Гоо үзэмж гутаасан махан ургацгийг арилгах эрүүл, байгалийн гаралтай арга

1

Махан ургацаг гэж юу вэ?

Ургацаг – арьсны гадаргуу дээр ургах мах юм. Анагаахын үүднээсээ Acrochordon гэдгээрээ алдаршсан. Уг ургацгийг хоргүй хавдар гэж үзэх бөгөөд нүүр, хүзүү, гэдсээр гарна. Хүний эрүүл мэндэд хор уршиг тарихгүй, хэмжээгээрээ жижиг буюу 5 см хүртэл өргөнтэй байдаг.

Ургацаг ургах шалтгаанууд:

  • Илүүдэл жин
  • Чихрийн шижингийн 2 дугаар төрөл
  • Өндөр настан
  • Дааврын тэнцэрт байдал алдагдах

Гоо үзэмж гутаах муухай ургацгаас салах гайхалтай арга бий:

1. Алимны уксус

Юуны түрүүнд арьсыг савантай усаар угааж цэвэрлээд хуурай болтол нь арчина.

Хөвөн тампоныг алимны уксусаар норгоод арьсан дээрээ тавина.

Тэр орчмыг хэсэг боож байгаад дараа нь угааж цэвэрлэнэ.

Хэдэн долоо хоногийн турш энэ байдлаар арчилна.

 

2. Эфирийн тос

2-3 дусал лавандагийн эфирийн тосыг орегано болон нимийн тостой холино.

Ургамлын тоснуудаа сайтар хутгаарай. Далдуу модны самрын тосыг мөн нэмж болно.

Арьсандаа түрхээд сайтар боогоод шөнөдөө хонуулна.

 

3. Зуун настын гель

Зуун настын навчийг дундуур нь хуулаад шинэ гелийг гаргаж авна.

Цэвэрхэн халбагаар нухаарай.

Зөөхий шиг болсон гелийг арьсандаа түрхэнэ.

Өдөр болгон түрхвэл хурдан үр дүнд хүрнэ.

 

4. Сармисны паста

Хоёр эсвэл гурван хумс сармис бэлдэнэ.

Шүүсийг нь шахаарай.

Цэвэрхэн хөвөн тампонд шүүсийг шингээж ургац дээрээ түрхэнэ.

Өдөрт хоёр удаа сармисны шинэ шүүс түрхэнэ.

 

5. Нимбэгийн шүүс

Шинэхэн шахсан нимбэгийн шүүсийг хоёр хоолны халбага бэлдэнэ.

Ургац дээрээ түрхэхийн тулд хөвөн тампоныг шүүсэнд дүрж норгоно. Ургацагтай хэсэг дээр тавина.

Уг арчилгааг хэдэн өдрийн турш алгасалгүй ургацаг бүрэн унатал хийгээрэй.

10
ГайхмаарГайхмаар
5
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. TSolmon Bayrmaa

    TSolmon Bayrmaa

    2018/10/16 at 22:26

    yaj arilgadag ym be

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *