Өвлийн улиралд гутлаа хэрхэн арчлах вэ: давсны толбо, өнгөр зэргээс хамгаалах энгийн зөвлөгөөнүүд

0

Өвөл биднийг үлгэр шиг орчин угтана, намуухан үдэш цас будран ороод л… Гэхдээ автомашины замаар хот тохижилтоос давс эсвэл төрөл бүрийн химийн бодис цацаж цас, мөстэй тэмцдэг. Мэдээж энэ бол сайн хэрэг, хальтиргаа гулгаанаас айх зүйлгүй тул бэртэж гэмтэх аюулгүй. Ганц л дутагдалтай талтай – гутланд маш халтай.

Давсны хүчил нь гутлан дээр маш муухай цагаан толбо үүсгэдэг, гутлын материал ямар байх нь хамаагүй, цэвэр арьс уу, хиймэл үү? Тийм учраас өвлийн улиралд гутлаа зөв цэвэрлэж сурах ёстой. Та бүхэндээ гутлыг давсны уусмалаас салгах энгийн аргуудыг танилцуулахаар бэлдлээ.

 

Өвлийн улиралд гутлаа хэрхэн арчлах вэ?

1. Угтаа бол асуудалтай тэмцэхээс илүүтэй урьдчилан сэргийлэх нь амар арга юм. Юуны түрүүнд таны хийх ёстой зүйл – гэрээсээ гарахаас өмнө уснаас хамгаалах шүршдэг бодис гутал руугаа цацна. Гутал шинэ эсвэл хуучин байх нь огт хамаагүй. Давстай цас арьс, илэг гээд бүх л материал дээр наалдана. Өнөө цагт өөрийнхөө хэтэвчинд тааруулаад авах төрөл бүрийн хамгаалалтын шүршдэг бодис их байх болжээ.

Цүнхэндээ тусгай зориулалтын хөөс эсвэл нойтон салфетк боломжоороо авч яваарай – давстай цас гутланд шингэхээс нь өмнө арчиж цэвэрлэхэд хэрэг болно.

 

2. Гэртээ ирээд л гутлаа хатаах ажилдаа орно. Гэхдээ эхний 30 минут хүйт нь гараг. Хүйтнийг нь гаргаж байна гээд халуун пааран дээр тавих, халуун сэнсээр үлээлгэх хэрэггүй, эс бөгөөс огцом хэмийн өөрчлөлтөөс болоод гутлын ул эсвэл арьс нь хагарна. Мэдээж гутал хатаах тусгай төхөөрөмж байдаг, гэхдээ айл болгонд байх нь ховор. Гутлыг хатаахдаа паарны ойролцоо эсвэл халууны эх сурвалжтай өөр газар байрлуулна. Бүтэн шөнөжингөө ч тавих хэрэггүй, хэдэн цаг байхад л хангалттай.

 

3. Ингэж арчилсан ч гэсэн цагаан толбо гараад ирсэн бол үүнийг арилгаж болно. Гаднаас гэртээ орж ирээд гутлаа бүлээн усанд дүрсэн алчуураар арчиж заншаарай. Дараа нь бохир болсон хэсэг дээр цаасан салфетка эсвэл ариун цэврийн цаас орхиод хатаахаар тавина.

Гутал хатахын зэрэгцээ давс ялгарч эхэлнэ, ялгарсан давс шууд цаасанд шингэх юм. Гутал бүрэн хатсаны дараа хүүхдийн тос түрхэж болно, гэхдээ зөвхөн цэвэр арьсан гутланд түрхэнэ шүү.

 

4. Гутлан дээр тогтсон давсны толбыг 9% уксустай уусмалаар цэвэрлэх боломжтой. Уксусыг устай 1:3 харьцаатай холино. Уксусын уусмалаар гутлаа сайтар арчаарай.

 

5. Илгэн гутлыг цэвэрлэхэд харин амаргүй. Илгэн гутлыг дараах байдлаар цэвэрлэж үзээрэй. Усаа саванд хийж буцалгана, буцалж байгаа усны ууран дээр гутлаа бариад илгэн гутлын тусгай сойзоор арчина. Мэдээж дараа нь гутлаа хатаах шаардлагатай.

 

6. Мөн хүүхдийн кашаар илгэн гутлыг цэвэрлэж болно: давсны толбо ууссан газар хүүхдийн каш цацаад үрж арчаарай. Дараа нь сайтар сойздоно. Хүүхдийн каш бүх давсыг өөртөө шингээнэ, ингэж цэвэрлэсэн илгэн гутал шинэ юм шиг л харагддаг.

Гутлан дээр тогтсон аливаа бохирдлыг тэр даруйд нь цэвэрлэж заншаарай, залхуурч хойш тавих огт хэрэггүй. Ялангуяа хатсан давсны толбыг арилгахад бүр ч хэцүү байдаг, бас гутлын материалыг эвдэнэ. Тэгэхээр залхуурснаасаа болоод шинэ гутал авах хэрэг гарах нь. Өвлийн цагаар гутландаа байнга анхаарал тавьж цэвэрлэж байгаарай, мөн энэхүү хэрэгтэй мэдээллийг найз нөхөдтэйгөө сошиал сувгаар хуваалцахаа мартаж болохгүй шүү.

2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *