Найзтайгаа хамт ажиллах нь таныг илүү аз жаргалтай, бүтээлч байхад нөлөөлдөг болохыг судалгаагаар олж тогтоосон байна

2

Дийлэнх хүмүүс илүү ихийг цагийг гэртээ бус ажил дээрээ өнгөрүүлдэг, тэгэхээр яах аргагүй ажлын хамтрагчидтайгаа харилцаа холбоо үүсгэж байгаа юм. Мэргэжлийн харилцаанаас гадна таньтай зэрэгцээд ажил дээрх ололт амжилтыг хамт хуваалцах хэн нэгэн байна гэдэг чухал бөгөөд хувийн асуудлаа ярилцах хэрэг гарах үед тэр хүн таныг сонсоно. Үүий зэрэгцээ ажлын газар ганцаардал болон бусдаас тусгаарлагдсан мэдрэмжийг төрүүлж болно. Нэгэн эх сурвалжийн зүгээс хийсэн судалгаанаас харахад, дэлхий нийтийг хамарсан компани хүний нөөцөө бүрдүүлэхэд, ажлын байран дээр дор хаяж нэг найзтай байхыг шаарддаг бөгөөд энэ нь ажлын бүтээмжийг сайжруулах, танд эерэгээр нөлөөлөх, илүү үр ашигтай ажиллахад тусална гэж үздэг байна.

Бид өнөөдөр та бүхэнд ажил дээрээ найзтай байх нь таны ажлын бүтээмжид хэрхэн нөлөөлдөг талаарх мэдээллийг хүргэхээр бэлдлээ.

Ямар нэгэн зүйлийг амжилттай хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлдэг

Дээр дурдсан судалгаагаар, ажил дээрээ найзтай байх нь танд ажлаа хичээнгүйлэн хийх урам зоригииг олгоод зогсохгүй, өөрийн хамгийн байж болох дээд бүтээмжээр ажиллах, цаашлаад бүр аз жаргалтай байхад нөлөөлдөг болохыг олж тогтоожээ. Үүний учир нь, та өөрийн санаа бодлоо бусадтай хуваалцах эсвэл ажлын гүйцэтгэлээ хэн нэгний туслалцаатайгаар сайжруулснаар, компанийн төлөвлөгөөт зорилтыг биелүүлэх боломж 7 дахин нэмэгддэг байна. Мөн таны албан тушаалаа алдах эрсдэл эсвэл өөр боломжит ажил хайх эрмэлзэл 20% буурдаг болох нь батлагджээ. Судалгаагаар ажил дээрээ найзтай ажилчдын 50% нь компанитай нягт холбоотой ажилладаг бол, ажил дээрээ найзгүй хүмүүс дөнгөж 10%-ийн холбоотой ажилладаг болохыг давхар судалж тогтоосон байна.

© Younger / TV Land

 

Эмэгтэйчүүдийн 2/3 нь ажил дээрээ найзтай байх нь тав тухтай ажиллахад нөлөөлдөг гол хүчин зүйл гэж үздэг

Цалин, компанид өсч дэвших боломж болон эрүүл ахуйг хангасан байдал зэрэг нь хүмүүсийн ажил хайхдаа голчилж тавьдаг шаардлага юм. Гэсэн хэдий ч судалгаанаас харахад, эмэгтэйчүүдийн 2/3 нь хамт олны харилцааг юу юунаас илүү эрхэмлэдэг болохыг тогтоожээ. Компанийн хамт олны уур амьсгалд анхаарч буй соёл, хандлага зэрэг нь ажилтныг илүү аз жаргалтай амьдрахад нөлөөлдөг гэж ойлгож болно.

© Grey´s Anatomy / abc

 

Найзууд бие биедээ эерэгээр нөлөөлж, бизнес хурдацтай өсдөг

Ажил дээрээ хэн нэгэнтэй нөхөрлөх нь багийн гишүүдийн харилцаа холбоог илүү ойртуулж, ажилчдын ажлын бүтээмжийг 12% нэмдэг. Энэ нь тэд эрсдэлийг хамтдаа хүлээж, амжилтад хүрэхээр хичээнгүйлэн ажиллах боломжтой гэсэн үг. Дээрээс нь бие биедээ итгэх итгэлцэл, ажлын гүйцэтгэл, багийн ажиллагааны үр дүн сайн байх нь компанид ашигтай байдал авчирдаг бөгөөд үр дүнд нь цалин нэмэгдэх, хангамж сайжрах эсвэл шагнал урамшуулал хүртэх боломж ихэсдэг байна. Эдгээрээс гадна сөрөг мэдрэмжүүд болох санаа зовох, стресс болон ажлын дараах ядралтыг бага мэдэрдэг болох нь батлагджээ.

© 2 Broke Girls / Warner Bros

 

Ажил дээрээ гэнэтийн алдаа гаргах эрсдэл 36% буурдаг

Эрэгтэй болон эмэгтэй хүмүүсийн аль алинд нь, ажил дээрээ сайн найзтай байх нь ажлын гүйцэтгэл сайн байхад нөлөөлдөг. Судалгааны явцад 10 компани тутмын 6 нь ажилчдынхаа хувийн болон мэргэжлийн харилцаа холбоонд анхаардаг болох нь тогтоогдсон бөгөөд үр дүнд нь ажил дээрээ аюулгүйн зүгээс гэнэтийн алдаа гаргах эрсдэл 36% бага байдаг байна. Энэ нь ажилчид хоорондоо нягт холбоотой байх нь эерэг үйлдэлд хүргэж, улмаар компанид үр ашигтай байдаг болохыг баталж байгаа юм.

© The Big Bang Theory

Та ажил дээрээ найзтай байхыг юу гэж боддог вэ? Байх ёстой гэж боддог уу эсвэл эсрэг байр суурьтай байдаг уу? Бидэнтэй ажлынхаа газрын ажилчдын харилцааны талаар хуваалцаарай.

1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Tsetsegmaa Baasanjav

    Tsetsegmaa Baasanjav

    2019/08/13 at 10:47

    Худ худ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *