Олон хүмүүс биед илрэх зарим нэг зүйлийг харшлын шинж тэмдэг гэж тааварладаггүй. Гэвч яг үнэндээ дараах 15 шинж тэмдэг нь таныг харшилтай болохыг илтгэнэ!

2

Өөрийгөө харшилтай эсэхийг олж тогтоогоорой!

Харшил нь архаг өвчнүүдийн дотор өөрийн нөлөөллөөр 6-р байранд бичигддэг байна. Харшлаар энэ дэлхийн хэдэн сая хүн шаналж байгаа бөгөөд энэ тоо жил ирэх тусам нэмэгдэнэ гэж The Active Times-д бичжээ.

Харшил – харшил үүсгэгчид хүний дархлаа хэтэрхий их өндөр хариу үйлдэл үзүүлж байгаа хэрэг юм. Харшил нь олон шинж тэмдгээр илэрдэг байна.

Үндсэн дүрэм: та харшил үүсгэгчээр амьсгаллаа гэж бодоход юуны түрүүнд нүд, хамар, уушги өртөнө. Та харшил үүсгэгч идлээ гэхэд ам, гэдэс ходоодонд шинж тэмдэг илэрнэ.

Хэрвээ та хоол хүнсний харшилтай бол арьс улайх, загатнах мөн тууралт үүсч болох юм. Маш хүнд тохиолдолд амьсгал боогдох, хоолой орчмоор хавагнах шинж тэмдгүүд илэрдэг байна. Хэрвээ орчин тойрноос харшилж байгаа бол нүд загатнах, найтаалгах, нус гоожих зэрэг шинж тэмдэг илрэх ажээ.

1. Амьсгал боогдох

Астм болон харшил бараг л мөр зэрэгцэн явдаг. Аль аль нь нэг л төрлийн үүсгэгчээр өдөөгддөгтэй холбоотой юм. Америкийн Астм болон харшлын сангийн тоо баримтаас харахад, АНУ-ын 26 сая гаруй хүн ам астмтай, тэр дундаа харшлын астмаар шаналж байгаа хүний тоо хамгийн их буюу астмтай гэх хүмүүсийн 60 хувь нь байх ажээ.

istock

 

2. Ханиалга

Харшлын үед ханиалгах – амьсгалын зам цочрох юм уу эсвэл хөөж байгаатай холбоотой юм. Харшил нь бусад ханиалгын адил хуурай архаг ханиадыг санагдуулам. Хэрвээ ханиалга гурав эсвэл түүнээс дээш долоо хоног дотор эдгэрэхгүй байвал харшил үүсгэгчийг тогтоох хэрэгтэй.

istock

 

3. Хуурай арьс эсвэл экзем

Арьсаар тууралт гарах эсвэл экзем зэрэг нь экологийн болон хүнсний харшлын шинж тэмдэг байж болно. Ихэвчлэн арьсны тодорхой хэсэгт хуурайших – энэ нь ялангуяа өвдөг эсвэл хүзүү орчмын арьсаар илэрнэ.

Энэ өвчин ихэнх тохиолдолд хүүхдэд илэрдэг бөгөөд 8-10 наснаас эхэлж хүндэрнэ. Экзем туурсан арьсыг угаалгын бодис, металл, үнэртүүлэгч бодист хүргэх, тэр ч бүү хэл хөлстэй байхад хүртэл өвчин даамжирч хүндрэх аюултай. Энэ тохиолдолд цусны шинжилгээ өгөх шаардлагатай.

istock

 

4. Хамрын хөндийн үрэвсэл

Хамрын хөндийн өвчлөл нь харшил эсвэл ханиад томуутай холбоотой байж болно. Бие махбодь үрэвсэлтэйгээ тэмцэж байгаа тул нус ихээр гоожихын зэрэгцээ хамрын хөндийгөөр өвдөж таагүй мэдрэмж төрүүлдэг. Нусанд бактер нян үржиж нөхцөл байдал улам хүндрэх аюултай юм.

istock

 

5. Толгой өвдөх

Таны хамрын хөндий өвчилсөн нь толгой өвдөхөд хүргэж болзошгүй. Энэ нь харшлын цорын ганц шинж тэмдэг болохгүй л дээ. Толгой өвдөхийн зэрэгцээ арьс загатнах, тууралт гарах, хамар битүүрэх, нулимс гоожих зэрэг шинж тэмдгүүд илрэхийг анхаараарай.

istock

 

6. Уур уцаартай болох

Ихэнх хүмүүс сэтгэл санааг харшилтай холбоотой гэж боддоггүй. Үнэндээ бид харшилтай үедээ аливаа зүйлд дуртай байх хүслээ алддаг. Хэрвээ таны сэтгэл санаа тавгүй яваад байвал харшлын шинж тэмдэг байж болох юм, иймд зохих шинжилгээг өгч тодорхойлуулаарай.

istock

 

7. Толгой манарах  

Харшлын бас нэгэн шинж тэмдэг бол анхаарал төвлөрөл сулрах, ажлын чадамж буурах зэргээр илэрнэ. Үүний зэрэгцээ харшлын өөр бусад шинж тэмдэг илэрч байгаа эсэхийг анхаарна.

istock

 

8. Сэтгэл санаагаар унах

Харшлын ядаргааны хам шинж ихэнх тохиолдолд хүүхдийн сэтгэл санаанд сөргөөр нөлөөлж байгааг хэд хэдэн удаагийн судалгаагаар баталжээ. Харшлаас үүдэлтэй сэтгэл санаа өөрчлөгдөх, жишээ нь уйтгарлах, ядрах, урвайх зэрэг. Өвчтөн давхар депресст байгаа бол нөхцөл байдал улам хүндэрч болзошгүйг эмч нар анхааруулж байна.

istock

 

9. Өглөөгүүр хоолой өвдөх

Энэ шинж тэмдэг, жишээ нь та тоосны хачигт харшилтай бол илэрч болзошгүй. Тоосны хачиг нь тасалгааны харшлын түгээмэл харшил үүсгэгч юм. Энэ харшлын улмаас өглөөгүүр хоолой өвдөж босож ирдэг, яагаад гэвэл та харшил үүсгэгчид ойрхон байгаа – хөнжил, нөмрөг, дэр – шөнөжингөө тантай хамт. Харин өдөр нь биеийн байдал хамаагүй дээрдээд ирдэг.

istock

 

10. Бөөлжих

Таны дархлааны систем ямар нэгэн хүнс эсвэл хүнсний орцод хүчтэй хариу үйлдэл үзүүлж байгаа хэрэг юм. Тухайн харшил үүсгэгчийг өөрт нэн аюултай хэмээн тодорхойлж хамгаалах хариу үйлдлээ идэвхжүүлжээ.

istock

 

11. Дотор муухайрах

Хүнсний харшил илрэх бас нэгэн түгээмэл шинж тэмдэг. Бөөлжих болон дотор муухайрах нь мөн улирлын харшилтай холбоотой байж болно. Хоол боловсруулах эрхтэнд ямар нэгэн харшил үүсгэгч орсон бол уг бодисыг өөрт аюултай хэмээн хүлээн авч гистамин ялгаруулж өөрийгөө хамгаалах болно. Гистамин нь хэд хэдэн шинж тэмдгээр илэрдгээс дотор муухайрах нь түгээмэл ажээ.

istock

 

12. Архаг ядаргаа

Харшлын гаралтай архаг ядаргаа нь бие бага зэрэг чичрэх, зүрхээр өвдөх болон депресс зэргээр илэрч болно. Олон хүн эмэнд харшил байна гэж эмчид ханддаг. Харшилтай гэх оноштой ихэнх өвчтөнүүд архаг ядаргааны хам шинжтэй байгааг судалгаагаар тогтоожээ.

istock

 

13. Нойрны бэрхшээл

Харшилтай хүмүүст маш түгээмэл илрэх шинж тэмдэг. Энэ нь ч өөрийн гэсэн шалтгаантай: та харшил үүсгэгчтэй (тоос тоосонцор) агаараар амьсгалахад хамрын хөндий үрэвсэж цочирно. Ингээд химийн урвал явагдаж хамар битүүрнэ, найтаалгана, нус, нулимс гоожино.

istock

 

14. Чих загатнах

Хэрвээ та харшилтай бол загатнах нь хэвийн үзэгдэл юм. Гэхдээ чих загатнах уу? Мэдээж хэрэг? Магадгүй таны хэрэглэж байгаа шапмунь эсвэл гоо сайхны бүтээгдэхүүн харшлын шалтгаан байж болох талтай. Ингээд тууралт гарах зэрэг арьсны өвчнөөр илэрнэ.

istock

 

15. Байнга үрэвсэлт өвчин тусах

Эмчлээгүй харшлаас болж дархлааны систем суларч байгаа учраас байнга үрэвсэлт өвчин тусаж байгаа юм. Харшлын шинж тэмдгийг дарахгүй, эмчлэхгүй явах нь дархлааны систем гэмтэхэд хүргэнэ. Цаг тухайд нь анхаарч эмчлэхгүй бол өвчин даамжирч хүндрэх аюултай.

istock

Харшлын шинж тэмдэг богино хугацаанд илэрч болно эсвэл бүр эсрэгээрээ удаан ч үргэлжилж болно. Ямар ч тохиолдолд эрүүл мэнддээ анхаарал тавьж эмчид үзүүлээрэй.

12
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
2
Ха ХаХа Ха
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Miga Lhundev

    Miga Lhundev

    2019/08/14 at 19:59

    .

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *