Угаалгын өрөөнд засвар хийхдээ эдгээр алдаануудыг бүү гаргаарай!

7

Хүн болгон л засвар хэмээх айхтар зүйлтэй тулгарч байсан нь тодорхой. Хичнээн олон юм хийх ёстой, энэ бүхнийг төлөвлөх, зохицуулах гээд толгой эргэмээр. Харин ямар нэг алдаа гаргахгүй байх, хийсэн зүйлдээ сэтгэл хангалуун байхын тулд цагаа олж зогсох хэрэгтэй.

Энэ удаа угаалгын өрөөгөө засаж янзалж байхдаа гаргадаг хамгийн их тохиолдох алдааны тухай ярилцъя. Урьдчилж мэднэ гэдэг амжилтын хагас нь билээ.

Угаалгын өрөөг хэрхэн засах вэ?

1. Тохь тухтай байдлыг үл тоох

Жижиг угаалгын өрөөний тавилгын байрлал нь тохь тухтай байдлыг эхэлж хангах ёстой. Өрөөгөө элдэв зүйлээр дүүргэж болохгүй. Жакузи болон биде нь сайхан, хэрэгтэй зүйл боловч жирийн угаалгын өрөөнд тохирохгүй нь ойлгомжтой. Үүний оронд энгийн шүршүүр, ванн сонгох нь зөв.

Өрөөнийхөө хэмжээг сайн тооцож түүндээ бүх л зүйлээ багтаах, орох гарах зай үлдээх төдийхнөөр төлөвлөх гэж оролдох хэрэггүй юм.

Өрөөнийхөө ерөнхий дүр зургийг гаргаж байхдаа жижиг сажиг зүйлийг сайн бодох хэрэгтэй ба дараа нь алчуураа авах гэж нэг өрөөний булангаас нөгөө булан руу зүтгэхгүй, өрөөндөө орох гарахдаа угаагуурт тээгэлдэхгүй байхаар хийх хэрэгтэй.

Хэрвээ угаалгын өрөө чинь жижигхэн, бас ариун цэврийн өрөөтэй хамт бол угаалгын машин зэргийг гаргаж гал тогоонд байрлуулах талаар бодож, юм хадгалах элдэв том шүүгээнээс татгалзсан нь зөв.

 

2. Муу гэрэлтүүлэг

Угаалгын өрөөг засах үед гаргадаг бас нэг том алдаа бол таазны гэрэлтүүлгийг үл тоодог явдал юм. Жижиг гэрэлтүүлэг нь үнэхээр тохиромжтой боловч бүдэг гэрэл нь өрөөг жижиг харагдуулдаг байна. Ариун цэврийн өрөөтэйгөө цуг бол энэ нь бүр ч их мэдрэгдэж тохь тухын тухайд ихээхэн хэцүүдэх билээ.

Үүнээс гадна хэвийн бус гэрэлтүүлэг нь нэмэлт тохигүй байдал бий болгох ба толинд туссан дүрс муу харагдах, нүүрний өнгө төрх өөрөөр харагдаж үр дүнд нь буруу нүүр будалт хийх гэх мэт. Тиймээс хангалттай гэрэлтүүлгийн тухайд санаа тавих хэрэгтэй.

 

3. Шалнаас тааз хүртэлх плита

Плита бол угаалгын өрөөний хананд хамгийн сайн таарах зүйл боловч бас сөрөг тал бий. Ямар ч байсан шалнаас тааз хүртэл бүх л ханаа нэгэн өнгийн плитагаар дүүргэх хэрэггүй. Ийм нөхцөлд өрөө жижиг, хавчгар санагдах бөгөөд сайхан харагдахгүй. Өөр өнгийн плита нааж янз бүрээр туршиж үзэх ба өрөөний ханын доод хэсэг нэг өнгөөр дээд хэсэг нь өөр өнгөөр, эсвэл өрөөний тал хүртэл плита дээд хэсгийг янз бүрийн өнгөөр будах гэх мэт.

Ер нь дизайнерууд өрөөний зайг хэмнэхийн тулд ханаа будахыг санал болгодог. Керамик плита нь нилээд зузаан учир ихээхэн зай авдаг тул будгийн тухайд бодох л хэрэгтэй.

 

4. Зөвхөн стандарт хандлага

Орчин үеийн угаалгын өрөөний заслын хувилбарууд маш олон янз бөгөөд хэдэн мянгаар тоологдох байх. Тиймээс стандарт хувилбарт баригдалгүй янз бүрийн шийдэл гаргах хэрэгтэй ба магадгүй таны өрөөнд булангийн ванн, суултуур хамгийн сайн таарч болох юм. Янз бүрээр бодох хэрэгтэй ба стандарт бус шийдлийн замаар ихээхэн зай хэмнэж болохоос гадна өрөөгөө орчин үеийн, өвөрмөц болгох билээ.

 

5. Шүүгээ болон ханын хонхорхой зэрэг зүйл байхгүй байх

Олон хүн угаалгын өрөөгөө засах үедээ гоо сайхны хэрэгслээ тавих газрын тухай боддоггүй учир дараа нь шампунь болон бусад зүйл ванны ирмэг зах дээр тавигдаж, янз бүрийн химийн хэрэгсэл маань харанхуй өрөөнд хадгалагдах болдог. Энэ нь нэмэлт тохь тухгүй байдал бий болгох билээ.

Жижигхэн шүүгээ, тавиур тавьж элдэв зүйлээ хадгалах нь хамгийн зөв арга юм. Хэрвээ ханандаа хонхорхой гаргаж чадах бол энэ нь ихээхэн хэмжээний зай хэмнэх болно.

 

6. Хар өнгө

Хар гялгар плита нь их өвөрмөц, чамин харагдах боловч яг үнэндээ угаалгын өрөөнд хамгийн шилдэг хувилбар лав биш. Ийм өрөө нь таныг ядрааж, өглөө сэрэхэд тань нэмэр тус болох нь бага. Мөн хар, харанхуй өрөө жижиг мэт санагдаг байна.

Өрөөний зай завсрыг илүү их мэт харагдуулах өнгө бол гэрэлтэй өнгө юм. Цагаан өнгө нь гэрэл ойлгож өрөөг илүү зайтай, тохитой харагдуулдаг.

 

7. Таарахгүй материал

Угаалгын өрөөгөө засаж янзалж байх үедээ аюулгүй байдлын тухай бодохгүй байх нь бас нэг алдаа бөгөөд үүнийг хамгийн түрүүнд бодох ёстой. Гөлгөр материал нь сайхан харагдах боловч чийгтэй үед хүн гэмтээх аюултай байдал бий болгодог. Хэдхэн дусал ус л шалыг халтираатай болгож унаж гэмтэх аюултай билээ.

Мөн бусад материал нь ч өрөө чийгтэй орчинд байна гэдэгтэй тохирох ёстой. Шалны гадар, будаг болон бусад зүйлс бүгд энэ чийгтэй орчинд таарсан байх хэрэгтэй. Ингэж байж угаалгын өрөөгөө аюулгүй, энэ өрөөнд янз бүрийн хөгц, мөөгөнцөр үүсэхгүй байлгаж чадна.

 

8. Хэт хэмнэлт

Хэмнэх гэдэг сайн зүйл боловч бүх зүйлд хэмнэж болохгүй. Хамгийн үнэтэй материал авч байх хэрэгтэй гэж байгаа юм биш боловч чанарын хувьд хэмнэх нь буруу юм. Чанаргүй зүйл авч байхын оронд чанартай боловч хямд юм олохыг хичээгээрэй.

Мөн муухан засварчин нь хямд хийнэ гэсэн байдлаар хандаж болохгүй. Чанарын төлөө бага зэрэг илүү үнэ төлөх нь дараа нь олон жилийн турш засварын тухай бодохгүй байх нөхцөл болох бөгөөд энэ нь хагас жилийн дараа дахин засвар хийхээс хол дээр гэдэг нь тодорхой.

Эдгээр алдааг гаргахгүй байхын тулд танд урьдчилан сануулж байна. Тус жижиг боловч чухал зүйлсийг санаж засвараа хийвэл таны угаалгын өрөө тохь тухтай, элдэв том саад болсон зүйлгүй байх болно. Зөв төлөвлөж чадвал хамгийн жижиг өрөөг ч олон янзын байдлаар ашиглаж болох том зайтай өрөө мэт болгож болдог байна. Засвар тань сайн чанартай болж, сайхан санаа төрж түүнийгээ хэрэгжүүлэх болтугай.

Эдгээр энгийн зөвлөгөө танд хэрэг болсон уу? Энэ нийтлэлийг найз нөхдөдөө хуваалцаарай.

26
Ха ХаХа Ха
9
БурууБуруу
9
ГоёГоё
9
ГайхмаарГайхмаар
7
ТэнэглэлТэнэглэл
4
БахархмаарБахархмаар
4
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *