
Тантай уулзсан, учирсан хүн бүр инээмсэглэдэг тийм гайхалтай ертөнцийг төсөөлөөд үз дээ? Австралийн гэрэл зурагчин, аяллын хөтөч Jay Weinstein өөрийнхөө “So I Asked Them to Smile” гэх төслийнхөө хүрээнд хэрэв үнэхээр тийм ертөнц байсан бол, ямар харагдах байсныг олж мэдэхээр шийджээ. Тэр энэхүү төслөө 2013 онд анх эхэлсэн бөгөөд хүмүүсийн инээмсэглэхийн өмнө ба дараах мөчийг гэрэл зургийн хальсанд буулгасан байна.
Харин бид та бүхэнд тэдгээр сэтгэл татам, гайхалтай гэрэл зургуудыг хуваалцахаар шийдлээ. Эдгээрийг үзээд та инээмсэглэл гэдэг ямар хүчтэй зүйл болохыг ойлгох биз ээ.
1. “Тэр Кахшар тосгоны ойролцоо орших гэрийнхээ гадна тоглож байсан юм…”

2. “Тэр нэгэн бүрхэг өдөр метроны буудал дээр алхаж явж байлаа…”

3. “Тэр сургуулиасаа буцаж ирмэгцээ ах дүү нартайгаа хамт тоглож байв…”

4. “Тэр хэн нэгнийг шороон замын хажууханд хүлээж байлаа…”

5. “Тэр Гатын чулуун шатаар ганцаараа алхаж байв…”

6. “Тэр 1300 жилийн настай Кайюань сүмийг олж илрүүлэн, нөхөн сэргээх ажлыг гүйцэтгэж байсан юм…”

7. “Тэр ээжийнхээ хамтаар гол замын хажуу талын шороон дээр тоглож байлаа…”

8. “Тэр нэгэн өглөө Матурагийн замаар уруудаад алхаж байсан юм…”

9. “Тэр сүмийн найрал дууны видео клипний үеэр түр завсарлаж, амарч буй хэсэг бүлэг бүжигчидтэй хамт байсан юм…”

10. “Тэр нэгэн өдөр гэр бүлийнхнийхээ хамтаар гудамжаар алхаж явж байв…”

11. “Тэр нэгэн өдөр Жалан Бесар спортын төвийн хажуу талын гудамжин дахь моддын төгөлд алхаж явж байлаа…”

12. “Тэр нэгэн өглөө Удайпурын хотын ордонгийн гадна хүндэт харуул хийж байсан юм…”

13. “Тэр нэгэн бороотой өдөр хэсэг бүлэг хүүхдүүд болон ахмад настнуудын хамт байж байлаа…”

14. “Тэр нэгэн өдөр дэлгүүр, зоогийн газар болон кафе байрлах гудамжаар алхаж явж байв…”

15. “Тэр нар жаргах мөчид гэр бүлийнхнийхээ хамтаар Мидландад алхаж явж байсан юм…”

Ердөө ганц энгийн инээмсэглэл тухайн хүнийг асар их өөрчилнө гэдэгт та итгэлтэй байна уу? Хэрэв бид илүү их инээмсэглэвэл, бидний дэлхий ертөнц түүнийг дагаад нөхөрсөг, найрсаг газар болж хувирах болов уу?







