2019 оны Оскарын шилдэг киногоор шалгарсан “Green Book” киноны баатруудын бодит түүх

0

Энэ жилийн Оскарын шилдэг кино шагналыг Питер Фарреллийн найруулсан “Green Book” кино авсан, тус киног бодит түүхээс сэдэвлэн бүтээжээ. Гол дүрүүдийг Вигго Мортенсен болон Махершала Али нар бүтээсэн. Тэрээр “киноны хоёрдугаар зэрэглэлийн шилдэг эрэгтэй жүжигчин” шагналыг энэ жил хүртжээ.

Та бүхэндээ бодит түүхийг нь хүргэж байна, мөн киног яагаад “Ногоон ном” гэж нэрлэсэн учрыг ч танд тайлбарлаж өгнө.

Түүхийн удиртгал

© Green Book / Participant Media

АНУ-д 1960-аад оны эхэн үед тохиолдсон бодит түүхээс сэдэвлэн уг киног бүтээжээ. Авьяаслаг хар арьст төгөлдөр хуурч Дон Ширли өмнөд мужуудаар тайлан тоглолт хийхээр аян замдаа гарна. Замд таарах таагүй тохиолдлоос өөрийгөө хамгаалуулах гэж шөнийн клубын ажилтан итали гаралтай Тони Валлелонгийг жолооч, бие хамгаалагчаар хөлслөн авдаг. Тэр үед өмнөд хэсгийн мужуудаар арьсны үзэл бүрэн арилаагүй байсан юм, хар арьстай хүмүүсийг хоёрдугаар зэрэглэлийн хүмүүст хамруулсан хэвээр. Дон Ширли энэ шударга бус байдалтай тэмцэхээр шийджээ.

 

“Green Book”

© wikimedia

“Харуудын жолооч нарын ногоон ном” эсвэл зүгээр л “Ногоон ном” – хар арьстнуудад үйлчилдэг үйлчилгээний газруудыг (хоолны газар, хоноглох зочид буудал, шатахуун түгээгүүр зэрэг) нарийвчлан зааж өгсөн гарын авлага юм. Уг гарын авлага нь зөвхөн аялагчдад хэрэгтэй байгаад зогсоогүй мөн өөрийнхөө бизнесийг өргөжүүлэх хүсэлтэй хүмүүст ч хэрэгтэй байсан ажээ.

Анхны номыг шуудангийн ажилтан Виктор Хьюго Грин бэлтгэсэн бөгөөд 1936 онд Нью-Йоркод хэвлэн гаргажээ. “Ногоон ном”-ыг улсын хэмжээнд шатахуун түгээх станцуудаар дамжуулан худалдан борлуулж байв. Номыг жил болгон шинэчилдэг уламжлал тогтжээ.

1964 онд “Иргэний эрхийн тухай хууль” батлагдсан бөгөөд олон нийтийн газар арьс өнгөөр ялгаварлан гадуурхах явдлыг хориглосон байна.

 

Дон Ширли

© mahershalaali / instagram © Green Book / Participant Media

Алдартай хөгжимчний бодит хувь тавилан тийм ч амар байсангүй. Дон Флоридад ямайкийн дүрвэгсдийн гэр бүлд төржээ. 2 настайгаасаа л эхэлж төгөлдөр хуур тоглож сурсан, харин 3 настай байхдаа тайзан дээр тоглож эхэлсэн байв. Бага байхад нь түүний Ленинградын консерваторид суралцахыг урьж байсан гэдэг. Эцэг эх нь хүүхдээ ганцааранг нь харийн нутагт явуулахаас айж байсан тул явуулаагүй байна.

Дон Ширли 18 настайдаа Бостоны алдартай найрал хөгжимчидтэй хамтран Чайковскийн концертыг тоглож байсан бол дараа жил нь өөрийн уран бүтээлийг Лондонгийн найрал хөгжимтэй тогложээ.

© GettyImages

Дараа нь дэлхийгээр аялан тоглолт хийжээ. Түүний алдар нэрийг америкчууд үнэндээ хүлээж авахад бэлэн бус байв. Хар арьст төгөлдөр хуурч, тэгээд сонгодог бүтээл тоглоно. Ширли үүнд бэлэн байгаагүй тул төгөлдөр хуурчийн ажлаа хэсэг орхижээ. Сэтгэл судлал сонирхож нэг хэсэг Чикагод сэтгэл судлаачаар ажилласан байна.

Үнэндээ тун удалгүй дуу хөгжимдөө эргэж ирсэн – шөнийн клубт тоглож эхэлсэн бөгөөд өөрийн гэсэн дуу хөгжмийн урсгалыг ч бий болгож чаджээ. Уг урсгал нь – сонгодог, жазз болон поп хөгжмийн хослол гэмээр. Ингээд Дон Ширлигийн трио гарсан түүхтэй.

© mahershalaali / Instagram

Төгөлдөр хуурч ид алдаршиж байх үедээ жилд дэлхий дахинаа 100 гаруй концерт тоглож байсан. 1980-аад оны эхээр түүний баруун гар үрэвссэн тул тоглолтоо зогсооход хүрчээ. Ингээд Дон Ширли шүтэн бишрэгчдийнхээ хараанд өртөлгүй 20-иод жил болов. Өөрийн сурагчдын тусламжтайгаар 2001 онд нэгэн пянз гаргасан байна.

Дон Ширли 2013 онд 86 настайдаа өөд болжээ. Зарим нэг баримтуудаас харахад тэрээр дуу хөгжим, сэтгэл зүй болон утга, уран зохиолын докторын зэрэгтэй ажээ. Зарим нэг нь энэхүү цол гуншинг зөвхөн хүндэт гуншин гэж үзэх нь ч бий. Ширли 8 хэлээр чөлөөтэй ярьдаг байсан бөгөөд түүний зурах авьяас ч үнэлэгдэж байжээ.

© dazzfit302 / Instagram

 

Тони Валлелонга

© Green Book / Participant Media © wikipedia

Фрэнк Энтони Валлелонга – Тони Лип гэдэг нэрээрээ илүү алдартай тэрээр Нью-Йоркод төржээ. Ойр тойрныхон нь түүнийг Уруулт гэж хочилно. Тэрээр бусдыг өөртөө гайхалтай итгүүлж өөрийнхөө хүссэн зүйлийг амархан хийлгэж чаддаг байжээ.

Тэрээр “Копакабана” клубын зохион байгуулагчаар ажиллаж байсан бөгөөд ажлын онцлогоос хамаараад маш олон танилтай нэгэн байв. Яг л энэ үед уг үйл явдал болсон буюу “Ногоо ном” киноны үйл явдлыг сэдэвлэсэн юм.

Тони Липийн амьдралын сонирхолтой үе энэ цагаас хойш эхэлсэн гэдэг: клубт ажиллаж байхдаа алдартай найруулагч Фрэнсис Форд Копполотой танилцаад домогт “Загалмайлсан эцэг” киноны дүрийн сонгон шалгаруулалтанд оролцжээ. Ингээд түүний жүжигчний ажлын гараа эхэлсэн гэдэг.

© GettyImages

Тэрээр “Donnie Brasco”, “Goodfellas” болон “The Sopranos” олон ангит кинонд тогложээ.

2005 онд Тони Лип “Shut up and eat” гэдэг ном хэвлэн гаргасан юм. Киноны зураг авалтаар цуг ажиллаж байсан алдартай жүжигчдийн идэх дуртай хоолны жоруудыг оруулсан бүтээл ажээ.

© GettyImages

Тони Валлелонга 2013 онд 82 настайдаа нас барсан. Тэрээр хоёр хүүтэй, Ник Валлелонга болон Фрэнк Валлелонга – бага нь аавынхаа ажил мэргэжлийг өвлөн жүжигчин болжээ. Тэрээр “Ногоон ном” киноны продюсерээр хамтран ажиллажээ.

 

Нөхөрлөл байсан уу?

Киног Ник Валлелонгийн номоор сэдэвлэн бүтээсэн, уг номыг эцгийнхээ дурсамжаас сэдэвлэн бүтээсэн гэж хүү нь дурсжээ. Том Валлелонга буюу Уруулт гэдэг хүнийг дурсах ёстой. Мэдээж Дон болон Тони нарын анхны уулзалтанд ямар ч эргэлзээ байхгүй, гэхдээ өөр бусад үйл явдал бодит түүхээс тэс өөр ажээ.

Уг түүх эхлэхээс өмнө нэгэн гунигтай зүйл тохиолдож байжээ: алдартай төгөлдөр хуурч өмнөд мужуудаар аялан тоглолт хийхээс хэдэн жилийн өмнө хар арьст төгөлдөр хуурч тайзан дээрээ зодуулж байжээ. Тийм ч учраас Дон Ширли 1962 онд сайн жолооч хөлслөхөөс гадна бие хамгаалагчтай явахаар шийджээ. Тэгээд ч “Копакабана” клубыг зорин очиж, тэнд Тонитой танилцаж байв.

Дони болон Тони нарын нөхөрлөлийн хувьд хэлэхэд, хөгжимчний ах Морис дурсан ярихдаа – тэд хэзээ ч найз нөхөд байгаагүй, тэдний харилцаа ажил олгогч, ажилтны түвшинд л явагдаж байсан гэжээ. Энэ харилцааг Дон Ширлигийн үеэл дүү нар ч баталж байгаа юм. Тони жолоочийн хувцас өмсөх дургүй байсан гэдэг бас ачаа зөөх дургүй. Дон жолоочоо зайгаа барьж явахыг байнга шаарддаг байв. Чалчаа Дон Ширлитэй бусад жолооч нарыг бодвол илүү удаан ажиллаж чаджээ. Гэхдээ л халагдсан. Тэр цагаас хойш тэдний харилцаа тасарсан байна.

© Green Book / Participant Media

 

Киноны бусад тодорхой бус зүйлүүд

Морисийн хэлж байгаагаар өөр бусад баримтуудыг ч гуйвуулжээ. Жишээ нь, Дон Ширлид цайвар кадиллак байгаагүй тэр хар лимузин унадаг байсан. Мөн Дон түүнийг гэртээ авчирч байхад Тони арын суудал дээр унтаж байгаагүй, яагаад гэвэл Дон машин барьдаггүй байсан. Мөн Мартин Лютер Кинг зэрэг идэвхтнүүдтэй уулзаад шашин шүтлэгээсээ урваагүй. Киноны хамгийн их сэтгэл эмзэглүүлсэн зүйл гэвэл гэр бүлийн харилцаа. Дон хэзээ ч ганцаардаж байгаагүй, тэр гэр бүлийнхээ гишүүдээс бүхий л дэмжлэг туслалцааг авч чадаж байсан. “Маш таагүй мэдрэмж төрүүлсэн. Бүр 100 хувь худал” гэж үеэл дүү нь киног үзээд хэлжээ.

Ник Валлелонга аялан тоглолтынхоо тухай кино хийж болох тухай Донд санал тавьж байсан боловч тэрээр эрс татгалзсан хариу өгсөн байна. Үнэндээ Ник Валлелонгийн хэлснээр бол Дон Ширли өөрийгөө нас барснаас хойш кино хийж болно гэж зөвшөөрсөн тухай дурсан ярьсан байна.

Кино гарсны дараа хөгжимчний гэр бүлийнхэн кино зохиолчдыг их олон зүйлд буруутгасан байна. Дон Ширлигийн дүрийг бүтээсэн жүжигчин алдартай хөгжимчний гэр бүлтэй уулзаж байгаагүйдээ харамсаж уучлалт ч хүсжээ.

© mahershalaali / instagram

Түүх чухам бодитоор ямар байсныг түр орхиод кино үнэхээр олон хүнд таалагдсаныг эргэн санацгаая. Магадгүй киноны үйл явдал бодит түүхээс гажсан нь ч дээр байсан юм билүү, дүрүүдийг илүү тодосгож киног амжилттай болоход тусалжээ.

Кино угтаа бол баримтат гэдэг урсгалаар хийгдээгүй уран зохиолын гэдэг утгаар хийгдсэн бүтээл юм. Кино зохиолчдын өмнө сонирхолтой кино бичих даалгавар байсан болохоос бус бодит түүхийг тэр чигээр нь хуул гэсэн даалгавар байсангүй ээ.

6
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *