“Мулан” уран сайхны киноноос бид юу хүлээж байгаа вэ? Яагаад орчин үеийн нийгэмд “Мулан”-ыг чухал кино гэж үзэх болов?

2

“Мулан” хүүхэлдэйн кино анх дэлгэцнээ гарснаас хойш 22 жилийн хугацаа өнгөрчээ. Walt Disney компани энэ чухал ойг тэмдэглэхийн тулд үзэгч олны хайртай баатруудын дүрийг дахин амилуулахаар шийдсэн байна. Зоригт бүсгүй Хуа Мулан охины түүх. Тун удахгүй кино театруудад гарч эхэлнэ. Алдартай хүүхэлдэйн киноны ремейк ямар болсныг бид сонирхож үзсэн юм, киноны найруулагч бидэнд шинэ соргог юу бэлдэв?

Ямар ч дуу байхгүй бас хөгжилтэй зүйлс ч багасчээ

© xtina / Instagram

Үзэгч олонд илүү бодит түүхийг нухацтайгаар ойлгуулахын тулд найруулагч Ники Каро хүүхэлдэйн киног бодвол өөрийн бүтээл дээр жүжигчдээ дуулахгүй байхаар шийджээ. Найруулагч бүсгүйн хэлснээр, кино бүтээгчид дууны тусламжтайгаар ямар нэгэн утга санаа илэрхийлэхийг хүссэнгүй эсвэл инээдтэй дүр болон хошигнолоор киноны үндсэн санааг эвдэхийг хүсээгүй гэжээ. Киноны үндсэн саундтрекийг Америкийн дуучин Кристина Агилера дуулжээ.

 

Шонхор шувуу жинхэнэ заналт дайсан болсон

© Mulan / Walt Disney Pictures © Mulan / Walt Disney Pictures

1998 оны “Мулан” хүүхэлдэйн киноны гол дүрийн баатар бүсгүй, эсрэг талын Шань Ю болон түүний цэрэг эрстэй тэмцдэг. Кино зохиол дээр Шань Ю-д нэгэн шонхор шувуу бий. Харин шинэ кинонд шувуу нь бүхэл бүтэн хүн-дүр болж өөрчлөгджээ: одоо бол хүчтэй, хорон муу санаатай чөтгөр шулам Сянь Лан, хүссэн үедээ шонхор болон хувирна. Мөн гол дүрийн хорон муу санаатан ч бий – нүүдэлчин Бор Хан. Тэрээр эцгийнхээ өшөөг авахаар хятадын ард түмэнтэй тулалддаг.

 

Мушу луу галт шувуу болно

© Mulan / Walt Disney Pictures

Муланы дотны найз хайр татсан Мушу луу соёлын шалтгааны улмаас кинонд ороогүй ажээ. 5 дугаар зуунд бичигдсэн хятадын эх зохиолд луу байхгүй, энэ бол Disney өөрийнхөө хүүхэлдэйн кинонд зориулж гаргаж ирсэн дүр юм. Өмнөд Калифорнийн их сургуулийн профессор Стэнли Розен–ы батлан хэлж байгаагаар бол хятад үзэгчдийн хувьд уг дүр өв соёлыг нь доромжилсон хэрэг болсон гэжээ. “Мушу зөвхөн АНУ-д алдартай байсан, харин хятадууд түүнийг үзэн яддаг байлаа. Тэр жижигрүүлсэн луу хятадын ард түмний өв соёлыг хялбаршуулсан” гэж тэрээр хэлсэн байна. Мушугийн оронд энэ удаад галт шувуу-г үзүүлнэ – хятадын соёлд хөгжин цэцэглэх, эв найрамдлын бэлэг тэмдэг хэмээн дээдэлдэг шувуу.

 

 

Мулан урт гэзэгтэйгээ үлдэнэ

© Mulan / Walt Disney Pictures © Mulan / Walt Disney Pictures

Хүүхэлдэйн киноны нэгэн дурсгалт болон сэтгэл догдлуулсан үйл явдал бол Мулан эцгийнхээ сэлмээр үсээ тайрч байгаа хэсэг юм. Харин бид энэ удаад тэр хэсгийг үзэхгүй. Ремейк кинонд гол дүрийн баатар бүсгүй урт, өтгөн гэзгээ дуулга дор нуух эсвэл чанга сүлжинэ. Киноны продюсер Жейсон Рид-ийн тайлбарлан хэлснээр кино бүтээгчид эх зохиолыг баримтлахыг хүссэн: “Диснейн бүтээсэн алдартай хүүхэлдэйн кинон дээр гардаг үсээ тайрдаг хэсэг угтаа эх зохиол дээр байхгүй, тэд л нэмсэн хэрэг. Хятадын дайчин, цэрэг эрс нь 5 дугаар зуунд урт үстэй байцгаасан. Тэгэхээр үсээ тайрснаар эмэгтэй хүн гэдэг нь шууд мэдэгдэхээр сэжиг төрүүлнэ, товчхондоо бодит түүхээс эрс зөрнө л дөө. Бид аль болох амьд хувилбарыг гаргахыг хичээж байгаа, дэлхийн зах зээлийн чиг баримжаагаа ч алдахыг хүссэнгүй. Бид өв соёлыг яг таг барихыг хичээсэн нь дээр гэж бодсон юм” гэжээ.

 

Хайр дурлалын ямар ч үйл явдал байхгүй

© Mulan / Walt Disney Pictures © Mulan / Walt Disney Pictures

Мулан болон цэргийн захирагч Ли Шангийн хайрын түүхийг ч өөрсдийн бүтээлээс авсан. Жейсон Родын хэлснээр бол, уг шийдвэрийг #MeToo–гийн эргэн тойрон дэгдсэн шуугианаас болж гаргасан гэжээ. Эрх дархтай бүгдийг эзэгнэсэн цэргийн захирагч хүн гол дүрийн баатар бүсгүйд дурлах нь яавч оновчтой зүйл биш. Диснейн хүүхэлдэйн киноны Ли Шангийн дүрийг найруулагчид хоёр дүр болгон хуваажээ – захирагч Тан, нөгөө нь дайчин анд Хунхуй.

 

Киноны зураг авалт Шинэ Зеландад явагдсан

© Mulan / Walt Disney Pictures

Киноны үйл явдал хятадын түүхтэй холбоотой боловч ихэнх зураг авалтыг Шинэ Зеланд-д хийжээ. Хятадад ганц хоёрхон л үйл явдлыг авсан байдаг. Кино найруулагч Ники Каро нь Шинэ Зеландаас гаралтай гэдэг утгаар нь үүнийг тайлбарлажээ.

 

Насны хязгаар бий болсон

© Mulan / Walt Disney Pictures

Америкийн киноны нийгэмлэгийн үнэлгээний системээр “Мулан” кинонд 13 хүртэлх насны хязгаар тогтоосон байна. Шалтгаан нь тулааны үеэрх хүчирхийллийн тоос. Энэ бол Disney-н ахин амилуулан хийсэн кинонуудаас насны хязгаар тавьсан анхны кино болсон юм. Магадгүй энэхүү хязгаар нь орлогод нөлөөлж магадгүй юм.

 

Бонус: “Мулан” киног яагаад феминизмийн илэрхийлэл болно гэж үзээд байна вэ?

Феминизмийн үзэл санааг түлхүү ярих болсон өнөө цагт Disney өөрийн гүнжүүдийн тухай олон хүүхэлдэйн киноноос чухам “Мулан”-ыг л сонгон авч ремейк хийхээр шийджээ. Яагаад гэвэл хятад дүр бусдаас ялгарах өөрийн онцлогтой ажээ:

  • Мулан хүйсийн тэгш бус эрхийн төлөө тэмцдэг, үүрэг хариуцлагын уламжлалт хувираалалт жишээ нь “цэрэг дайчин зөвхөн эрчүүд байх”.
  • Тэрээр дарангуйлал, засаглалын эсрэг: төгс эхнэр байхын тулд хэд хэдэн ур чадвар, зан чанарыг заавал эзэмшсэн байх ёстой. Гэхдээ тэрээр өөрийнхөө замаар явахын тулд бүгдийг эсэргүүцдэг. Нийгмээс түүнд нялзаасан эрх үүргийг тэрээр үл хүлээн зөвшөөрнө.
  • Тэр ханхүүг өөрийн болгохын тулд өөрчлөгдөөгүй, харин гэр бүлээ хамгаалахын тулд өөрчлөгддөг
  • Хүүхэлдэйн кино дээрээ ч тэрээр эсрэг хүйстэндээ зориулж дуу дуулаагүй
  • Тэр ханхүүтэй гэрлээгүй
  • Эмэгтэй хүн юу хүссэндээ хүрч болдог гэдгийг харуулсан тод жишээ
  • Бүсгүй хүн хятадын армийн эрэгтэй дайчдаас илүү хүчтэй, эр зоригтой байж чадна. Яагаад гэвэл Мулан хүчтэй бас бие даасан бөгөөд хамгийн том дайсныг дарж чаддаг.

Disney таны үзэх дуртай хүүхэлдэйн киног ремейк хийхээр шийджээ гэж төсөөлье, тэгээд танд дуртай дүрийг бүтээхийг санал болгож. Та ямар дүрийг, ямар шалтгаанаар сонгож авах байсан бэ?

496
ТэнэглэлТэнэглэл
69
БурууБуруу
30
Ха ХаХа Ха
29
ХөөрхөнХөөрхөн
26
ГайхмаарГайхмаар
21
ГоёГоё
19
БахархмаарБахархмаар
19
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

20 Сэтгэгдэл

  1. Bilguun Bilguun

    Bilguun Bilguun

    2020/03/26 at 06:14

    nowshiin kino manai ulsiin tuuhiig guivuulsan kino.neg hytad ulugchin hunnu gurnii ih haan bolon ih tsergiig salyteer buudaad alchihdag..

  2. Neet Sama

    Neet Sama

    2020/03/26 at 12:57

    Хамгийн анхны насны хязгаар тависан нь араатан ба гоо бүсгүй биш билүү

  3. Sanaa Lkhagva

    Sanaa Lkhagva

    2020/03/26 at 17:34

    Shanyu-g vnen gutaasan kino shd. Hyatadiig bish mongoliin Hunnuchuudiig doromjilson hvvheldei bsniig tom bolood oilgood durgvi blsn

  4. Ч. Боогий

    Ч. Боогий

    2020/03/26 at 17:52

    Хаяооо хая

  5. Battulga Turuu

    Battulga Turuu

    2020/03/26 at 17:57

    Mongolchuud shonkhor shuvuugaa suldendee zalahgui bol ene met gadniihand shulam ene tereer tusuulugduj tuuh guivagdaj bna shuudee. Hyataduud Mongolchuudiig hyatadtai neg undesten. Mongoliin tuuhiig soyoliig manai tuuh soyol gh bolson…

  6. Dorjoo Dorjhvv

    Dorjoo Dorjhvv

    2020/03/26 at 18:00

    Hujaa llruud bur ovog deedeseer mine oroldoj 1 odor samruulnadaa hargis gaj toroltongvvd

  7. Purew Dôrj

    Purew Dôrj

    2020/03/26 at 18:05

    Shal teneg kino shdee daisnii duruud ni hunnu ch bh shig bas hunnug ylj l bdag shuu haha

  8. Tavilan Battur

    Tavilan Battur

    2020/03/26 at 18:20

    Үнхээр уур хүрмээр юумаа түүхнд байгаачгүй үйл явдалшдээ монголын түүхээр минь доромжилжышдэ энгэж үндэстэнгээрээ доромжлуулж зүгээр суудаг манайхаас өөр үндэстэн бхгүй бх 🤬🤬🤬🤬

  9. Kaneki Ken

    Kaneki Ken

    2020/03/26 at 18:25

    Yoo ter hunnugiin shanyu d togolson jujigcin bur arai

  10. Baasansuren Battulga

    Baasansuren Battulga

    2020/03/26 at 19:03

    Hog

  11. Ganzorig Bumerdene

    Ganzorig Bumerdene

    2020/03/26 at 19:19

    mulan bol hyatad hun bish to vei ulsiin tsergiin janjinii ohin gedegto vei bol syanbi nariin ur udam tsagaan hermiin urd garj tor ulsaa baiguulsan anhanii mongol aimag hunnugees hezee hoino han ulsiin zadraliin ued daraah ued hamaarana

  12. Otgonbaatar Dorj

    Otgonbaatar Dorj

    2020/03/26 at 19:30

    jinhen doromjilson bga yum ene hogiin kinog horigloh heregtei

  13. Итгэлт Э.

    Итгэлт Э.

    2020/03/26 at 20:02

    Mulan geed bgaa hujaa chin jinhene domogtoo mongol ohin bsiim shuu orosuud bogtogtei morihoniig ooriin bolgoson shig l bhgui yu hasaguud bur soliortson buh haaduudad mini hasag ner ogtson mongoliig mongol gehgui halah hujaagiin jijig yastan gej nerlej bhaar bur ugsen huivaldsan bna olgiin hasaguud bas negdsen bnalee shuu

  14. Lombard Twintyfour

    Lombard Twintyfour

    2020/03/26 at 20:03

    Hunnu tuuhendee hezeech tm shiwshigtei ylagdal bgaguishde…ur huuheddee uzuulmeergui bna…mongold horigloosoidoo

  15. Tseg Oyuna

    Tseg Oyuna

    2020/03/26 at 20:31

    Kino unen bish shuu dee

  16. Д. Батдэлгэр

    Д. Батдэлгэр

    2020/03/26 at 23:20

    Телевизийн хэн гэж эргүү дуракууд юу гаргаж байгаагаа өөрсдөө ч ойлдоггүйй юм БИШ үү!!!

  17. Сүлд Сүлд

    Сүлд Сүлд

    2020/03/26 at 23:52

    Домогын луугаа жижиг гаргалаа гэж хориглож байхад бүхэл бүтэн дээдсийн түүх гуйвуулсан гэж хэлэх хэн ч байхгүй гэжүү

  18. Uskhuu Enhbayar

    Uskhuu Enhbayar

    2020/03/27 at 08:52

    Mulan chine gunj ntr bish bizde zuer neg ingiin tsereg bizde

  19. Д. Сайханзаяа

    Д. Сайханзаяа

    2020/03/27 at 13:51

    Eueuehe e

  20. П. Пүрэвсүрэн

    П. Пүрэвсүрэн

    2020/03/28 at 14:52

    Энэ кино хүүхдүүддээ үзүүлдэггүй ш дээ.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *