
Хуримын цагаан даашинз, царайгаа нуух, баглаа цэцэг – орчин цагт эдгээр зүйлс дэлхийн ихэнх улс оронд хуримын чухал хэсэг болсон билээ. Үүний зэрэгцээ зарим хосууд уламжлалт хуримын хувцас болох цагаан даашинзыг сонгохгүй байх тохиолдол байдаг аж.
Өнөөдөр бид та бүхэнд ер бусын гэж хэлж болох улс орнуудын хуримын уламжлалт хувцаснуудыг сонирхуулахаар бэлдлээ. Эдгээр фото зургууд таныг уулга алдахад хүргэнэ гэдэгт итгэлтэй байна.
1. Йемен, сүйт бүсгүй нь ихэвчлэн маш их алт болон мөнгөн гоёл чимэглэлээр чимэглэсэн ёслолын алтан хувцас өмсдөг.

2. Японы сүйт бүсгүйчүүд дандаа цэвэрхэн, цагаан кимоно өмсдөг ба энэ нь охин нас болон цэвэр ариун байдлыг илэрхийлдэг.


3. Киннаури сүйт бүсгүйчүүд (Кашмир бүс нутгийн) ихэвчлэн мөнгөөр хийсэн гинж, том хүзүүний зүүлт болон Буддын жижиг шившлэгтэй хайрцгаар нүүрээ нуудаг.


4. Казакстанд сүйт бүсгүй нь “саукеле” гэх нэртэй уламжлалт тоорцог малгай өмсдөг ба энэ нь албан ёсны гэргий болж, шинэ амьдрал эхлүүлж байгааг илтгэдэг байна.

5. Монголын сүйт бүсгүйчүүд “дээл” гэх үндэснийхээ хувцсыг Төв Азид оршин тогтнож эхэлснээсээ хойш олон зууны турш өмссөөр иржээ. Мөн үнэт чулуу шигтгэсэн толгойн гоёл чимэглэл зүүдэг.

6. Кенийн сүйт бүсгүйчүүд хүнд цагаригнуудыг хэлхсэн, толгойн өмсгөл өмсөж, бугуйвч, арьсан ороолт зүүдэг ба ойролцоогоор 20 гаруй хүзүүний зүүлтээр гоёдог.


7. Норвегид уламжлалт хуримын хувцсыг “Бунад” гэдэг – чөтгөрөөс хамгаалж, мөнгөн эдлэлээр гоёж чимэглэсэн байдаг.

8. Жакарта дахь Индонез уламжлалт хуримын хувцсанд их хэмжээний алт, нарийн урласан урлал, хурц өнгө болон толгойн тансаг гоёл чимэглэл гэх зэрэг зүйлс багтана.


9. Өмнөд Африкийн уламжлалт хуримын хувцсанд “Инкегли” гэх нэртэй малгай байдаг ба үүнийг сүйт бүсгүй нь өмсдөг, мөн өнгө өнгийн хүзүүний зүүлт болон бугуйвч зүүдэг.


10. Туркменистаны сүйт бүсгүйчүүд толгойноосоо авахуулаад хөл хүртлээ биеэ алчуураар хучдаг ба энэ нь чөтгөрийн сүнснээс хамгаалах, сахиусаар өөрийгөө хамгаалуулах утга санааг билэгддэг байна.



11. Төвдөд сүйт залуу нь сүйт бүсгүйдээ хуримын даашинз болон гоёл чимэглэл бэлэглэдэг ба үүнд нь толгойн зүүлт, мөнгөн эдлэл эсвэл Буддагийн жижиг метал сахиус зэрэг зүйлс багтдаг.


12. Оссетиа дахь сүйт бүсгүйчүүд урт ханцуйтай, даавуун материалтай даашинз өмсдөг ба метал бүс бүслэж, сахиусыг билэгшээдэг аж.


13. Өмнөд Солонгост сүйт бүсгүйчүүд нь “ханбуг” буюу гэгээлэг өнгөтэй, энгийн материалтай уламжлалт хуримын хувцас өмсдөг ба олон мянган жилийн турш энэ уламжлалыг хадгалсаар иржээ.


14. Румын улсын сүйт бүсгүйчүүдийн толгойдоо өмсдөг цилиндр хэлбэртэй гоёл чимэглэл нь тэднийг чөтгөрийн хүчнээс хамгаалдаг гэж үздэг байна.



15. Гора бүс нутаг дахь сүйт бүсгүйчүүд (Косово болон Македон улсуудын хооронд оршдог) азгүйтлээс өөрсдийгөө хамгаалж, нүүрэн дээрээ янз бүрийн зүйлс зурдаг.


16. Энэтхэг сүйт бүсгүйчүүд өнгөлөг “сари”-г сонгодог ба энэ нь тэдний гарал үүслийг илтгэдэг байна, мөн гартаа улаан хүрэн өнгийн зураг зурсан байдаг.


17. Этиопын хуримын хувцсанд бараан өнгө зонхилсон хилэн материалтай хувцас болон тод ягаан, алтадмал өнгийг уусгасан байдаг аж.


18. Эритрей дэх сүйт бүсгүйчүүд зочдоос нүүрээ нуух зорилгоор толгойн өмсгөл өмсдөг.

19. Шри Ланкад, сүйт бүсгүйд “Налалпата” байдаг ба энэ нь өвөрмөц гоёл чимэглэл юм, духны дунд хэсэгт байрладаг, үүрд мөнх хамт байна гэсэн утгыг илэрхийлдэг байна.

20. Хятадад сүйт бүсгүй нь “Шипао” буюу улаан торгон хувцас өмсдөг ба энэ нь аз болон эд хөрөнгийг билэгддэг.


21. Украйны хуримын хувцас нь ихэнхдээ хатгамал хувцас болон залуу нас, гоо үзэсгэлэнг билэгдсэн цэцгэн чимэглэлээс бүрддэг.

22. Польш хуримын хувцсыг төрөл бүрийн цэцэгсээр гоёж чимэглэдэг ба энэ нь уг улсын уламжлал юм.



Та хувьдаа цагаан даашинзыг сонгох уу эсвэл эсрэгээр нь уламжлалт хуримын хувцсаа өмсөх үү? Дэлхийн аль улс орнуудын аль хуримын хувцас танд илүү их таалагдаж байна вэ? Сэтгэгдэл бичих хэсгээр дамжуулан бидэнтэй санал бодлоо чөлөөтэй солилцохоос бүү татгалзаарай.








Lucky Lucky
2019/06/25 at 16:55
Manai ulamjlalt xurimiin xuwtsas goel goeoo goe
Болдбаатарын Сүхбат
2019/06/26 at 08:23
#Pray4Uchral
#Pray4Amingerel
#Pray4Esonerdene #Pray4Erdenebat
nam nam
2019/06/26 at 16:05
HAMGIIN GOE n KAZAH OSETI 2iinh bna
Sambuu Oyunaa
2019/06/27 at 14:30
Энэтхэг нь хамгийн гоё юм бнаа
Энхүүш Эсү
2019/06/27 at 21:21
Солонгосын хан буг энгийн давуу биш шүү
Bolor Profeta
2019/06/29 at 10:37
ss
Ariusa
2019/10/07 at 05:53
Gora giinh arai aimshigiin kino yu