Хувийн бизнесээр тэрбумтан болсон баячуудын хэлсэн 21 ишлэл: таны мөнгөний талаарх бодлыг өөрчилнө

3

Эд хөрөнгөтэй болно гэдэг таны санхүүгийн нөхцөл байдал эсвэл боловсролоос шууд хамаарна. Гэвч таны мөнгөтэй болж чадна гэсэн итгэл баяжих уу, эс баяжих уу гэдэг асуудалд том үүрэг гүйцэтгэнэ.

Тэгвэл хэдийнээ энэ зарчмаар явж, тэрбумтан болсон хүмүүсээс урам зориг авч яагаад болохгүй гэж?

Хөрөнгө оруулагч Уаррен Баффетт болон бизнес эрхлэгч Марк Кубанаас авахуулаад онлайн дэлгүүрийн эзэн Жефф Безос, мөн хэвлэл мэдээллийн мэргэжилтэн Опра Уинфри зэрэг хувийн бизнесээрээ тэрбумтан болцгоосон баячуудын мөнгөтэй холбоотой хэлсэн ишлэлүүдийг хүргэхээр бэлтгэлээ – таны бизнес, хөрөнгө оруулалтанд хувь нэмэр үзүүлж, амжилтад хүрэхэд тань тусална.

Тэдний ихэнхийнх нь баримталдаг зарчим: тэд амжилтыг олж буй мөнгөний хэмжээгээр үнэлдэггүй. Мөнгө бол эцсийн зорилго биш бөгөөд мөнгө юуг ч тодорхойлохгүй, харин мөнгийг ухаалгаар зөв зүйлд хөрөнгө оруулах нь эд хөрөнгөтэй болох хамгийн зөв арга зам юм.

Ингээд хамтдаа дэлхийн толгой баячууд мөнгөний талаар юу гэж хэлснийг хамтдаа сонирхоцгооё.

“Би та нарт хэрхэн баян болох тухай хэлж өгье. Хаалгануудаа хаа. Бусад нь шуналтай байхад чи шуналтай байхаас айдаг бай. Бусад нь шуналтай байхаас айдаг байхад чи шуналтай бай.” – Уаррен Баффет, “Berkshire Hathaway” компанийн дарга, гүйцэтгэх захирал

Mario Tama/Getty Images

 

“Дэлхий дээр энэ төрлийн бизнес эрхэлдэг маш цөөн тооны хүмүүс л бий. Би энэ олзоо бусдад зарахыг тийм ч сонирхолтой санаа гэж бодохгүй байна.” – Эван Шпигель, “Snap Inc.” компанийн гүйцэтгэх захирал

Steve Jennings/Getty

 

“Миний санхүүгийн хувьд амжилтад хүрсэн гол шалтгаан бол нэг ч минут мөнгөнд анхаарлаа хандуулж байгаагүй явдал юм.” – Опра Уинфри, бизнесийн хөрөнгөтөн

Mark Metcalfe/Getty Images

 

“Би бодохдоо хүний гар дээр их мөнгө тавьбал, тэр төдий чинээгээр үрэх болно. Харин тэр мөнгөө үрэхгүй бол хөрөнгө оруулна. Хөрөнгө оруулах бол олон ажлын байр бий болгох нэг төрлийн арга зам юм. Мөнгөө ямар нэгэн сан эсвэл банкны шугамаар бусдад зээл олгож боломжтой бөгөөд бид аль болох л мөнгөө энэ мэтчилэн хөрөнгө оруулах хэрэгтэй.” – Майкль Блүүмберг, “Bloomberg LP” компанийн гүйцэтгэх захирал

REUTERS/Tyrone Siu

 

“Хэрэв бид мөнгө хараад урам зориг авдаг байсан бол компаниа зарж, наран шарлагын газар амрангаа, тэндээ дуусцгаах байсан биз.” – Ларри Пэйж, “Google”-ийг хамтран үүсгэн байгуулагч болон “Alphabet Inc.” компанийн гүйцэтгэх захирал

Kimberly White/Getty Images

 

“Хүмүүсийн сая сая доллартой болж, хязгааргүй эрх чөлөөтэй амьдрахыг хүсэж байгааг ойлгож байна. Гэвч чи нэгэнтээ баяжсаны дараа юу мэдэрнэ гээч, би чамд хэлж өгье. Амьдрал адилхан л гамбургер шиг санагдах болно.” – Билл Гейтс, “Microsoft” компанийг хамтран үүсгэн байгуулагч

Thierry Chesnot/Getty Images

 

“eBay шиг жижиг хэмжээний бизнес томроход олон хүчин зүйл нөлөөлсөн. Хамгийн гол нь бусад жижиг бизнесүүдийг эхлүүлж, тэдгээрт хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй – оюуны капитал, бараа таваар болон үйлчилгээ гэх мэт.” – Мег Уитмэн, “Hewlett Packard” компанийн гүйцэтгэх захирал асан

AP

 

“Миний бодлоор хамгийн ач холбогдолтой зүйл бол шинэчлэлт юм. Энэ шинэчлэлт хайрцагнаасаа гарч сэтгэх цорын ганц арга зам буюу өөртөө хөрөнгө оруулалт хийх явдал гэж би хувьдаа ойлгодог.” – Жефф Безос, “Amazon” компанийн гүйцэтгэх захирал

Chip Somodevilla/Getty

 

“Чи урьд өмнө нь мөнгөөр аз жаргалыг худалдаж авч чадахгүй гэдэг үгийг хаа нэгтээ сонсож байсан байх. Гэвч би үүний эсрэг байдаг байсан ба учир нь их хэмжээний мөнгө чамд бага ч болов аз жаргалыг бэлэглэж чадна гэж боддог байлаа. Харамсалтай нь энэ үнэн биш.” – Сергей Брин, “Google”-ийн хамтран үүсгэн байгуулагч болон “Alphabet Inc.” компанийн ерөнхийлөгч

Steve Jennings/Getty Images

 

“Хэрэв чамд 1 сая доллар болон түүнээс бага мөнгө байвал чи яаж зарцуулахаа мэднэ. Харин 1 тэрбум доллар чамд байвал энэ нь чиний мөнгө биш юм. Өнөөдрийн надад байгаа энэ их мөнгийг би үүрэг хариуцлага гэж хардаг. Хүмүүсийн надад хүлээлгэж буй итгэл гэж ойлгодог.” – Жэк Ма, “Alibaba Group”-ийн гүйцэтгэх захирал

Andrew Burton/Getty Images

 

“Мөнгө чамайг хэн болж хувирсныг чинь хэлж өгөх болно.” – Сара Блэйкли, “Spanx” компанийн үүсгэн байгуулагч

Paul Morigi/Getty

 

“Санхүүгийн зах зээл тааварлахад үнэхээр бэрх. Харин чи өөрийнхөө санхүүгийн ирээдүйн нөөц бололцоог яаж харж байгаагаас шалтгаалж, зах зээлийг тааварлах боломжтой.” – Жорж Сорос, “Soros” менежментийн байгууллагын дарга, хөрөнгө оруулагч

AP Photo

 

“Аяллаа эхлэхийн тулд чиний хамгийн түрүүнд хийх ёстой зүйл бол бусдын явсан замаар явах биш, өөрөө зам олж, явах явдал юм.” – Майкль Делл, “Dell Inc.” компанийн гүйцэтгэх захирал

Jack Plunkett/AP Images for Dell, Inc.

 

“Би хэзээ ч баян болох талаар бодож байгаагүй. Ийм бодол хэзээ ч миний толгойд байгаагүй. Надад урам зориг хайрласан бодол бол ямар нэгэн зүйлийг амжилттай хийх явдал байлаа.” – Шелдон Аделсон, “Las Vegas Sands” корпорацийн дарга, гүйцэтгэх захирал

AP

 

“Миний зорилго хэзээ ч компани байгуулах байгаагүй. Олон хүн үүнийг буруугаар ойлгодог, би орлого болон ашгийн талаар бодож байсан удаагүй. Харин компани байгуулахыг хүсдэггүй байсан боловч дэлхийг өөрчлөх ямар нэг зүйл барьж, байгуулах юмсан гэж боддог байлаа.” – Марк Зюкерберг, “Facebook” компанийн гүйцэтгэх захирал

REUTERS/Robert Galbraith

 

“Эд хөрөнгө бол оюун ухаантай адил зүйл биш.” – Ларри Эллисон, “Oracle” компанийн хамтран үүсгэн байгуулагч

Kimberly White/Getty Images

 

“Өөртөө итгэлтэй бас өөрийгөө юу хийж чадах вэ гэдэгтээ бардам байж чадвал, энэ нь чиний амжилтад хүрэх түлхүүр юм.” – Шерил Сэндберг, “Facebook” компанийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал

Reuters

 

“Миний философи бол хэрэв надад мөнгө л байвал, өөртөө байлгаад байлгүй ямар нэг аз туршсан зүйлд хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй.” – Ричард Брэнсон, “Virgin” группийн үүсгэн байгуулагч

Vincenzo Lombardo/Getty Images

 

“Хамгийн сайхан өмч бол үнэ цэнэтэй байх ёстой. Бизнесээ ойлгож, өөрийн байгууллагыг энэ дэлхий дээрх хамгийн шилдэг нь болгохын тулд хичээх хэрэгтэй. Хийж байгаа зүйлдээ дурла эсвэл битгий хий.” – Марк Кубан, бизнес эрхлэгч

Jin S. Lee

 

“Мөнгө хэзээд бидэнд тодорхой хэмжээний нөлөөг үзүүлдэг. Гэхдээ тийм их биш, бас тэгтлээ удаан биш, яагаад гэвэл мөнгө биднийг удирдах ёсгүй. Гэвч мөнгө амьдралд нөлөөлдөг нь байгалийн бичигдээгүй хууль юм. Чамд мөнгө байгаа эсэх, чи мөнгөтэй болохыг хүсэж байгаа эсэх, мөнгөтэй байх нь таатай мэдрэмж төрүүлдэг эсэх нь огт хамаагүй, мөнгө чиний амьдралд үзүүлэх нөлөөгөө үзүүлнэ. Гэхдээ хүн төрөлхтөн мөнгөнд удирдуулахыг огтхон ч зөвшөөрч болохгүй.” – Фил Найт, “Nike” компанийн хамтран үүсгэн байгуулагч

Frederick M. Brown/Getty Images

 

“Би өнгөрснөө эргэж харахад, тэр тусмаа амжилтад хүрснээ дурсахаар, миний амьдралаас авсан хамгийн том шагнал бол хүмүүс болон тэдэнтэй тогтоосон харилцаа байсан юм. Мөнгө зүгээр л алдаа байсан. Юу гээч, гэхдээ зөв алдаа байсан. Би мөнгөтэй харьцаж сурсан, үүндээ ч баяртай байдаг.” – Рэй Далио, “Bridgewater Associates” компанийн үүсгэн байгуулагч

Reuters / Ruben Sprich
12
БахархмаарБахархмаар
4
Ха ХаХа Ха
2
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГоёГоё
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *