
Дуу хөгжмийн үйлдвэрлэл, зах зээлд эрчүүд л хүчээ үздэг байсан цаг саяхан. Харин энэ зүй тогтлоыг эмэгтэйчүүд гарч ирснээр эрс өөрчилжээ. Яаж?
Өөртөө итгэлтэй, уянгалаг хоолой дуугаараа сонсогчдын хайрыг татсан эдгээр хүчтэй эмэгтэйчүүд дуу хөгжмийн тавцанг эзэгнэн олон улсын хэмжээнд хэдийн танигдаж чадсан юм. Дур булаам дуучин бүсгүйчүүдийг та бүхэнд танилцуулах гэж байна.
1. Madonna
Энэ салбарт 30-аад жил ажилласан бөгөөд 300 сая орчим цомог борлуулсан. Мадонна эмэгтэй дуучдад энэ салбарын хүрээг тэлж олон охид, бүсгүйчүүдэд боломжийг олгосон гэж хэлж болно.
2. Kylie Minogue
Поп дуучин эмэгтэй байнга шинийг эрэлхийлж өөрийгөө өөрчилж чаддаг, түүний дууны жанр зах зээл дээр эрэлт хэрэгцээ ихтэй. Саяхан диског EDM стильтэй хослуулсан нь өөрийн байр суурийг баталсан хэрэг болжээ.
3. Adele
Хоёр дахь цомгоороо бас л рекорд тогтоож энэ салбарт өөрийн нөлөөг нэмэгдүүлж чадсан. Billboard Top 10-т 3 синглээр тэргүүлсэн анхны дуучин эмэгтэй, 2013 оны хамгийн шилдэг дуугаараа Оскар хүртжээ.
4. Beyoncé
Destiny’s Child хамтлагт байхдаа л өөрийн дуу хөгжмөөрөө феминизм, хайр дурлал, хоорондын харилцааны асуудлуудыг хөндөж дуулдаг байлаа.
5. Jennifer Lopez
2001 онд Лопес уран бүтээлээрээ олныг гайхашруулж чадсан юм. Нэг долоо хоногт түүний тоглосон The Wedding Planner дэлгэцнээ, J.Lo. альбом нь тус тус худалдаанд гарчээ.
6. Anastacia
Поп-дуучин бүсгүйн “I’m Outta Love”, “Paid My Dues” зэрэг дуунууд нь хит болж байлаа. Тэрээр өөрийн санаачлагаар байгуулсан хорт хавдартай тэмцэх сайн үйлсийн сангаар дамжуулж хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд GQ Men хүмүүнлэгийн шагналыг хүртсэн хоёр дахь эмэгтэй юм.
7. Christina Aguilera
Поп-дуучин бүсгүй таван ч удаа Грэммийн шагнал авчээ. Түүний дуу маш хурдтайгаар борлогддог, нийтдээ 50 сая цомгоо борлуулаад байгаа.
8. Shakira
Дуучны карьераа 13 наснаасаа эхэлсэн тэрээр олон жил өөрийн хүчтэй хоолой, уян налархай бүжгээрээ үзэгч сонсогчдыг байлдан дагуулаад байгаа. Ганцхан дуулж, бүжиглээд байхгүй хүмүүнлэгийн ажилд маш идэвхтэй оролцдог нэгэн.
9. Spice Girls
Энэхүү охидын хамтлагт дэлхий даяараа дурласан цаг үе байсан. 85 сая цомог борлуулж, бүх цаг үеийн хамгийн их цомог борлуулсан охидын хамтлагт зүй ёсоор тооцогддог.
10. Taylor Swift
Амжилттай яваа дуучдын нэг. Форбес сэтгүүлийн хамгийн нөлөөтэй 100 эмэгтэйчүүдийн жагсаалтад багтсан хамгийн залуухан бүсгүй.








Geser Nordov
2015/09/01 at 19:04
Where’s Whitney? Wrong news from Xorom.mn.