Хуучны алдартай кинонуудын үргэлжлэл хэрхэн өөрчлөгдсөн бэ?

0

Энэ жил бидний үзэх дуртай маш олон кино дэлгэцнээ дахин амилна. Жишээ нь гэхэд л “Resident Evil”–ийн зургадугаар анги гарна. Харин “Trainspotting”, “Clerks, Jay and Silent Bob Strike Back”–ийг дахин үзнэ гэж зүүдлээ ч үгүй биз дээ?

Та бүхэнд энэ жил дахин амилах 80-90-ээд оны үеийн кинонуудыг танилцуулахаар бэлдлээ.

Resident Evil: The Final Chapter (2002) — Resident Evil: The Final Chapter (2016)

[before-after viewer_position=”center” move_on_hover=”true”]

[/before-after]

Элис – анхныхаа ангиар бидний хайрыг татаж чадсан бүсгүй эцсээ хүртэл мангасуудтай тулалдахаар шийджээ. Анхны “Resident Evil” үнэхээр амжилттай болж чадсан: триллер болон аймшгийн хослол бөгөөд эр зориг, гоо үзэсгэлэнгээрээ ялгарах гол дүрүүд, киноны сэтгэл догдлуулсан үйл явдал. Эцсийн ангийг бид одоохондоо үзээгүй байгаа хэдий ч нэгдүгээр ангиасаа юугаар ч дутахааргүй гэж найдаж байна.

 

Trainspotting (1995) — T2 Trainspotting (2017)

[before-after viewer_position=”center” move_on_hover=”true”]

[/before-after] [before-after viewer_position=”center” move_on_hover=”true”]

[/before-after]

90-ээд оны үеийн шилдэг кинонуудын нэг мөнөөс мөн, тэр үеийн залуучуудын загварыг тодорхойлж байсан гэж хэлж болно (жишээ нь нарийхан жинсэн өмд). 2012 оны үзэгч олны санал асуулгаар британийн сүүлийн 60 жилд гарч байгаагүй хамгийн шилдэг дэлгэцийн бүтээлээр тодорсон юм. Найруулагч Дэнни Бойл бидэнд бэлэг барихаар шийдэж ухаан муут Рентон, Обрубка, Бегби болон бусад залуучууд – порно бизнес эрхлэхээр бүтэлгүй адал явдалд орооцолдоно.

 

Alien (1979 оноос) — Alien: Covenant (2017)

[before-after viewer_position=”center” move_on_hover=”true”]

[/before-after] [before-after viewer_position=”center” move_on_hover=”true”]

[/before-after]

“Харийнхан”-ы тухай түүхийг бүтээхээр орчин үеийн чадварлаг найруулагчид бүгд хүчээ үзсэн -Ридли Скоттоос эхлээд Дэвид Финчер нар бичигдэнэ. 2012 онд Скоттын бүтээл болох “Prometheus” кино үзэгч олныг гонсойлгож орхисон. Харин 2017 онд “Alien”-ы нэгдүгээр ангийг санагдуулам бүтээл дахин гарах гэж байна. Дайчин ахмад Риплигийн дүрд үзэсгэлэнт Сигурни Уиверийг дахин харахгүй нь мэдээж.

 

Underworld (2003) — Underworld: Blood Wars (2016)

[before-after viewer_position=”center” move_on_hover=”true”]

[/before-after] [before-after viewer_position=”center” move_on_hover=”true”]

[/before-after]

Цус сорогч Селина анх дэлгэцнээ гарснаас хойш 13 жил өнгөрсөн хэдий ч улам л үзэсгэлэнтэй болсон мэт харагдана. Гол дүрийн баатрын хувцас гайхалтай хэвээр үлдсэн байна. Бусдаар ч анхны ангиасаа ялгараад байх зүйлгүй: загварлаг, царайлаг цус сорогчид түнэр харанхуйд амьдарсаар л …

 

Clerks (1994), Jay and Silent Bob Strike Back (1994) — Jay and Silent Bob: Reboot

[before-after viewer_position=”center” move_on_hover=”true”]

[/before-after]

Кевин Смитийн уран бүтээлд гардаг тэнэгдүүхэн гэхдээ гэнэн залуучуудыг дахин үзэх нь дээ. Киноны зураг авалт эхэлсэн гэдгийг Смит өөрийн фейсбүүк хуудаснаа мэдэгдсэн. Амжвал энэ жилдээ чадахгүй бол дараа жил дэлгэцнээ гарах төлөвлөгөөтэй байна. Киноны сэдэв тодорхойлогдсон – холливудын эцэс төгсгөлгүй сиквел эсвэл олон ангит кинонуудыг шоглохоор шийджээ.

 

Blade Runner (1982) — Blade Runner 2049 (2017)

[before-after viewer_position=”center” move_on_hover=”true”]

[/before-after]

Тус уран зөгнөлт киног үзээгүй бол үзэхийг зөвлөж байна – эхний ангийг үзэж дуусгаад үргэлжлэл бий гэдгийг ойлгосон байсан, гэхдээ арай ч 30 жилийн дараа гарна гэж бодож байсангүй. Тэр үедээ маш их шүүмжлэлд өртөж байсныг дурсах хэрэгтэй болов уу: уран бүтээлийн дээж үү эсвэл утга авцалдаа муутай дэлгэцийн бүтээл үү гэдэг дээр маш их маргаж байсан даа. Ямартай ч цаг хугацаа өнгөрөхийн эрхэнд кино шүүмжлэгчид уг киног зөгнөлт киноны төрөлд шилдэг нь гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм. Ридли Скотт киберпанкын ертөнцийг өөрийнхөө төсөөлж байснаар гаргаж чадсан гэж үздэг ажээ. Киноны хоёрдугаар ангид бид сураггүй алга болсон Декарттай эргэн уулзана.

 

X-Men (2000) — Logan (2017)

[before-after viewer_position=”center” move_on_hover=”true”]

[/before-after]

Өнөөгийн Икс-Мэн өөрийнхөө амьдрал болон хүчнээс залхаж даруухан амьдралыг сонгохоор шийдсэн. Тэрээр Мексикийн хил орчим нуугдаж байгаа өвчтэй Икс профессорыг халамжлан цуг амьдрах болжээ. Нэгэн залуу мутантыг хар хүчнийхэн дагаж амар тайван байлгахгүй байгааг мэдсэн Логан өнгөрснөө сэргээхээс аргагүйд хүрнэ.

 

Star Wars: The Last Jedi (1977 оноос, 2017)

[before-after viewer_position=”center” move_on_hover=”true”]

[/before-after] [before-after viewer_position=”center” move_on_hover=”true”]

[/before-after]

Сүүлд гарсан ангиар маш олон асуултын хариултыг үзүүлэхээр хичээсэн. Энэ удаагийн гол баатруудаар Рэй, Финн, По Дэмерон нар байх бөгөөд нас өндөр болсон Люк Скайуокер болон гүнж Лея нар тодрох ажээ.

 

Pirates of the Caribbean: The Curse of the Black Pearl (2003) — Pirates of the Caribbean: Dead Men Tell No Tales (2017)

[before-after viewer_position=”center” move_on_hover=”true”]

[/before-after]

Сүүлчийн анги гэж бодож болохгүй, бидний мэдэж байгаагаар лав дахиад нэг анги бий. Бууралтаж хөгширсөн Болжмор хочит ахмад Жек араас нь хуучны дайсан аймшигт Салазар нөхдийн хамт хөөж байгааг олж мэднэ. Салазарын дүрд Хавьер Бардем тоглосон. Киноны трейлерээс харахад маш сонирхолтой харагдаж байна лээ.

134
ГайхмаарГайхмаар
34
ГоёГоё
16
ТэнэглэлТэнэглэл
15
Ха ХаХа Ха
14
БахархмаарБахархмаар
11
ХарамсалтайХарамсалтай
10
ХөөрхөнХөөрхөн
6
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Dashlkhagwa Adiyasuren

    Dashlkhagwa Adiyasuren

    2017/02/23 at 16:13

    ene jack hogshrohgui yum aa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *