Хүмүүсийн хоорондын үл ойлголцлыг ашиглан дундаас нь мөнгө олдог Ксавьер Лонгийн хачирхалтай бизнес. Тэрээр 7 хоногтоо 200 мянган доллар өлхөн олдог гэнэ

0

Америкийн иргэн Ксавьер Лонг амь зуулгынхаа мөнгийг яаж олдгоо бусдад дэлгэжээ. 20 настай афро-америк гаралтай энэ залуу технологийн амжилттай старт-ап эхлүүлсэн үү эсвэл арга ядсандаа рэп үглэж байгаа юм уу? Аль аль нь үгүй.

Лонг мөнгөөр бүсгүйчүүдтэй сээтгэнэдэг. Эдгээр охид бүсгүйчүүдийн нөхөр, найз залуучуудынх нь мөнгөөр. Тийм ээ, тэр нэг ёсны пикапер гэх юм уу даа. Хөлсөлж авсан хүмүүсийнхээ хайртай хүмүүсийг хэр үнэнч эсэхийг нь шалгадаг байна.

livelib.ru

Мань эр бүсгүйчүүдтэй танилцаж түүнтэй сээтгэнэх гэж оролдоно. Хэн л ийм үйлчилгээ аваа аж гэж бодогдмоор? Гэхдээ эрэгтэй хүний хардалт, үл итгэх байдлыг дутуу үнэлж болохгүй шүү.

instagram.com

Ксавьер өдөр болгон хэдэн зуун захиалга авдаг болохоор бүх захиалгуудыг хүслээр гүйцэтгэж амждаггүй. Тиймээс боломжийн захиалагчийн сонирхолтой түүхийг нь л сонгодог байна.

7sisters.ru

Түүх ч үнэндээ янз бүр. Хэн нэгэн хайртай бүсгүйдээ санал тавихаас өмнө эсвэл эцэг эхтэйгээ танилцуулахаас өмнө шалгахыг хүснэ.

fb.ru

Хэн нэгэн салахын тулд боломжийн шалтаг гаргаж ирэх зорилгоор ч мөн Ксавьерийг захиалдаг ажээ.

ejin.ru

Үүнээс ч илүү сонирхолтой түүхүүд бий. Жишээ нь, нэг залуу блогероос ээжийгээ xууран мэxэлж байгаа эсэхийг шалгахыг хүсжээ. Бас нэгэн захиалагч эгчийнхээ үнэнч байгаа эсэхийг шалгуулах захиалга өгсөн байна. Эгчийгээ өөрийнх нь найзтай болзоод байна гэсэн cэжиг төрсөн бололтой.

domashnyochag.ru

Сонирхуулж хэлэхэд, энэ залуу гэрээсээ ч гарах шаардлагагүй. Бүх үйл явц зайнаас явагдана. Тэр бүсгүйн инстаграм руу хувийн захидал илгээнэ. Бүсгүй хайртай залуугаасаа асуулгүй өөрийнхөө утсыг өгч байгаа бол шалгалтандаа унажээ гэж тооцно.

Иймэрхүү ажил хийгээд Ксавьер долоо хоногтоо 200 мянга орчим долларын орлого олдог. 20 настай залуугийн хувьд муугүй орлого.

playboyrussia.com

Та ийм үйлчилгээ байсан бол авах байсан уу?

3
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *