
Зарим нэг хүмүүс муур, нохой гэртээ тэжээхээс илүүтэй өөр бусад амьтан тэжээхийг илүүд үздэг байна. Тийм ч учраас хөөрхөн хайр татам зарааны зургуудыг сошиал сүлжээнд байрлуулдаг ажээ. Саяхан Твиттерт нэгэн бичлэгийг байрлуулжээ – тэнд ягаахан өгзгөө гаргаад унтаж байгаа зараа харагдана, эзэн нь түүнийг нөмрөгт өлгийдөх гээд л оролдох нь тэр. Энэ бичлэгийг үзсэн бусад эзэд хайр татам амьтныхаа зургийг интернет хэрэглэгчидтэй хуваалцах болжээ.
Твиттер хэрэглэгчид зараа яаж унтдагийг бусдад сонирхуулсан байна
Бусад зарааны эзэд ч мөн адил гэрэл зургуудаасаа хуваалцлаа

Зараа ягаан өнгийн бяцхан өгзєгтэй юм байна

Бас тэр жижиг сүүлийг нь хараач?
Тэд шөнийн амьдралтай, өдөр нь унтдаг

Зараануудад гүйлтийн дугуй зам заавал тавьж өгөх ёстой гэнэ

Шөнийн цагаар зараанууд хэдэн ч километрийн зам туулж чаддаг юм?

Зараа тэжээхэд маш их анхаарал, халамж хэрэгтэй байдаг

Зараа өхөөрдөм ягаан бөгсөө 24–30 хэмийн халуунд байлгах ёстой гэнэ

Зарааны хоол нь уургийн агууламж ихтэй, өөх тосны агууламж багатай байх ёстой

Африкийн бүжин зараа – гэртээ тэжээж болох цорын ганц үүлдэр нь. Өргөст андыг хэрхэн тэжээх, арчлах талаар муу мэдлэгтэй бол гэртээ тэжээхгүй байхыг мэргэжилтнүүд анхааруулж байна. Зараа – зураг дээрээ гарсан шиг өхөөрдөм амьтнаас гадна анхаарал халамж их шаарддаг эмзэг амьтан ажээ.








Andig Andig
2019/11/30 at 10:38
Од баяраар илүүлэх юмсаан