Гүйснээс хэд дахин илүү өөх шатаадаг 8 дасгал. Гүйх боломжгүй гэртээ байгаа энэ үед танд хамгийн оновчтой сонголт байх болно

0

Жингээ хасахаар төлөвлөж буй хүн бүхний толгойд хамгийн түрүүнд гүйх талаар бодол орж ирдэг. Мэдээж энэ бол үр дүнтэй аргуудын нэг: 70 кг жинтэй хүн 30 минутын турш 8 км/цаг хурдтай гүйвэл, 298 калор шатааж чадна. Гэсэн хэдий ч зарим хүмүүс гүйхийг илүүд үздэггүй байна. Магадгүй энэ нь өвдөг болон үе мөчний асуудалтай холбоотойгоос гадна уйтгартай санагддаг байж мэдэх юм.

Гүйснээс илүү их өөх шатаах зарим нэг спорт дасгалуудыг бид хайж оллоо. Мөн та бонус хэсэг дэх дасгалыг сонирхохоо бүү мартаарай.

1. Дээс – 372 калор

Энэ бол зөвхөн хүүхдүүдийн сайн мэдэх тоглоом биш. Энэ бол олон тамирчдын хийдэг хамгийн түгээмэл дасгалуудын нэг. Дээс гайхалтай кардио дасгал болдог – уялдаа холбоо болон цаг хугацааны зохицуулалт хийхэд тусална. Мөн зөвхөн нэг янзаар биш, олон арга барилаар уг дасгалыг хүмүүс хийдэг бөгөөд энэ нь маш их үр дүнтэй байдаг.

 

2. Усанд сэлэлт (чөлөөт сэлэлт) – 409 калор

Усанд сэлэх нь калор шатаах болон олон төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэхэд гайхалтай ач тустай. Чихрийн шижин, цус харвалт болон бусад төрлийн зүрхний асуудлуудыг энд дурдаж болно. Түүнчлэн, булчинг чангалахад туслахаас гадна, өвдөг болон ташаанд ачаалал учруулдаггүйгээрээ давуу талтай.

 

3. Хаданд авиралт – 409 калор

Адал явдалтай, зугаатай байдлаар калор шатаах арга. Хаданд авирах дасгал биеийн бүх булчинг зэрэг ачааллуулж, оюун санааны эрүүл мэндийг сайжруулах эерэг нөлөөтэй. Мөн анхаарлаа төвлөрүүлэх болон хувийн ур чадвартай болоход ач тустай.

4. Дугуй унах – 614 калор

Гүйхтэй нэгэн адилаар дугуй жийх нь калор шатаадаг – давтамж нь их байх тусам, илүү их хэмжээгээр шатаана. Дугуй унаж байхдаа үе үе огцом хурдлах нь илүү үр дүнтэй. Дугуй унах нь олон талын ач тустай. Сайн дасгал хөдөлгөөн болохоос гадна, булчин болон зүрхэнд гайхалтай сайн нөлөөлнө. Түүнчлэн, тээврийн эко – төрлийн найз билээ.

 

5. Алхамтай аэробик – 372 калор

Аэробикыг ихэнхдээ зааланд, сэтгэл санаа дэмжих дундаж-темпо хэмнэлтэй хөгжимтэй хослуулан хийдэг. Энэ дасгал дан ганц өөх шатаагаад зогсохгүй, зүрх судасны эрүүл мэндийг сайжруулна. Алхамтай аэробик үе мөчинд ачаалал учруулахгүй бөгөөд ясны сийрэгжилттэй хүмүүс хийхэд нэн тохиромжтой.

 

6. Хураангуйлсан дасгал – 335 калор

Энэ төрлийн дасгалын төхөөрөмжүүд биеийг бүхэлд нь ачааллуулдаг. Бүсэлхийнээс доогуурх (гуя, ташаа, єгзєг) болон дээгүүрх биеийг (гар, нуруу) илүү хэлбэржүүлдэг байна. Бага нөлөөтэй боловч, амаржсан эхчүүд эргээд биеийн галбиртаа анхаарах зорилгоор хийхэд тохиромжтой юм.

 

7. “Burpees” – 316 калор

Энэ бол хамгийн динамиктай калистеник төрлийн дасгал – тоног төхөөрөмж байгаа эсэхээс үл хамаарч, энэ дасгалыг ямар ч нөхцөлд хийх боломжтой. Биеийн бүх булчинг ачааллуулах бөгөөд нэг минутад 10 хүртэлх калорийг шатаах боломжтой – хэр эрч хүчтэй хийх нь үүнд хамаарна.

 

8. Гар бөмбөг – 446 калор

Спорт, тэр дундаа өрсөлдөөнтэй спортын төрлүүд гайхалтай дасгал хөдөлгөөн болдог. Энэ спортын хувьд бүтэн тоглолтын турш биеийнхээ бүх хэсгийг жигд хөдөлгөх шаардлагатай болдог тул, калорийг боломжийн хэмжээгээр шатаана.

 

Бонус: Хүүхдүүдтэйгээ тоглох – 372 калор (1 цагт)

Энэ бол үнэн, бид жингээ хасахын тулд өдөр шөнөгүй фитнесээр хичээллэх шаардлагагүй. Нэг цаг хүүхдүүдтэйгээ тоглоход боломжийн хэмжээний калор шатаах боломжтой байдаг. Балчир насны хүүхдүүдтэй ээжүүдэд фитнест явах цаг хангалттай гардаггүй. Тэгвэл оронд нь гэртээ хүүхдүүдтэйгээ тоглоорой гэж зөвлөе.

Анхааруулга: Дээрх спорт дасгалуудыг бүгдийг нь 70 кг жинтэй хүнээр (30 минут хичээллэхэд) жишээ авч, хэдий хэр хэмжээний калор шатаах боломжтойг тооцсон болно. Таны биеийн жингээс хамаараад шатаах калорийн хэмжээ өөр өөр байна гэдгийг санаарай.

Та гүйх дуртай юу? Та хэзээ дасгал хийхийг илүүд үздэг вэ – өглөө эсвэл орой? Яагаад?

13
ХөөрхөнХөөрхөн
4
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *