Нүүр Энтертайнмент Сонин хачин Хүний тархины сонирхолтой 5 парадокс ба тэдний үзүүлэх нөлөө

Хүний тархины сонирхолтой 5 парадокс ба тэдний үзүүлэх нөлөө

2
0

ШИНЭ МЭДЭЭГ ХАМГИЙН ТҮРҮҮНД ХҮЛЭЭЖ АВМААР БАЙНА УУ?

Хэрвээ танд бүртгэл амжилттай болсон талаарх мэдэгдэл очоогүй бол доорх товчлуур дээр дахин дараарай!

Хүний тархи өнөөг хүртэл бүрэн судлагдаагүй учраас анагаах ухааны болоод шинжлэх ухааны салбарын анхаарлын төвд оршсоор байгаа билээ.

Оруэллийн парадокс

Жорж Оруэлл хэл яриа хүний сэтгэхүйд хэрхэн нөлөөлдөг талаар судалдаг байсан юм. Тэрээр өөрийн “1984” хэмээх романд гардаг аймшигт газруудыг ”Хайрын яам”, “Баяр баясгалангийн зуслан” хэмээн нэрлэснээс болж зохиолын баатрууд муухай бүхэн үнэн хэрэгтээ сайхан байдаг гэдэгт итгэдэг болдог. Аливаа бүхний утга эсрэгээрээ болоход тухайн хэл өөрчлөгдөж шинэ хэл үүсдэг.

Хэдий энэ парадокс зөвхөн антиутопийн тухай зохиолд биелэлээ олох боломжтой юм шиг санагдах ч Оруэллийн хэлж байгаагаар бид юм бүхнийг эсрэгээр нь ойлгодог үе удахгүй ирэх юм. Энгийн жишээ гэвэл зар сурталчилгаа. Зурагтаар гарах үлгэрийн юм шиг ертөнцийг бид хараад, бал бурам шиг үгийг нь сонссон ч итгэдэггүй шүү дээ.

 

Үнэлэмжийн парадокс

Анх энэ нэр томьёо нь эдийн засгийн салбарт үүссэн бол өнөөдөр илүү өргөн хүрээнд хэрэглэгдэх болсон.

Танд юу илүү үнэтэй вэ, аяга ус уу эсвэл эрдэнийн чулуу юу? Ямар ч хүн бодолгүйгээр эрдэнийн чулуу гэж хэлэх байх. Гэхдээ харангадсан хүнээс уг асуултыг асуувал мэдээж ус гэж хэлнэ.

Энэ парадокс нь бидний сонирхол, хүсэл гээд бүх зүйл бидний амьдарч буй орчноос хамаардаг гэдгийг харуулж байгаа юм. Тиймээс хүний мөрөөдөл шинэ газар очиж, шинэ хүмүүстэй танилцах тоолонд өөрчлөгдөж байдаг гэсэн үг. Аливаа юм үнэ цэнээ үүрд хадгалах боломж хэзээ ч байдаггүй.

 

Кафкагийн парадокс

Франц Кафкагийн “Посейдон” зохиолд гардаг лусын хаан том ширээний ард суугаад бичиг цаасны ажил хийдэг. Төрийн ажил их учраас хаан ганц ч хором өөрийгөө ажлаасаа чөлөөлж чаддаггүй.

Мэдээж хаан өөр хэн нэгэнд бичиг цаасны ажлаа даатгаж болох байсан ч өөрөөс нь илүү хийж чадах хүн байхгүй гэдэгт гүн итгэсэн байсан учраас ганцаараа хийхээр шийддэг. Ингээд өөрийгөө хамгийн ухаантай гэж бодсон хаан өөрийн ЭГО-оос болж хоригдол болон хувирч байгаа юм.

Тэгвэл таниас өөр хүн хийж чадахгүй гэж итгээд жижиг сажиг юм болгоныг өөрөө хийдэг зуршлаа ахин нэг эргэцүүлээд үзээрэй.

 

Санал нэгтнүүдийн парадокс

Ихэнхдээ ээдрээтэй мөрдөн байцаалтын явцад энэхүү парадокс нь бий болдог байна. Хэдий чинээ олон хүн санал нийлнэ төдий чинээ тэдний сонголт буруу байх магадлал өндөр байдаг.

Юу гэсэн үг вэ гэхээр хүн олны саналыг дагадаг жамтай. Нийтийн үзэл бодлын эсрэг явахгүйн тулд хүн үргэлж тэдний талд орохыг хичээдэг. Тийм ч учраас хүний тоон дээр суурилуулан сонголтоо хийх нь бидний тогтмол гаргадаг алдаа юм.

 

Платоны парадокс

Энэхүү ёгт үлгэрийг Платон хүмүүсийн тэнэглэл мөн тоомсоргүй байдлыг засах ямар хэцүү байдгийг харуулахын тулд зохиосон юм.

Харанхуй агуйд насаараа амьдарсан хоригдлууд байна гээд төсөөлөөд үз. Тэд гаднах ертөнцийг зөвхөн орж ирж буй сүүдрээр л таньж мэдсэн учраас тэд модны сүүдрийг мод, нохойн сүүдрийг нохой гэж бодсоор ирсэн байна.

Нэг өдөр тэднийг суллаад явуулахад тэд мод хараад мод гэж итгэхгүй, нохой хараад нохой гэж итгэсэнгүй. Учир нь тэдний харж өссөн сүүдэр огт биш байсан хэрэг. Олон жилийн турш тэдний толгойд бий болсон ойлголт нурахад тэд хүлээж авч чадаагүйн улмаас ийнхүү юу ч үгүй хоцорсон хэрэг.

18
ТэнэглэлТэнэглэл
16
ГайхмаарГайхмаар
8
Ха ХаХа Ха
8
ГоёГоё
2
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2017/06/05 at 20:17

    super

  2. Ч. Урианхай

    2017/06/06 at 19:34

    Хүн сэтгэлийн амьтан гэдгийг энд бүхнээс илүүтэйгээр ойлгомжтой бичжээ. Хором-н залууст үргэлж шинэ соргог мэдээ оруулж байдагт тань баярладаг шүү.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.

Санал болгох

Эдгээр зүйлс анх ямар зориулалттай бүтээгдсэнийг та мэдэх үү?

Биднийг маш олон зүйл тойрон хүрээлэх ажээ. Өнгөц харахад жирийн л зүйл мэт, яагаад, ямар …