Цус харвалт бол 21 дүгээр зууны тахал. Танд аюул заналхийлж байгаа эсэхийг хэрхэн мэдэх вэ?

2

Сүүлийн жилүүдэд цус харвалт, мөн цусан хангамж зэрэг бусад төрлийн өвчнүүд эрчимтэй залуужиж байна. Хуучны цагт энэ өвчин тусах эрсдэлтэй бүлэгт зөвхөн настай хүмүүс л ордог байсан бол өнөөдөр 30 настай залуучуудыг ч “хяргаж” саажилт, муугаар төсөөлбөл үxэлд ч хүргэх шалтгаан болжээ.

New Africa / Shutterstock.com

Энгийн үгээр цус харвалтыг тайлбарлавал – тархины цусан хангамж аль нэг хэсэгтээ доголдож байгааг хэлнэ. Эд эс өөр хэрэгтэй хүчилтөрөгч, шим тэжээлээ авч чадахгүй байгаа учраас хэдхэн минутын “өлсгөлөн”-гийн дараанаас эхэлж эд эсийн үйл явц үxжиж эхэлнэ. Тиймээс энэ үед анхны яаралтай тусламж үзүүлэх нь нэн чухал. 55 нас хүртэлх 5 хүн тутмын нэг нь цус харвалтад өртсөн байдаг ажээ. Энэ өвчин хөхний хорт хавдраас илүү эмэгтэйчүүдийн үxлийн шалтгаан болж байна. Цус харвалт болох түгээмэл шалтгаануудын нэг бол артерийн судас задарч тархинд цус харвахад хүргэнэ, мөн судасны хана бөглөрөх эсвэл тасрах зэргээс болж цус харвадаг ажээ.

fizkes / Shutterstock.com

Цус харвалтын үндсэн шинж тэмдгүүдийг мэдэж авахад хэнд ч илүүдэхгүй:

  • хэл яриа доголдох
  • ой ухаан самуурах
  • нүүр, биеийн хэсэг мэдээгүй болох, бадайрах, энэ байдал бие, нүүрний аль нэг талаар нь илэрдэг
  • амны нэг үзүүр унжих, мурийх
  • хүчтэй толгой өвдөх, заримдаа бөөлжис цутгана
  • орон зайн баримжаа алдагдах, дайвалзах
Photographee.eu / Shutterstock.com

Цус харвах эрсдэлтэй бүлэгт ихэвчлэн өндөр даралттай, зүрх-судасны өвчлөл, бөөрний өвчлөл, чихрийн шижин, судасны хана нарийссан, холестерины түвшин өндөр, архи, тамхи хэрэглээ өндөртэй, өөхлөлт ихтэй мөн хөдөлгөөн багатай хүмүүс хамаардаг.

puhhha / Shutterstock.com

Цус харвалтад хүргэх хүчин зүйлсийн бүгдийг нь бид хянах боломжгүй. Үүнд хүний хүйс болон түүний гэр бүлийн өвчний түүх мөн нөлөөлнө. Гэхдээ амьдралын хэв маягтай холбоотой зүйлийг бид хянах бүрэн боломжтой бөгөөд өөрсдийгөө аюулт өвчнөөс сэргийлж чадна.

pathdoc / Shutterstock.com

Нас, цусны даралтын үзүүлэлт болон холестерины түвшнөөс хамаарч цус харвалтын эрсдэлийг тодорхойлох хүснэгтийг боловсруулжээ. Уг хүснэгтийг боловсруулахын тулд цус харвасан 250,000 гаруй өвчтөнүүдийн мэдээллийг ашигласнаас гадна европын 12 гаруй улс орны судалгааны баг ажиллажээ.

Хүснэгтээс харахад амьдралын хэв маяг чухал үүрэг гүйцэтгэж байгаа нь тодорхой байна, бид эрүүл мэнддээ хэрхэн анхаарал тавьж чадах вэ гэдэг нь таниаас л шалтгаална. Цусны даралт болон холестерины хэмжээг тогтмол хэмжих – цус харвалтын эрсдэлээс хамгаалах цорын ганц арга биш. Хэрвээ та эрсдэлтэй бүлэгт хамаарч байгаа бол дараах арга хэмжээ авахыг зөвлөж байна:

  • зүрхний хэмнэлийг тогтоох цахилгаан бичлэг хийлгэх
  • зүрхний үйл ажиллагааны бусад асуудлуудыг илрүүлэхийн тулд эхо-д харуулах
  • цусны бүрэн шинжилгээ өгөх
  • цусан дахь сахарын түвшинг тогтоох
BlueRingMedia / Shutterstock.com

Хэрвээ хэн нэгэн цус харваж байна гэж үзвэл түүнийг дараах энгийн үйлдлүүдийг хийхийг хүсээрэй:

  • жирийн өгүүлбэр дагаж хэлэх
  • хоёр гараа толгой дээрээ өргөх
  • инээмсэглэх

Өвчтөн таны үйлдлийг дагаж хийж чадахгүй байвал яаралтай эмнэлгийн тусламж дуудна.

metamorworks / Shutterstock.com

Цус харвалтыг бүрэн эдгээж болно, гэхдээ зөвхөн өвчний анхны шинж тэмдэг илэрсэн үед яаралтай тусламж  үзүүлсэн тохиолдолд. Харин энэ аюулт өвчний эрсдэлээс өөрийгөө сэргийлж чадах эсэх нь таны амьдралын хэв маягаас л шалтгаална. Аливаа хорт зуршлыг та өөрчлөх чадалтай гэдэгтээ итгээрэй!

3
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *