Саяхан тэр өөрийнхөө “өөрчлөлт”-ийн өмнө ба дараах зургуудыг Твиттер хуудсаараа дамжуулан олон нийтэд харуулжээ. Эгэл жирийн энэ Япон залуу гайхалтай үзэсгэлэнтэй эмэгтэй хүн болж хувирч байгааг харсан интернет хэрэглэгчид шоконд орсон байна.
Түүнийг Li Yu гэдэг бөгөөд тэр бол “Cosplayer”. Интернет хэрэглэгчид энэ залуугийн нүүр хувиргалт (make up хийх чадвар) ур чадварыг гайхан биширцгээжээ.
Тэр ихэвчлэн эмэгтэй хүний дүрд хувирдаг. Нүүрээ төгс будаж, дараа нь эмэгтэй хүн шиг хувцасладаг. Эрэгтэй хүн гэж харах ямар ч боломжгүй бөгөөд магадгүй зарим эмэгтэйчүүдээс ч илүү гоо үзэсгэлэнтэй, хөөрхөн болж чаддаг байна!
Мөн тэрээр өөрийнхөө өөрчлөлтийг харуулсан хөдөлгөөнт зургуудыг бусдад үзүүлэхийг хүсдэг аж. Нэг зүйлийг нэмж хэлэхэд Li Yu эмэгтэй хүнд хувирахын тулд силикон хөх ашигладаг байна.
Тэр өөрийгөө мэргэжлийн “make up artist” биш бөгөөд нүүр будах ур чадварт суралцсан гэж хэлжээ.
Хэдий тийм боловч, тэр заримдаа илүү төгс царай зүстэй эрэгтэй хүн болж хувирах дуртай гэнэ. Бодит байдал дээр ч өөрөө давгүй залуу бололтой!
Гэхдээ тэр эмэгтэй хүн болж хувираад дэлгүүр хэсэх юм бол, хэн ч түүнийг эрэгтэй хүн байна гэж харахгүй нь лавтай!
Харин эмэгтэй хүн болж хувирсны дараа түүнийг нүүрний будгаа арилгаж, хувцсаа тайлахыг харах тийм ч сайхан биш байх…
Та энэ залуугийн дүр хувиргалтын ур чадварын талаар юу гэж хэлмээр байна вэ?
Энх-учрал Т.
2020/03/26 at 18:21
tsarailag zaluu tsarailag ohin bollo
Бат Заяа
2020/03/26 at 23:25
BoxBox oos l deer yum bn
А. Тэмүүлэн
2020/03/28 at 03:43
Psda osorjamaa snaand orooshagd