Эрүүл хоолны дэглэм баримталж, байнга бэлтгэл сургуулилт хийж байсан ч илүүдэл жингээсээ салахгүй байсны шалтгаан нь ийм учиртай байжээ

3

Итгэмээргүй юм, би энэ тухай бодож ч байсангүй. Энэ мэдээлэл таныг алмайруулах болно.

Элэг маш чухал эрхтэн бөгөөд бие махбодийн 400 гаруй үүргийг гүйцэтгэдэг. Түүний үндсэн үүрэг – бие махбодийг хорт бодисоос цэвэрлэхэд оршино.

Бас нэгэн чухал үүрэг бол цөс ялгаруулалтад оролцдог (цөсний нэгдэл нь хоол боловсруулах үйл ажиллагаанд тусалдаг), гликогенийг хадгалахад үүрэг гүйцэтгэнэ, даавар ялгаруулна, эритроцитууд, уургийн синтез зэргийг задлана. Үүнээс гадна хүний биед нэн хэрэгтэй төрөл бүрийн амин дэм, эрдэс бодисыг хадгалдаг, жишээ нь А, Д, В12, К амин дэмүүд, төмөр, зэс зэрэг орох ажээ.

Юуны түрүүнд элгийг xордуулж байгаа хорт бодисын нөлөөг багасгах арга хэмжээг авах ёстой.

Дараагийн шатанд элгэнд агуулагдах хорт бодисыг усанд уусамтгай өөр бусад молекултай нэгдүүлэх арга хэмжээ болно. Энэ нь биед хуримтлагдсан хорт бодисыг гаж нөлөөгүйгээр гадагшлуулахад туслах юм.

Элэг ямар чухал эрхтэн болохыг сайн мэддэг хүмүүс амьдралын эрүүл хэв маягийг баримтлахыг хичээдэг – цэвэр байгалийн гаралтай хүнс хэрэглэх, цэвэр ус уух, байнгын дасгал сургуулилт хийх, ариун цэвэр сахих, гэрийн цэвэрлэгээ зэрэгтээ хоргүй бүтээгдэхүүн хэрэглэдэг.

Зарим нэг тохиолдолд энэ нь тус болохгүй, яагаад гэвэл бид байнга маш их хэмжээний хорт бодистой тулгарч байна. Агаарын бохирдол, бохирдолтой хөрс, ус тэр ч бүү хэл хуванцар сав хүртэл эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хүчин зүйл мөн. Энэ бол хувь хүний хяналтаас гарсан хүчин зүйл болоод байна.

Гэсэн хэдий ч энэ сөрөг хүчин зүйл хэнд ч хор уршиг тарих ёсгүй, бид дор бүрнээ амьдралын зөв хэв маягийг баримталж чадвал бүгд эрүүл сайхан амьдарч чадна.

Элэгний авах ачаалал ихдээд ирэхээрээ хэвийн үйл ажиллагаа нь доголдож эхэлдэг. Ингээд биеэс хорт бодисыг гадагшлуулахын оронд элэг өөхний эд эсдээ хуримтлуулж хадгална. Элэгний хэвийн үйл ажиллагааг сэргээсний эцэст бид тухайн хуримтлалыг аюулгүй гадагшлуулах боломж бий болно.

Ийм л шалтгааны улмаас та илүүдэл жингээ хасаж чадахгүй байгаа юм. Та эрүүл хоолны дэглэм бариад ч, спортоор идэвхтэй хичээллээд ч нааштай ямар ч үр дүн гарахгүй.

Элэгний ачаалал нэмэгдэхэд дараах шинж тэмдгүүд илэрнэ:

  • Архаг ядаргаа
  • Толгой өвдөх
  • Тархи манарах
  • Айдас, депресс
  • Сөрөг сэтгэл хөдлөл
  • Үе мөч, булчингийн архаг өвчлөл
  • Хэвлийгээр өвдөх
  • Өөх тос шингээх чадвар алдагдах
  • Харшлууд
  • Хий дүүрэх, унгах, өтгөн хатах, гүйлгэх
  • Дааврын тэнцвэрт байдал алдагдах, огцом жин нэмэх
  • Батга зэрэг арьсны асуудлууд
  • Амнаас эвгүй үнэртэх
  • Хэт ихээр хөлрөх

Боловсруулсан хүнсний хэрэглээнээс татгалзаарай

Хоолны тэнцвэртэй дэглэм баримтална, бүхэл үрийн үр тариа, сайн чанарын амьтны болон ургамлын гаралтай уураг, ферментжүүлсэн хүнс, түүхий самар, үрийг зохицуулан хоол хүнсэндээ хэрэглэнэ.

  • Рапс, эрдэнэ шиш, наран цэцэг, буурцагны тосны хэрэглээнээс татгалзана.
  • Их хэмжээний ус ууна.
  • Далдуу модны самрын тос, маалингын тос зэрэг эрүүл тос хэрэглэнэ.
  • Хангалттай хэмжээний ширхэглэг авч байна – өдөрт 35 г-аас багагүй.

Чиа үр, артишок, алтан шар маалингын үр, авокадо, брокколи болон брюссель байцаа нь их хэмжээний ширхэглэг агуулсан байдаг.

Цэвэрлэж шүүсэн сахарын хэрэглээнээс татгалз, үүнд бор, цагаан сахар бүгд орно.

Өдөрт 20 – 25 гр-аас ихгүй фруктоз хэрэглэнэ: фруктозын өндөр агууламжтай эрдэнэ шишийн сироп эсвэл фруктозын өндөр агууламжтай жимс үүнд мөн хамаарна.

Ногоон өнгөтэй навчит ногоо түлхүү хэрэглэхийг хичээнэ. Энэ төрлийн ногоонд магни, фолат, С болон В амин дэмүүд ихээр агуулагддаг.

Амьтан болон ургамлын гаралтай амино хүчил түлхүү хэрэглэхийг хичээгээрэй: ясны шөл, тахиа, өндөг, түүхий бууцай, яншуй, байцаа, хүрэн манжин.

Хүхрээр баялаг хоол хүнс түлхүү хэрэглэнэ, үүнд гэрийн тэжээвэр тахианы өндөг, брокколи, брюссель байцаа, сармис, сонгино, спаржа болон байцаа орно.

Артишок – уг ногоо нь цөсний ялгаруулалтыг идэвхжүүлж элэгний хэвийн үйл ажиллагааг дэмжихэд тусалдаг. Их хэмжээний ширхэглэгтэй тул биеэс хорт бодис гадагшлахад нөлөөлнө, мөн муу холестерины хэмжээг багасгадаг ажээ.

Куркума: куркумад агуулагдах куркумин нь идэвхтэй бодист тооцогддог. Эрүүл мэндэд олон талын ач тустай тул эртнээс алдаршжээ. Куркумин нь өөрийн антиоксидант болон үрэвслийн эсрэг үйлчилгээнийхээ ачаар элэгний гэмтсэн эд эсийг нөхөн төлжүүлж сэргээхэд тусалдаг.

Расторопша: элгэнд хамгийн сайн нөлөө үзүүлэх ургамал болов уу. Уг ургамалд агуулагдах силирамин гэх бодис нь мөөгөнцөр, вирус, үрэвслийн эсрэг хүчтэй үйлчилгээ үзүүлдэг бөгөөд антиоксидант хэмээгддэг. Вирус, хорт бодис, согтууруулах төрлийн ундаа болон эмийн хэрэглээний улмаас гэмтсэн элэгний эд эсийг нөхөн төлжүүлж сэргээдэг байна.

11
ГоёГоё
3
ХарамсалтайХарамсалтай
2
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *