалгаагаар удаан, олон цаг үргэлжилсэн дасгалуудыг өдөр бүр хийх нь жирэмслэхэд сөргөөр нөлөөлдөг болохыг баталжээ. Амралттай, цаг хугацаатай дасгал хийх нь таны эрүүл мэнд, сайн сайханд ач тустай аж.

© Depositphotos

 

4. Таны биеийн массын индекс бага

Таны биеийн массын индекс хэвийн үзүүлэлтээс бага байх нь өндгөвчний үйл ажиллагааны саатал, үргүйдэл болон хугацаанаасаа хамаагүй эрт төрөх гол хүчин зүйл болдог байна. Идэх эмгэг нь биеийн массын индекстэй холбоотой ба заримдаа сарын тэмдэг болон төрөлтөд хүртэл нөлөөлдөг. Хэрэв та хангалттай шим тэжээл авч чадахгүй байгаа юм шиг санагдаж байгаа бол зориулалтын апп ашиглаж, хэдий хэр хэмжээтэй калорийг хоол хүнснээс авч байгаагаа тооцож мэдэж авах боломжтой.

© Depositphotos

 

3. Таны хамтрагч стресстэй байдаг

Судалгаагаар эрэгтэй хүний амьдрал, тэр дундаа ажил, гэр бүл болон сошиал сүлжээн дэх стресс төрөлтөд шууд сөрөг нөлөө үзүүлдэг болохыг олж тогтоожээ. Хамгийн их сөргөөр нөлөөлдөг xүчин зүйлсэд хүртэл дээрх шинжүүд багтсан байна.

 

2. Буруу тос хэрэглэдэг

Жирэмслэлтийг сайжруулахын тулд тослогооны материалыг зөв, болгоомжтой сонгох хэрэгтэй. Сайн мэдээ гэвэл: эр хүний үр төлөө үлдээх чадварт ач тустай тослогооны материалууд байдаг аж. Заримынх нь pH буюу шүлтлэгийн хэмжээ 7.2-8.0 байна. Бусад нь найрлагандаа магни йон болон кальци агуулдаг ба эдгээр нь байгалийн гаралтай, бие организмд байх ёстой шингэнүүд юм. Мөн нярай хүүхдийн тос сайн үйлчилгээтэй байдаг.

© Shutterstock

 

1. Төрөлтийн хуанлиг буруу тооцоолдог

Заримдаа зөв тооцоолж гаргах тийм ч амар байдаггүй, тэр тусмаа хэрэв таны сарын тэмдэг тогтмол ирдэггүй бол бүр ч хэцүү. Гэсэн хэдий ч технологи танд тусална. “Flo Period Tracker” гэх апп хамгийн сайн туслагч байх ба iOS болон Андройд үйлдлийн системийн гар утастай эмэгтэйчүүд татаж авч хэрэглэж болно. Та нэгэнт жирэмслэсэн бол апп-ыг жирэмслэлт төрөл рүү шилжүүлж, хүүхдийн эрүүл мэндийг давхар хянах боломжтой.

© Depositphotos
7
ГайхмаарГайхмаар
3
ГоёГоё
3
ТэнэглэлТэнэглэл
2
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Gendendarmaa Norinpil

    Gendendarmaa Norinpil

    2019/06/26 at 22:56

  2. Gendendarmaa Norinpil

    Gendendarmaa Norinpil

    2019/06/26 at 22:56

  3. Gendendarmaa Norinpil

    Gendendarmaa Norinpil

    2019/06/26 at 22:56

  4. Д. Хүрэлбаатар

    Д. Хүрэлбаатар

    2019/06/28 at 13:40

    Bh

  5. Д. Хүрэлбаатар

    Д. Хүрэлбаатар

    2019/06/28 at 13:40

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *