Сан-Францискогийн бушмен хүмүүсийг айлгаж, хоногийн хоолоо залгуулдаг

0

Сан-Францискогийн бушмен хүмүүсийг айлгаж, хоногийн хоолоо залгуулдагСан-Францискогийн бушмен нэрээрээ Дэлхий дахинд алдаршсан энэ хүний жинхэнэ нэрийг Дэвид Жонсон /David Johnson/ гэдэг. Тэрбээр сүүлийн 30 гаруй жилийн турш Сан-Франциско хотын алдартай аялал жуулчлалын зорин очих газар болох Загасчны зогсоол /Fisherman’s Wharf/-д эвкалипт модны сагсгар мөчрөөр халхавч хийн нуугдаж байгаад дэргэдүүр нь ямар ч ажиг сэжиггүй яваа явган зорчигчдыг цочоон үсэрч гарч ирдэг ажил хийж байгаа. Өөрийгөө орон гэргүй хэмээн мэдэгдсэн энэ эр дэргэдээ лааз, цаасан хайрцаг тэргүүтэн тавиад эвкалиптийн мөчрөөр өөрийгөө халхлан сууж, хүмүүсийг цочоодог энэ үзүүлбэрээрээ нэг жилийн хугацаанд 60.000 доллар олсон гэж хэлдэг. Индианад төрсөн тэрээр төрөлх хотдоо краны жолооч, төмрийн үйлдвэрийн ажилчин, ачааны машины жолооч зэрэг ажлууд хийж байгаад Сан-Франциско руу нүүж иржээ. Худалдааны гудамжинд гутал цэвэрлэгчийн ажил хийдэг байсан анхны хүмүүсийн нэг болох тэрээр үе мөчний өвчин болон хурдацтай өсөж байсан өрсөлдөөний улмаас энэ ажлаа орхиж, амь зуух шинэ арга зам хайж эхэлсэн байна. Модон доор хэвтэх унасан мөчрүүдийг харсан Жонсон тэднийг амь зуух хэрэгсэл болгон ашиглах санааг бодож олсноор Дэлхийд алдарших эхлэл нь тавигджээ. Ажлын чухал багаж хэрэгсэл болох эвкалипсийн мөчрийнхөө араар нуугдаад гудамжаар яваа хүмүүсийг ойртох үед үсрэн гарч ирж цочоодог түүний үзүүлбэрийг харж хөгжилдсөн хүмүүсийн олонх нь түүний энэхүү үзүүлбэрийн шагнал болгож задгай мөнгө лааз руу нь шиддэг байна. Гэхдээ бүх хүн түүний энэ үзүүлбэрт таатай ханддаг уу гэвэл үгүй. Жонсоны үйлдэл түүнийг нэг бус удаа хуулийн хариуцлагад татсанаас дурдвал завь болон зоогийн газрын эзэд хэсэг хүмүүс түүнийг явган хүний зам хааж, бизнест нь саад учруулж байгаа гэж буруутгасан бол түүний ‘хохирогч’-дын зарим нь мөчир бутнаас гэмтэл авсан гэж гомдоллодог байна. Нэгэн эрэгтэй хүн цочсоноос болж зүрхний асуудалтай болсон гэсэн бол өөр нэг настай эмэгтэй гэдрэг унаж, шагайгаа мулталсан, бас нэг эмэгтэй сандран үсрэхдээ хамт явсан ээжийнхээ эрүүг маш хүчтэй мөргөсөн гэнэ. 2004 онд дээрх дөрвөн буруутай үйлдлийнхээ улмаас шийтгүүлсэн ч шүүх түүнийг цагаатгаж, дүүргийн өмгөөлөгч нийтийн бүхий л гомдлуудыг хэрэгсэхгүй болгожээ. Үүнээс хойш Сан-Францискогийн бушмен ‘бай’ болох хүмүүсээ хэр хөгшин байна, яаж алхаж, яаж амьсгалж байна гэж нарийн ажиглаж байж сонгодог болсон гэнэ. Тэрээр гудамжинд хүн айлгадаг энэхүү үзүүлбэрээ гүйцэтгэх зөвшөөрөл авснаар барахгүй олсон орлогоноосоо татвар төлдөг байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *