Шүдний асуудал зөвхөн кальцитай холбоотой биш. Эдгээр 7 төрлийн амин дэм таны биед дутагдсанаар шүд өвчилдөг!

2

Эрүүл шүдтэй байх нь эрүүл мэндийн хувьд чухал асуудал билээ. Гэсэн хэдий ч хүмүүс шүдээ өвдсөний дараа л шүдэндээ анхаарал хандуулж байгаа нь ажиглагддаг. Ямар витамин болон микро элементүүдийг агуулсан хоол хүнс хэрэглэх нь шүдийг улам бэхжүүлж, гоё сайхан болон эрүүл харагдуулахаас гадна өвчлөхөөс сэргийлдэг вэ?

Витамин А

Энэ витамин цор ганц нүдний хараанд сайнаар нөлөөлөхгүй. Мөн шүлсийг хэвийн ялгарахад туслахаас гадна амны хөндийд бактери үржихээс сэргийлдэг. Үр дүнд нь таны буйл үрэвсэхгүй, бас шүд өвчлөхгүй. Яншуй, лууван болон байцаа идэж витамин А амин дэмээ нөхөж аваарай.

Iryna Imago / Shutterstock.com

 

B төрлийн витаминууд

B витаминууд амны хөндийн өвчнүүдээс хамгаална. Хэрэв танд энэ төрлийн витаминууд хангалттай байвал та хэл, буйл болон эрүүгээ өвчлөх, үрэвсэх гэх мэт асуудлуудаас бүрэн хамгаалагдсан гэж ойлгоход буруудахгүй. Хэрэв ямар нэгэн асуудал дээр дурдсан эрхтнүүдэд ажиглагдвал, яншуй, буйлс самар болон шошийг хоол хүнсэндээ хэрэглээрэй.

 

Витамин C

Буйлаа бэхжүүлж, шүдээ хорхой идэхээс сэргийлэхийн тулд та зайлшгүй витамин C хэрэглэх шаардлагатай. Энэ витамины дутагдалд орвол шүд тэр дорхноо өвчилнө. Исгэлэн жимс, байцаа идэхийг танд зөвлөж байна.

Elena Hramova / Shutterstock.com

 

Кальци

Кальци бол яс болон шүд бэхжилт сайтай байх гол үндэс юм. Шүдний пааланд кальци чухал нөлөө үзүүлдэг. Навчит ургамал, шош болон буйлс самрыг хоол хүнсэнд тогтмол хэрэглэснээр эрүүл шүдтэй байх ямар ч асуудалгүй.

ratmaner / Shutterstock.com

 

Витамин D

Витамин D бол чухал амин дэмээс гадна шүдний эрдэс бодисыг нэмэгдүүлж, кальцийг шүдэнд уусахад хүргэдэг утгаараа онцлогтой витамин юм. Кальци энэ витамингүйгээр үр өгөөжөө өгнө гэж байхгүй. Нарнаас энэхүү витаминыг авч болно эсвэл нэмэлт бүтээгдэхүүн байдлаар эмийн сангаас худалдан авч хэрэглээрэй.

haryigit / Shutterstock.com

 

Фосфор

Ясны эрдэс бодисыг хангаж, шүдний паалан болон амны хөндийг өвчлөхөөс сэргийлэх ач тустай. Фосфор болон кальцийн тусламжтай амны хөндий дэх хүчлийн хэмжээг хянах боломжтой байдаг. Фосфорыг цагаан идээ, самар, хулуу эсвэл бүхэл үрээс авч болно.

Фтор

Буйл болон шүдэнд хэрэгтэй чухал эрдэс бодис бөгөөд шүд цоорохоос сэргийлж, шүдний пааланг хүчлээс хамгаалдаг. Фторыг найрлагандаа агуулсан хоол хүнсэнд төмс, өргөст хэмх, улаан лооль, навчит ургамал, үргүй үзэм болон цагаан будаа хамаарна.

 

Эрүүл шүдэнд зориулагдсан сайн чанарын бүтээгдэхүүнүүд

  1. Найрлагандаа яс болон шүдийг бэхжүүлэх үйлчилгээтэй кальци агуулсан бяслаг болон цагаан идээ
  2. Амны хөндийг өвчлөхөөс сэргийлсэн ногоон өнгийн хүнсний ногоонууд
  3. Эслэг болон витамин А амин дэмээр баялаг лууван. Лууван шүлсийг ялгаруулж, амны хөндийг өвчлөхөөс сэргийлдэг.
  4. Цоохор майлз буйланд дэмжлэг үзүүлнэ.
wavebreakmedia / Shutterstock.com

Таны харж байгаачлан дан ганц кальци ч биш, өөр олон амин дэм болон эрдэс бодисууд шүдний эрүүл мэндэд хэрэгтэй. Иймд та өдөр тутмын хоол хүнсэндээ дээр дурдсан эрдэс бодис, витаминуудыг агуулсан бүтээгдэхүүн хэрэглэж байгаарай гэж зөвлөе.

13
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *