Ажлын газрын маань найз хүүхэн энэ шингэнийг ууснаас хойш танигдахын аргагүй болтлоо турж бас шавхагдашгүй эрч хүчтэй болсон

1

Та урьд өмнө нь зөгийн бал гэж чухам юу болох бас яагаад танд хэрэгтэй болох талаар сонсож байсан уу?

Эрдэмтдийн хэлж байгаагаар, зөгий зөгийн балыг цэцгийн шүүсний тусламжтай бий болгодог ба гуурсан хэлбэртэй хэлээрээ цэцгийн шүүсийг шахаж, хоёр дахь хэвлийдээ хуримтлуулж авдаг байна. Цэцгийн шүүс нэмэлт гэдсэнд орж ферменттэй холигдоно. Дараа нь зөгийнүүд дээрх бодисыг бусад зөгийнд дамжуулж, боловсруулах байдлаар зөгийн уутанд зөгийн балыг бий болгоно. Зөгийнүүд зөгийн уутыг их хэмжээний ус уурших хүртэл далавчаараа дэвж агаар оруулдаг. Ингэснээр зөгийн уут бодисоор бэхжиж, хатуу болдог ба бидний мэдэхээр үүнийг зөгийн лав тос гэж нэрлэдэг билээ.

Гэхдээ яагаад зөгийнүүд зөгийн балыг хийдэг вэ? Яагаад гэвэл энэ нь тэдний хоолны нөөц юм! Тэгвэл юу зөгийн балыг тэжээллэг болгодог вэ? Зарим эх сурвалжуудын мэдээллэж байгаагаар, зөгийн бал нь найрлагандаа 80% байгалийн гаралтай сахар болон 18% ус агуулдаг гэнэ. Үлдсэн 2% нь витамин болон эрдэс бодис буюу цэцгийн тоос, уураг юм. Тэгэхээр зөгийн бал их хэмжээний сахарын агууламжтай байх нь, гэвч энэ нь тохирох хэмжээгээр хэрэглэхэд эрүүл мэндэд хор хөнөөл учруулахгүй. Үнэндээ витамин болон эрдэс бодис нь зөгийн балыг эрүүл хоол хүнс болгодог. Цааш үргэлжлүүлэн зөгийн балыг хэрхэн тогтмол хэрэглэх болон эрүүл мэндэд үзүүлэх ач тусын талаар уншаарай!

1. Илүү их энерги өгөх

Мемфисийн Их сургуулийн хийсэн судалгаагаар, зөгийн бал нь тамирчдын бэлтгэл болон бие халаалтын үеэрх энергийг нөхөх гол сурвалж болохыг олж баталжээ. Яагаад гэвэл бусад нүүрс усны адилаар зөгийн балыг эхний удаа хэрэглэхэд цусан дахь сахарыг огцом бууруулдаггүй байна. Мөн зөгийн бал нь тамирчдын хурд болон хүч чадлыг нэмэгдүүлдэг болохыг олж тогтоожээ.

Энэ бол хүн болгоны хувьд таатай мэдээ, дан ганц тамирчдад ч гэлтгүй. Хийжүүлсэн, сахартай ундаа уухын оронд зөгийн балтай хайрсан талх идэх хэрэгтэй.

2. Өөхийг шатаах

Зөгийн бал зөвхөн илүү их энерги өгөөд зогсохгүй өөхийг шатаахад тусална! Мэргэжлийн эмч нарын хэлж байгаагаар, орондоо орохын өмнө нэг халбага зөгийн бал хэрэглэх нь өөхийг шатаахад сайнаар нөлөөлдөг байна. Яагаад гэвэл зөгийн бал таны бодисын солилцоог идэвхжүүлж, унтах үед стрессийн гормон ялгарахаас сэргийлнэ. Шанцайн цай болон зөгийн балыг хамтад нь хэрэглэж, хоргүйжүүлэх шингэн уухыг мэргэжлийн эмч нар санал болгож байна.

3. Зүссэн шарх болон түлэгдэлтийг эмчлэх

Эрүүл мэндийн байгууллагаас манука болон далдуу модны зөгийн бал зүссэн шарх болон түлэгдэлтийн шархыг эмчилдэг болохыг онцолжээ. Яагаад гэвэл найрлагандаа хүчтэй антибиотик агуулдаг. Шарх үүссэн хэсэгт зөгийн бал түрхэж, зөөлөн үрнэ. Мөн та дээрх төрлийн зөгийн балыг батганы эсрэг хэрэглэх боломжтой.

4. Ханиадыг эмчлэх

2 цайны халбага зөгийн балыг орондоо орохоос 30 минутын өмнө хэрэглэх нь шөнийн цагаар ханиадыг эмчлэх найдвартай арга юм. Энэ арга аюулгүй ба насанд хүрэгчид болон нэгээс дээш насны хүүхдүүдийн аль алинд нь үр нөлөөтэй.

5. Дотор муухайрахыг болиулах

Зөгийн балыг нимбэгтэй хамт хэрэглэвэл дотор муухайралтыг эмчлэх гайхалтай эмчилгээ болно. Олон жирэмсэн эхчүүд өглөө бүр энэ зовиураас болж шаналдаг. Нимбэгийн зуурмаг чанар нь хямарсан гэдсэн дэх бодисыг цэвэрлэнэ. Гэхдээ зөгийн балын нөлөө нимбэгийн цэвэрлэх үйл явцыг бага зэрэг удаашруулах талтай байдаг.

6. Цусны даралтыг бууруулах

Зөгийн бал найрлагандаа онцгой төрлийн нүүрс ус буюу олигосаккаридыг агуулдаг. Энэ нүүрс ус хоёр дахин их антиоксиданттай учир цусны даралтыг бууруулна. Хэрэв таны цусны даралт өндөр байвал өдөр бүр нэг хоолны халбага зөгийн балыг хоол хүнсэндээ хэрэглээрэй гэж зөвлөе.

7. Хагийг эмчлэх

Дубай дахь эрүүл мэндийн байгууллагын хийсэн судалгаагаар, зөгийн балны найрлаганд бактери, мөөгөнцрийн эсрэг бодис болон антиоксидант агуулдаг тул үс хагтах үеийн шинж тэмдэг болон үс унах, гуужих зэрэг арьсны үрэвсэлд хэрэглэхэд тохиромжтой болохыг баталсан байна. Гэрийн нөхцөлд ашиглах боломжтой энэ эмчилгээ нь шингэн бүлээн усыг зөгийн балтай хольж, хуйхан дээрээ түрхэж, зөөлөн үрнэ. 3 цаг хүлээсний дараа бүлээн усаар хуйхаа зөөлөн угаана. Шинж тэмдэг байхгүй болтол дээрх эмчилгээг өдөр бүр хийх хэрэгтэй. Харин эрүүл хуйханд 7 хоногт нэг удаа зөгийн бал түрхэнэ.

8. Сайн унтах

Бага хэмжээгээр зөгийн бал болон Гималайн давс хэрэглэх нь шөнө сайн унтаж амрахад тусална. Яагаад гэвэл Гималайн давс магниг найрлагандаа агуулдаг ба энэ нь стрессийн гормон болох кортизолыг ялгаруулахаас сэргийлж, амархан унтахад тусалдаг байна. Нөгөө талаасаа зөгийн бал элэгний үйл ажиллагааг дэмжиж, эд эрхтнийг амрахад нөлөөлнө. 5 цайны халбага зөгийн бал болон 1 цайны халбага Гималайн давсыг хольж шилэн саванд хийж тавина. Орой бүр дээрх бэлдмэлээс 1 халбагыг хэлэн доороо тавьж унтана.

Зөгийн бал чихэрлэг, хамгийн амттай, байгалийн гаралтай хоол хүнс юм. Үнэхээр гайхалтай гэж хэлж болох олон ач тусыг эрүүл мэндэд үзүүлнэ. Тэгвэл та юу хүлээж байна вэ? Өглөөний цайндаа нэг халбага зөгийн бал хийгээрэй. Кофенд ч хийж болох ба бүхэл үрийн хайрсан талхтай идэнгээ уугаарай. Тарагтай хольж, дээр нь өөрийнхөө дуртай амт оруулагчаа нэмж хэрэглэсэн ч болно. Энэ мэтчилэн зөгийн балны ач тусыг дурдаад байвал дуусахгүй!

Та зөгийн балыг яаж хэрэглэдэг вэ? Бидэнтэй санал бодлоо хуваалцаарай бас энэхүү хэрэгтэй мэдээг сошиалаар найзуудтайгаа хуваалцаарай!

18
ГоёГоё
10
ГайхмаарГайхмаар
3
Ха ХаХа Ха
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *