Шүүхийн байшингийн цамхгийн орой дээр ургасан мод

0

Шүүхийн байшингийн цамхгийн орой дээр ургасан модАНУ-ын Индиана мужийн Гринсбург /Greensburg/ хотын өөр нэг нэр нь Модот хот буюу Tree City юм. Юуны учир ийнхүү нэрлэгдэх болсон нь тус хотын шүүхийн байшингийн цамхгийн орой дээр мод ургадагтай холбоотой. Анх 1870-аад оны эхээр анхны мод ургаж байгаа нь ажиглагдаж эхэлснээс хойш өнөөг хүртэл ургасаар байгаа энэ моддын тоо одоо арваад тоонд хүрчээ. 1870-аад оны эхээр Гринсбургийн оршин суугчийн шүүхийн байшингийн цамхгийн баруун хойд булан ургаж байгаа залуу мөчрийг олж харсан ба анхандаа хэн ч түүнд ач холбогдол өгөөгүй байна. Гэтэл бяцхан мөчир залуу мод болтлоо ургасан нь хот даяар яриа гарахад нөлөөлсөн төдийгүй хэдхэн жилийн дараа гэхэд таван шинэ нахиа мөчир ургасан тул барилгын дээвэрт аюул учруулна гэж үзсэн мужийн эрх баригчид 1888 онд ганцхан мөчир үлдээгээд бусдыг нь тайрч хаяжээ. Олон жил өнгөрч, үлдсэн ганц мөчир салхи шуурганд үхэж үгүй болсон ч цамхгийн зүүн урд булангаас бас нэгэн шинэ мод ургаж эхэлсээр хэдхэн жилийн дотор өнөөгийн мод бий болжээ. 2007 онд нэгэн их сургуулийн мод үржүүлгийн ажилтнууд энэ модыг ялам мод болохыг ялган тогтоосон байна. Гринсбург хотынхон хотынх нь билэг тэмдэг болон ургаж буй энэ модтой холбоотой фестивалийг жил бүр зохион байгуулдаг болсон бөгөөд Tree City Fall Festival жил бүрийн намрын улиралд болдог болжээ.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *