Бидний үзэх дуртай кинонуудын үйл явдлыг орвонгоор нь эргүүлэх, хэзээ ч бодож үзэж байгаагүй 10 сонирхолтой таамаг (бага зэрэг бараан тал руугаа)

0

Уран зохиолын багш нар тухайн бүтээлд зохиолчийн тусгасан нууц санааг олж түүгээрээ зохион бичлэг бичих даалгавар өгдөг байж билээ. Сургууль төгссөний дараа тасалгааны хөшиг яагаад хөх өнгөтэй байгаагийн учрыг олох гэж хичээсэн хүн байхгүй биз. Гэсэн хэдий ч аливаа зүйлийн цаад далд санааг олох хүсэл хэзээ ч арилсангүй. Тиймээс үзэгч олон киноны үйл явдлыг өөрийнхөөрөө бодож янз бүрийн таамаг дэвшүүлсээр л…

Бид олон кинонуудын давтан үзлээ, үүний хажуугаар кино сонирхогчид үйл явдлыг орвонгоор нь эргүүлэх ямар их таамаг дэвшүүлдэг болохыг ч мэдэж авсан юм.

“Titanic” киноны Жек – Розагийн төсөөлөл

© Titanic / 20th Century Fox

Жектэй холбоотой таамаг явдаг – Розаг аврахын тулд өнгөрсөн үед ирж байгаа цаг хугацааны аялагч гэнэ. Уг киноны шүтэн бишрэгчдэд бас өөр таамгууд ч бий, илүү гунигтай хувилбар нь Жек бол Розагийн төсөөлөлд байгаа хүн.

© Titanic / 20th Century Fox

Бүсгүй сэтгэл зүйн гүн хямралд орсон: мөнхийн шаардлага тавих ээж, нийгмийн дарамт, худал хуурмаг харилцаа… “Титаник”-ийн ирмэг дээр зогсож байхдаа Роза өөрийгөө аврах Жек гэдэг залууг өөрийн төсөөлөлдөө гаргаж ирсэн. Киноны төгсгөлд Жек нэртэй залуугийн тухай ямар ч баримт олдоогүй гэж хэлдэг нь уг таамгийн баталгаа болсон хэмээн үзжээ.

 

“Ghostbusters” киноны 2 дугаар ангийн үйл явдал ариутгалын ертөнцөд өрнөнө

© Ghostbusters / Columbia Pictures

Киноны 1 дүгээр ангид ангуучдын баг “урсгалыг нэвтэрч гардаг”, тэдний энэ үйлдэл аюултайд тооцогддог. Киноны шүтэн бишрэгчдээс дэвшүүлсэн онолоор бол тэд амьд гарч чадаагүй ажээ.

Тэгэхээр 2 дугаар ангийн бүх үйл явдал өөр ертөнцөд буюу ариутгалын ертөнцөд өрнөж байна. Киноны баатрууд үйл хэргээ давтаж хотын оршин суугчдад өөрсдийнхөө зөв болохыг батлах гэж хичээнэ. Ангуучдад хэн ч итгэхгүй, хоёр дахь боломжийг алдалгүй өөрсдийн амьдралдаа эргэж очихын тулд тэд хотыг аврах ёстой болжээ.

 

“The Big Lebowski” киноны Донни байхгүй

© The Big Lebowski / Working Title Films

“The Big Lebowski” киноны Донни эхнээсээ л амьд байгаагүй гэсэн онол явдаг. Тийм ч учраас залуутай Уолтер л ярьна, харин Хөгшин/The Dude түүнийг үл тооно. Донни – Уолтерийн хий хардаг зүйл гэдгийг тэр сайн мэдэж байгаа хэрэг.

Киноны бусад дүрүүд Доннид яагаад анхаарал хандуулдаггүй, бас нигилистүүд зодоон хийхэд түүнийг яагаад огт оролдохгүй байгаагаар энэ онолыг тайлбарлана. Тус онол мөн Уолтерийн төгсгөлийн үгээр ч батлагдаж байгаа мэт – Донни серфинг, боулинг-д дуртай гэж байснаа яагаад ч юм Вьетнамд aлaгдсан цэрэг эрсийн тухай яриад эхэлдэг. Магадгүй түүний найз aлaгдсан цэрэг эрсийн нэгэн байсан юм болов уу?

© The Big Lebowski / Working Title Films

 

Питер Пэн – хойд төрөлд хүргэж өгөх хөтөч

© Peter Pan / Universal Pictures

Питер Пэнийн адал явдлыг үзэх дуртай томчуудын дунд Питер Пэний тухай нэгэн ам дамжсан яриа явдаг. Хүү – үнэн хэрэгтээ хүүхдүүдийг диваажинд хүргэж өгдөг сахиусан тэнгэр эсвэл хөтөч гэнэ. Тийм ч учраас Неверландын хүүхдүүд том болдоггүй – яагаад гэвэл тэд том болох боломжгүй ажээ.

 

“Charlie and the Chocolate Factory” киноны Вилли Вонка үнэн хэрэгтээ Чарлид бэлэг бэлдээгүй, харин эсрэгээрээ асуудал нэмж өгчээ

© Charlie and the Chocolate Factory / Warner Bros.

Дэвшүүлсэн онолоор бол Вилли шоколадны үйлдвэрээ Чарлид бэлэглээгүй, харин шийтгэл болгож өгчээ. Үйлдвэрийг удирдах ажил Виллигийн сэтгэл зүйд маш их сөргөөр нөлөөлсөн – тийм ч учраас Жонни Деппийн бүтээсэн дүр хүмүүстэй зөв харилцаж чаддаггүй.

Аяллын үеэр Вилли бусад нэр дэвшигчдийг нэг нэгээр нь дарсаар л… Огастес хяналтгүйгээр шоколад идсээр бүгдийг баллаж орхино, Верука ажилчидтай ойлголцохгүй, Вайолет өөрийн хүслээ дарж чадахгүй… Виллийн бодлоор Чарли бол хамгийн тохиромжтой хувилбар. Итгэмтгий, хичээнгүй, тэр дүрэм журмыг мөрдөж үйлдвэрийг амжилттай удирдаж чадна.

 

“Back to the Future” киноны Док цаг хугацааны машинд итгээгүй, хэрвээ ажиллахгүй бол энэ амьдралаас явахад бэлэн байлаа

© Back to the Future / Universal Pictures

Киноны шүтэн бишрэгчдийн дэвшүүлсэн онолоор бол доктор Эммет Браун зохион бүтээсэн машин нь ажиллахгүй бол эцсийн аргаа хэрэглэхэд бэлэн байжээ. Эрдэмтний амьдрал амаргүй өнгөрч байлаа. Олон жил шинжлэх ухаанд зүтгэсэн ч алдар цол байсангүй, бүх хүчээ үр дүнгээ өгөхгүй байгаа машинд зарцуулжээ.

Тийм ч учраас, машиныг анх удаа турших үеэр Марти, Док хоёр руу дөхөж ирэхэд холдох хэрэггүй гэж гүрийдэг. Түүний энэ үйлдлийг шүтэн бишрэгчид нь Док энэ удаагийн оролдлого бүтэлгүйтвэл нөгөө ертөнц рүү Мартиг аваад явах бодолтой байжээ гэсэн таамаг дэвшүүлэхэд хүргэжээ.

 

“Spirited Away” ертөнц бол сүнс шийтгэлээ хүлээх газар

© Spirited Away / Studio Ghibli

Хаяо Миязякигийн алдартай аниме-ийн шүтэн бишрэгчид нь хий үзэгдлийн ертөнцийн тухай хэд хэдэн онолууд дэвшүүлсэн байдаг. Эдгээр онолуудын нэг нь – Тихиро хойд насны ертөнцөд очсон. Охины очсон нөгөө ертөнц – нэг ёсондоо сүнснүүд шийтгэлээ хүлээж буй газар юм.

Энэ онолоо батлахын тулд шүтэн бишрэгчид дараах баримтуудыг гаргаж иржээ: гол дүрийн баатар хар сүүдэртэй цуг усан дундуур явдаг. Тэдний зарим нэг нь амар амгалан амьдралаа олов уу гэлтэй станцын газар доогуур ордог.

 

“Finding Nemo” хүүхэлдэйн киноны Немо – түүний эцгийн төсөөлөл

© Finding Nemo / Pixar

Интернет хэрэглэгчдийн таамаглаж байгаагаар бол “Finding Nemo” хүүхэлдэйн киноны бяцхан Немо гэж угаасаа байхгүй. Киноны эхэнд загасны гэр бүл араатны гарт өртөж байгааг харсан.

Ойр дотнын хүмүүсээ алдсан Немогийн аав хүүгээ өөрийнхөө төсөөлөлд авч үлджээ, бусад загаснууд түүний энэ бодолд саад болохыг хүсээгүй учраас үргэлжлүүлэн дүр эсгэцгээж байсан. Немо байхгүй гэдгийг ойлгуулах цорын ганц загас бол Дорри – тэрээр хүүгээ алдсан азгүй аавд туслахаар шийджээ.

 

Рон Уизли “Империус” шившлэгийн ачаар Гермионаг өөрийн эхнэр болгож чадсан

© Harry Potter and the Deathly Hallows: Part I / Warner Bros.

Анхааралтай уншигчид 7 номыг сайтар уншиж судлаад дараах дүгнэлтэд хүрчээ: Гермиона Ронд дурласан нь юу л бол. Рон түүнийг байнга л шоглодог байсан, амжилтыг нь үл тооно, илт доромжилно…

“Deathly Hallows” номонд бичснээр Рон “Империус” шившлэгийг гоблинд ашигладаг. Уг шившлэг хүнийг өөрийн эрхшээлдээ оруулах зориулалттай – хүний үйлдэл болгон шившлэг хийсэн хүний хяналт дор явагдана.

Ингээд шүтэн бишрэгчдийн дунд асуулт гарч иржээ: угийн онцгой авьяас чадалгүй байсан Рон яаж ийм хэцүү шившлэгийг өөрийн болгож чадсан юм бэ? Магадгүй тэр шившлэгийг Гермиона дээр хэрэглэв үү? Шившлэгийн ачаар тэр бүсгүйг өөрийн эхнэрээ болгож авсан уу?

 

“Маша баавгай хоёр” хүүхэлдэйн киноны бүх ан амьтад –  илбийн аргаар амьтан болж хувирсан хүмүүс

© Masha and the Bear / Animaccord Animation Studio

“Маша и Медведь” хүүхэлдэйн киноны бүх ан амьтад өөрийн гэсэн үүрэгтэй. Мишка сахилгагүй охиныг асарч араас нь гүйнэ, гахай – жоохон хүүхэд болж тоглоно, чононууд мөнхийн өлсгөлөн, харин туулай нь Машагийн гол тоглоом. Энэ хүүхэлдэйн киноны бүх амьтад илбийн аргаар амьтан болж хувирсан хүмүүс байвал яах вэ? Өнгөрсөн амьдралдаа хийсэн үйлийн үрээ эдэлж байгаа хүмүүс гэж бодвол юу болох бол?

Ямар уран сайхны болон олон ангит кинотой холбоотой онолуудад та итгэдэг вэ?

17
ХарамсалтайХарамсалтай
13
Ха ХаХа Ха
3
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Anand Soyolmaa

    Anand Soyolmaa

    2020/12/26 at 12:54

    Jake өөр хүний тасалбараар орсон болхр мэдээлэл нь байдагүй бздээ

  2. Намуунбайгал Б.

    Намуунбайгал Б.

    2020/12/26 at 16:45

    ахха .tegeed roze oortogo ahhh

  3. Энхбаатар Мишээл

    Энхбаатар Мишээл

    2020/12/27 at 23:10

    тэр маша баавгайн таамаглал бүр арай2.. 🤣🤣🤣

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *